Friday, January 25, 2008

Оригами хийж үзээрэй

Өдөр цайны цагаар хамт ажилдаг инженер залуу, та энийг нугалаад хайрцаг хийгээч гээд доорхи загварын хамт бэлтгэсэн цаас өглөө.
Хэсэг оролдсоны хүчинд хайрцаг бэлэн боллоо. Япончууд цаасан нугалбар их хийдэг. Тийм цаасан нугалбараа "Оригами" гэдэг.

Урьд нь хүүхдүүдийн хийсэн оригами бүтээл үзэхэд, усан онгоц, завь, цамхаг, галт тэрэг, байшин, сав, хувцас хунар их гоёор хийсэн байдаг юм билээ.
Японд бага сургуульд бүр хичээл болгон заадаг гэсэн. Нэг ёсондоо хүүхдийн IQ-г хөгжүүлэх зорилготой байдаг гэнэ. Мөн нэг талаасаа урлагийн бүтээл болдог тул зураг урлалын мэдрэмжийг хүүхдэд суулгадаг онцлогтой.

Тусгай цаас бэлдээд та бүхэн ч гэсэн завтай цагтаа оролдоод үзээрэй. Болох юм шиг санагдсан. Хамгийн гол нь хайрцаг аль ч талаасаа хялбар задрахгүйгээр нугалах юм байна лээ шүү.

15 comments:

Tsolmon said...

Chi nadaas iluu gyarhai surhii yum geech, bi end amidarch baijeej l odoo boltol ene origami geechiig neg ch udaa hiij uzeegui baidag, ene udaa gehdee oroldood uzdeg heregee.

Tsolmon said...

neeree tiim sayhan hegen baga surguulid hicheel zaahaar ochood huuhduudiin hiisen origamiin uzesgelen uzsen , uneheer gaihaltai yum bilee.

A.Амарсайхан said...

Бага байхдаа нусны алчуураар их тоглодог байж дээ. Хичнээн янзын юм ч эвхэж хийдэг байсан юм.
Сая суугаад усан онгоц хийх гэсэн чинь мартжээ.

ZAYA said...

Цолмон: Япон хүүхдүүд их хөөрхөн хөөрхөн юм хийж байгаа биз. Саяхан 33-р сургууль дээр очсон чинь сургуулийнх нь коридорт хүүхдүүдийн хийсэн оригами тавьчихсан байсан. Давгүй хөөрхөн нугалбарууд болсон байна лээ. Манайд ч гэсэн овоо хөгжөөд байгаа юм билээ.
Амарсайхан: Нусны алчуураар нээрээ гоё гоё юм хийдэг байжээ. Амараа ах бүр гарамгай байсан биздээ.

tumee 33 said...

bi ohindoo neg Origami-nii nom avaad ugchihson bish *eej hamt hiiye*gej zovoogood hetsuu baigaa:)

Destiny said...

ene origami gej surhii ed shuu. Manai huu ih durtai, ih udaan tuhtai gegch ni suigaad hiideg yum. Bi daraa tuunii buteelees oruulamz. Oron zain tusuulul, suuj surah chadvar surgadag yum shig sanagddag.

peakfinder said...

Neeree Amarsaihanii heldgeer cecerlegt nusnii alchuuraar ih toglodog baijee. Tomootoi suu geed togluuldaggui baisantai holbootoi bolov uu? Teruuhendee l bas origamiin neg helber shuu.

Tsolmon said...

Neeree huuhdiin chuluut tsagiig zuv unguruuhed ikh heregtei ed shuu, bas huuhed medremjtai ch boloh yum daa tee,
Neg udaa jaahan baihdaa nusnii alchuuraar huhnii daruulga hiij zuuj baugaad eejdee zemluulj bilee he he

ZAYA said...

Түмээ: Оригами сайн хийлгэж байгаарай. Зарим нь том хүмүүс ч хийхэд хэцүү юм билээ. Хүүхэдтэйгээ л зэрэг сурах юм байна ш дээ.
Destiny: Хүүгийнхээ бүтээлээс заавал оруулаарай.
peak: Нусны алчуур эвхээгүй хүүхэд ч бараг байхгүй байх дөө. Тоглоом энэ тэр их ховор байжээ.
Цолмон: Охидууд хөхний даруулга, ээмэг бөгжнөөс болж ээждээ зэмлүүлэх, өхөөрдүүлэх үе их байдаг шүү тээ. Хөөрхий дөө балчирхан үрс минь.

БумЭрдэнэ said...

Нөгөө дээр үеийн япон охины хийггэд байсан цаасан шувуу бас л энэ байхдаа

нэмлэТ said...

yag nomyg n haraad uzvel arai uur baij magad, bi neg udaa net ees heden origami hiih zaavar tataad hiih gesen neg l oilgomjgui sanagdaad orhitson shuu. nom n baina uu gui yu uzne ee. ´mongolod yalanguya ih modond orood baigaa yum shig sanagdsan, suuliin ued hun bolgo l hiideg bolj, ashtai yu daa.

Barimalch said...

Dund surguulid baihdaa hunii ogson belen tagtaa ba togruug zadlaad erguulj nuglaad hiij sursan. odoo ch gesen martaagui baina lee.

Humuus hiij suraarai ih amarhan:

http://www.planetpals.com/IKC/peacecrane.html

Ene origamigiin hamgiin aldartai durs n.

byambaa said...

manai ohin bas origami hiigeed l bdgiin.

bi ch togoruu ene terg gesen hedhen yum l hiij chadna.

neeree mgld eejid maani minii neleed heden orgimai nom bgaa shdee. eej maani tsetserlegtee ashigladag yum. olon olon huuhded zaaj surgag geed nomnuudaa tur zeelduulsen bgaa eejdee, kkk

ZAYA said...

Бум-Эрдэнэ:
...Хийсний тоогоор нас нь уртсана гээд
Хуучины домогт бишрэн шүтжээ... цаасан шувууны тухай дуу байдаг байсан. Магадүй л юм даа.
Барималч: Орж үзнээ.
Бямбаа: Цэцэрлэгийн багш нарт их хэрэгтэй дээ. Бямбаа сайн үйл хийсэн байнаа.

Pearle Deppsu said...

Би блог дээрээ Бумаа ахын тоглоомд бодсон саналаа бичсэн шүү. Орж үзээрэй

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...