Saturday, March 15, 2008

Та өөрөөсөө эхлэ

"АЛТАН МААНИ-ЧАНАДМАНЬ ЭРДЭНЭ" уламжлалт диян бясалгалын холбооноос зохион байгуулсан "Төгс гэгээрэлд дөтлөхүй" цуврал лекцийн эхний дугаар 2008 оны 03 сарын 15 өдрийн 12 цагаас Баянгол зочид буудалд боллоо. Тус лекцийг ажлынхаа газрын 2 хүний хамт очиж сонсов. Лекцэнд Мянган мэлмийт Аръяабал бурханг залсан байв.
(Бурхан гэдэг бол бүхэнд түгсэн хязгааргүй их оюун ухаан)
Лекцийг олон улсын Хеллер, номын багш Жанлав Цогзоолмаа (Хүний их эмч Д. Цэвээнсүрэн) илтгэлээ.
Тус лекцийн агуулгыг урд нь би бичлэгтээ оруулсан болохоор энэ удаад лекцэнд тарааж өгсөн матриалаас оруулъя.
...Хөгжөөл маани нь хүн болоод байгалийн бүх ахуйд хувирган өөрчилж, оюун санааны чөлөөллийг тээгч сансар байгалийн дээд эрчим хүч юм. Маани бясалгалаар дамжуулан цөвүүн цагийн үйл түйтгэрт нэрвэгдэн олон түмний мунхаг уур шуналаас ангижруулж, тэдэнд сэтгэлийн сайжралыг олгосноор билэг ухаан асран хайрлах,
сэтгэлийг дадуулан хөгжүүлэх явдал юм. Маани тарнийг үйлдсэн буянаар хүмүүс маш элгэмсэг сайхан, нигүүсэнгүй сэтгэлтэй болдог. Энэ нь эрт эдүүгээгийн эрдэмтэн мэргэдийн сургаал шасдар, тэдний үнэхүү итгэлт шавь нарын хичээл сургалтын үр дүнгээр баталгаажин, ирсэн болой.
Онцгой дагшин оронд маани бүтээж төвлөрч бясалгах нь тэднээс тархсан тарнийн эрчим хүч нэгдмэл эрчим хүчний талбай Си энергийг үүсгэн, орчлонг үүсгэн бүтээлч Си энергитэй нэгдэн орчлон даяар цацарч эргээд орчлонгийн эд эс бүхэнд хурж буухдаа хамаг амьтныг аврах, амар амгаланд барилдуулах увидастай.
Маанийн бүтээл бясалгах бол нүгэл хилэнцийг машид арилган, буяныг ихэд хураан төгс гэгээрлийн хутгийг олж, олон амьтныг сэтгэшгүй их зовлонгийн далайгаас авран гэтэлгэж, гэгээрлийн хутагт үтэр хөтөлж, хамгийн түргэн бөгөөд амар хялбар арга зам юм...
Лекц 80 хүний суудалтай танхимд нэг удаа хийхээр төлөвлөж байсан боловч, олон хүн цуглах төлөвтэй байсан тул хоёр удаа хийхээр болсон.
Эхний лекц мөртлөө заал пиг дүүрч, зарим хүмүүс хана даган зогсож байсныг үзвэл энэ талын мэдээлэл үнэхээр хомс байгаа нь мэдрэгдэж байлаа.
Лекцийг "Маанийн зургаан үсэг" хөгжөөл мааниар эхлэж, "Дэлгэр маани буюу цагаан утай маани"-р төгсгөж байсан.
Цаашид би "номын багшийн сургаал" ангиллыг нээж та бүхэнд сонирхолтой мэдээлэл хүргэх талаар хичээнээ.

Хөгжөөл маанийг уншихад өөрт шууд мэдрэгддэг ба сэтгэл санаа тайвширан ариусаж буй сэтгэдэл төрдөг билээ.
Манай ажлын газрын эгч (надад "Хүн мичнээс үүсээгүй" номын бэлэглэсэн) адис хүртэж байгаа нь

Ум сайн амгалан орших болтугай. Хурай, хурай, хурай

8 comments:

Arsun said...

