Wednesday, January 16, 2008

Тата-тунга

Манайд нэг хүн ирж аавыг сураглав. Аав хөдөө ажлаар явсан, маргааш ирнэ гэтэл тэр хүн "Түнжин гэдэг хүн ирсэн. Хэнтий орчихоод буцахдаа уулзана гэж байна гэж аавдаа хэлээрэй" хэмээн захив.
Маргааш нь аав иртэл нөгөө хүнийх нь нэр санаанд ордоггүй. Бүр хичнээн оролдоод санадаггүй. Яадаж байхад аав дахин дахин асуугаад л... Би бүр бодоод бодоод нэрийг нь олдоггүй ээ.
Тэгээд аргаа барахдаа "За байз, нэртэйгээ нээх адилхан царайтай" гэтэл аавын нүд нь сэргэн "Түнжин үү?" гэж билээ. Тийн, түнжийсэн толгойтой хүн байсан гэсэн аав, ээж хоёр баахан инээж билээ. Тэр хүн аавын их сургуулийнх нь найз байсан ш дээ. Яахаараа хүүхэддээ нэр нь ч байж болох, хоч нь ч байж болох тийм нэр өгдөг байнаа. Бүр санаанаас гардаггүй юм.

14 comments:

Дeстини said...

Manai ajliin neg hun nadad iim balai yum yarij ugsun yum. Tuunii anhnii dargiin ohin Misty geh nertei. Mistake gedeg ugees garaltai gene, muukhai ner sanagdsan shuu.

Barimalch said...

Baga baihad MNtv-iin medeegeer neg egch yariltslaga ogood yarij baisan door n nerii n Gedes gechihsen baisan Mongold iimerhuu gaj hachin ners tsoovtor baidag. Manai zanshil zurhai ene tereer golduu huuhed totgtdoggui aild huuhded n iim ner ogdog geluu?

Gedes gedeg emegtei hun baina tosool doo arai denduu gaj, gehdee iimerhuu nersiig gaj gej oochiloh bas uhamsargui asuudal baihaa. Neg udaa bur doromjilol ug shahuu nertei neg Mongol egchtei bur nuur tulj yariltsaj baisan yum baina.

БЭ said...

neeren haaya iim black out boldog tal bii shuu. hehe, gantsaaraa ingeed baidgiin boluu gesen bas hanitai bolloo.
ner gesnees ter Jaranyus, Husriintogoo, Muunohoi ene ter geed nerluultsen humuus hetsuu l baidag baih daa. Bi bol yaj iij baigaad neree soliulna aa. Manai angid ongon gedeg nertei ohin baidag baisan, surguulid orood nerneesee icheed onon bolj baij bilee.

Tsoomii said...

Ter ongon nertei ohin hetsuu baijee, harin bi Zandan gedeg nertei zaluu medeh yum bna. Suhbaatar aimgiin ongon sumaas Zandan yarich baina geel yaridag baij bilee. evgui ch yum shig ineedtei ch yum shig he he

ganga said...

Tunjingiin eej aaviin mergen tsetsniig gaihav .

Anonymous said...

eooe..nomiin sand suuj bgaag xelex yy..unshaad aimaar ineed xyrleeshd..ineedee barix gej suudal deeree doroo baaxan tunjignev..xi xi xi..xoorxon ner bna..;-)

peakfinder said...

Bi hunii ner togttohdoo ih muu. Heluuleed ergeed martchihna. Tegeed neriig n' dahij heluuleh gej boon yum boldog.

Arsun said...

Заяа нэрийг сайн тогтоож авчээ хэхэ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Түнжин гэдэг чинь манай аав шүү дээ. Аавыг минь арай л дэндүүлж бна даа танай гэр бүл.

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Эзэн хичээнэ: Нэр хоч хоёр нь адилхан хүн өөр байхгүй байхаа.
Барималч: Нээрээ гэдэс байхдаа ч яахав дээ. Эцэг эх нь нэр бодож л өгдөг байлгүй дээ.
Тэлмэн: Манай нэг найз жолооны курсэд ороод анхныхаа хичээлд суужээ.
Багш нь ирц бүртгээд "Онгонцэцэг" гэж дуутал хариу байдаггүй.
Хичээл эхлээд байтал хаалга тогшин нэлээн ахимаг насны эмэгтэй орж ирж гэнэ. Багш нэрийг нь асуутал "Онгонцэцэг" гэтэл анги нэрхийтэл инээсэн гэсэн.
Базарваань, тэгсэн чинь цагдаагийн ахмад цолтой эмэгтэй байсан шүү гээд ярьж байсан санаанд орчихлоо. ккк
Цолмон: Сүхбаатарт "Онгон" сум гэж байдаг ш дээ. ккк
Тэнэмэл: Би танайд орохоор ерөөсөө болохгүй, уншиж байснаа гарчихаад байх юм. Тэгдэг тохируулга байдаг юм болов уу?
Peakfinder: Би хүний царай тогтоож авахдаа сайн байгаа биз. ккк нэр бол бүтэхгүй гэдэг нь ойлгомжтой байгаа биздээ ккк
Арсун: Харин тийн. хэхэ
Бум-Эрдэнэ: За тийм үү? Түмэнбаярынх юм уу? Түнжингийнх юм уу? Бумаа ах бас тэгвэл нэг түнжиийсэн хүн байх нь ээ ккк

Anonymous said...

xoox tiimyy..ug ni tiim toxiruulga enee teree bxgui..bi blog kommentoo l mailaar damjuuldag bolson..sonin jum..daxiad jool uxaadaxja..ju ni boloxgui bgaa jum bo..bayarlalaa.zaya..medeelel ogsond .. ;-)

byambaa said...

hehe ineedtei yum. aav chin ch taaj bdg...

neeree sonin nertei ulsuud bdg shuu.

artagnan- артаньян said...

Сархай гэдэг сархайсан хамартай нэг ахыг зурагтаар харж байсан. Бас Гялааш гэдэг нэртэй төрөлхийн шахуу гялаан толгойтой нэг өвөө манай хуучин байранд байсийн.

Anonymous said...

Ккк. Оргодол гэдэг нэртэй хүнийг дуудах гээд нэр нь орж ирэхгүй болхоор нь "Хөөе хулгайчаа" гээд дуудсан явдал байсан.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...