Friday, September 14, 2007

Хүний бүтээсэн бүхэн учир утгатай

Энэ чулуун мэлхий Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт бий гэдгийг бүгд мэдэх байхаа. Хүний хийсэн бүтээсэн бүхэн чухал санаа агуулсан байдгийн адилаар, энэ чулуун мэлхий ч өөрийн гэсэн түүхтэй бас учир утгатай билээ.
Тэртээ 13-р зуунд Монголын их хаан Өгөөдэйн зарлигаар Орхоны хөндийд Их Монгол Улсын нийслэл "Хархорум" хотыг байгуулсан гэдгийг ч бүгд мэднэ. Дээрх чулуун мэлхий, одоогийн Хархорингийн орчим 4 ширхэг байдаг ба "Хархорум" хотыг мэлхий хамгаална гэсэн утгыг агуулсан гэж тайлбарладаг. Галав юүлэхээс өмнө манай дэлхий дээр үлэг гүрвэлийн амьдрал ноёрхож байжээ. Үлэг гүрвэлтэй хамт амьдарч байсан амьтдаас одоог хүртэл амьдарч байгаа амьтан бол яст мэлхий. Бас урт настай амьтан. Монголчуудын дунд, Манай дэлхий яст мэлхийн нуруун оршиж альваа аюул ослоос яст мэлхий дэлхийг хамгаалдаг тухай домогт өгүүлдэг. Чухам энэ л домгоос сэдэвлэн Хархорум хотын 4 талд эдгээр 4 мэлхийг бүтээн босгосон байна.
4 мэлхийн 1-р мэлхий "Эрдэнэзуу хийд"-н зүүн хойно, 2 дахь мэлхий нь баруун урд уулын орой дээр, 3 дахь мэлхий нь Хархорины тариалангийн талбайд, 4 дэхь мэлхий нь Хархориноос Орхон голоо өгсөөд явахаар байдаг юм билээ. Тэртээх 13-р зуунаас он жилийн түүхийг элээсээр 4 мэлхий маань эх орныг минь хамгаалсны хүчинд МОНГОЛ УЛС Орос, Хятад 2 орны дунд тусгаар улс байсаар ч байгаа юм билүү? хэн мэдэхэв дээ. Хүний гараар бүтсэн бүхэн учир утгатай.

9 comments:

Б.Єсєннэмэх said...

Улаанбаатарт амьдардаг. Арын сайхан хангайн их уулсын бэлд унасан газар угаасан ус минь бий. Зуны цагт ажил маань жаахан ихэсдэг. Гадаадад олон жил болж байгаагүй болохоороо голдуу Монголд болсон юмыг л бичих болов уу даа. Өмнө нь нийтэд зориулж бичиж байгаагүй болохоор алдааг минь уучилахыг блог уншигчдаасаа хүсье.

____________________________________________________

Тэрхийн цагаан нуур гэж хаана аль нутагт байдаг бэ?

Г.Ган-Эрдэнэ said...

Дажгүй блог болжийно оо, би ч бас анхан шатных. Цаашдаа лобогийн чинь байнгын зочин болох санаатай. Өшөө гоё гоё бичиглэл оруулаарай. Минийх луу 1 сарын дараа ороорой. Хөл дээрээ овоо алхаад сурчих байх.

ZAYA said...

Өсөхнэмэх: Архангай аймгийн Тариат суманд байдаг. Миний 7 сарын бичлэг дотор ээжий аавын унаган нутаг гэж байгаа. Тэрийг үзээрэй.
Ganaife: Урам хайрласанд баярлалаа. Танайхаар удахгүй зочилноо. Чи сүрхий юмаа. Яг таг бэлэн болгож байж бусадад үзүүлэх дээр байх л даа. Би тэгээгүй. Шууд буруу, хайзгай бичлэгээ тавьчихсан. Уншсан хүмүүс чинь сэтгэлээсээ баярлалаа.

peakfinder said...

Zaya, ene tegeed ali meLhii n' ve? Erdene zuutai oirhon baidag melhii n' bolohoor neg iim baganagui baisan baihaa.

ZAYA said...

peakfinder: Baruun urd uulan deer ny baidag melhii

ZAYA said...

melhiinii deer baigaa bagana deer 13-r zuunii Ih Mongol Ulsiin soyombo baidag yum bilee.

A.Амарсайхан said...

Заяа гэх нэрээр чинь орохоор блог байгаагүй шиг санагдана. Тэгээд л орохгүй яваад байж.
Түүхээ мартвал сөнөнө гэдэг шүү дээ. Хэрэгтэй зүйл шүү. Би мэлхийнүүдтэй хаа сайгүй тааралддаг ч ур хийцийг нь жаахан сонирхоод л өнгөрдөг байж. Хэзээ ч заавал яагаад мэлхий бүтээсэн юм болоо гэж бодоогүй явж шүү.

БЭ said...

zamd taaraldahaar n buuj neg toirchool ungurdug baij, harin iim uuh tuhteig n medsengui, odoo mdej avlaa. mash ehregtei medeelel ugsund bayarlalaa, neg ch gesen yum medeed avhyn geech.

ZAYA said...

Амарсайхан: Архаг блогчин миний муу блогоор дайрсанд их баярлалаа. Ер нь бас айлд ч гэсэн мэлхий байх зүгээр гэдэг юм билээ
Тэлмэн: Зүгээрээ, би ч гэсэн блогчидоосоо мэдээлэл аваад, их урамтай байдаг юм. Интернет гэж ёстой сүрхий эд шүү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...