Ah n' ochsoon. Galyn beltgel, buudlagyn temtseen gej dariin utaa unerleseer baigaad hotsrood ochson. Hun pig baiw. Ta nart/12 tsagiinhand/ zaaj amjaagui geed tsainii deej o'rgohiig zaaj o'gow. Ih taalagdsaan, bayarlalaa. Hoyulaa mo'rgoliin gazar neg mo'rgoldoh baihaa, hehe.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

өөрийн гэсэн шүтэн бишрэх зүйлтэй байх. Түүндээ үнэнч байх гэдэг сайхан.
хэ хэ Арсун та хоёр нээрээ нэг мөргөлдөж таарах байхаа.

Дeстини said...

ih sonirholtoi yum baina. End neg tuvdiin sum haragdsan, orood gardag yum uu gej bodogdloo. Neg ih bishirch shutehgui ch byasalgal hiih bas ih zugeer yum shig sanagddag. Bie setgel ariun baival ajil uils butemjtei.

БЭ said...

би ч гэсэн хэлсэн ёсоороо нисээд очисон, их сайхан уулзалт болсон. харин заяа эгчтэй мөргөлдчих санаатай зогсоод байсан өөдөөс харин алтан улиасыг минь хуга мөргөх эвэртэй ч юм шиг гээд мөргөлдөхгүй зугтаагаад л байсан, харин тээр цаана нэг ах мөргөлдөөд байсан арcун болж таарах нь.

ZAYA said...

Арсун: Аа, та очсон юм уу? Зохион байгуулсан хүмүүс нь эхнийх нь илүү болсон гэж байсан.
Зарим настай хүмүүс нулимс унагаж байсан. Гэхдээ уламжлалт /цэвэр шарын шашины урсгал бас биш юм билээ/ талруугаа болохоор аргагүй өөр юм шиг санагдсан. Ялангуяа хөгжөөл маани их таалагдсан. Дор нь хэд хэдийг сураад байгаа ш дээ.Ямар ч байсан тайвшруулах увидастай. За ахтайгаа мөргөлдөх болтугай.
Бум-Эрдэнэ: Үгүй яахав дээ бидний үеийнхэн чинь бүгд материалист үзэлтэн. Харин түүх ч юм уу, ардын уламжлал зан үйл гээд ярихаар нэг л тийм тэнгэрлиг сайхан үзлийн тухай яриа болоод байдаг...
Гэтэл өвөг дээдэсийн хутагт хувилгаад /Халхын Зая гэгээн, Говийн догшин ноён хутагт/ номтой хүмүүсээр бидний өвөг дээдэс арга билгийн ухааныг заалгуулж байжээ. Энэ номын багшаас бол их олон юм сонсох юм шиг санагдаад байгаа юм. Бумаа ахтайгаа бол диваажингийн оронд ч болтугай мөргөлдөх болтугай. Та ардын уламжлал, хөдөөгийн уламжлалыг сайн мэддэг. Тийм болохоор уламжлалт шашин, зан үйлийг мань мэтээс илүү ихийг ойлгон бусадад мэдүүлж чадах чавдартай шүү.
Destiny: Би шашин шүтдэггүй гэж их ярьдаг байсан. Яагаад ч юм бэ мэдэхгүй, сүүлийн үед заавал аль нэг зүйлд итгэж бишрэх хэрэгтэй гэж боддог болоод байгаа.
Болжгоно: Миний дүү байсан юм уу? Хөгжөөл маанийн сайхан аянд бүүвэйлэгдэн унтаж, үймүүлэх завгүй байсан хүүхэд мөн үү?

Оогий said...

Sain uu zaya egchee. Bi ochsoon. Tanii xeldegeer my medexees arai uur yum bilee. Zoxion baiguulachiin xelseneer xuseleeree ochood, uurt toxirox zuw bagshaa l songox xeregteim bolow uu gej bodogdoj baina lee
Yamartai ch goyo urilga ugsund bayarlasan shuu.
Tanitai taniltsax bolomj garna gedegt itgej baina.

ZAYA said...

Оогий: Сайн. Чи харин хэдэн цагийнхт нь очсон бэ? Би ажлаа зохицуулж чадаагүй, хам хум эхнийх нь лекцэнд суугаад явсан.
Танилцах боломж гарах болтугай.
Дараа бас энэ долоо хоногийн сүүлээр үргэлжлэл нь байгаа юм шиг байна лээ.

byambaa said...

goy yumaa, ataarhav.keke

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...