Wednesday, January 23, 2008

Хөгнө Хан уулын домог

Элсэн тасархайн зүүн хойд талаар Хөнгө хан хайрханы бараа сүртэйхэн харагдана.
Түүгээр явах болгондоо аль багадаа сонсож байсан домог санаад ордог юм.
Энэ сүрдэм хайрханы нэр үүсэх үйл явц тэртээ олон жилийн өмнө, Халхыг Манжид дагаар орох тэр үед болжээ.
Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв.
Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ.
Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв.
Өглөөн ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагдах нь тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ.
Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ.

Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй.
Ойрдын цэргүүд гартаа ганц зэвсэггүй хөөрхий лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ.

(Хүүхэд байхдаа сонсож байсан болохоор дуганы нэр, Хөгнө ханы өмнөх нэр зэргийг мартсан байна. Мэдэх хүн хэлж өгөөрэй)

12 comments:

hikari said...

Баярлалаа.
Хөгнө Хан уулын ямар хийд гэдэг билээ. Хамрын хийд билүү? Ойрдууд хайгаад олохгүй байсан чинь алтан ганжир нь гялалзаад баригдсан юм гэсэн.

ZAYA said...

hikari: Миний 10 сарын бичлэг дотор Хамарын хийд энергийн төвөөр аялсан тэмдэглэл бий үзээрэй. Хамарын хийд бол биш.

peakfinder said...

Yuroosoo sonsoj baigaagui sonin domog baina.

Tsolmon said...

Ene uy yah argagaui Mongoliin tarhai butarhai biye biye homroglon hyadaj baisan gashuun ueiin neghen heseg shuu,

meesh said...

Хөгнө Хан их догшин хайрхан л даа.Уулнаас хамаагүй юм түүж мод огтолж болдоггүй гэсэн.Нутгийнхан тэгж ярьдаг юм билээ.Бас орой тагт дээр жижиг нууртай нууранд нь алтан загас байдаг энэ тэр гээд л домоглодог байсан.

Ганаа_бж said...

Iimerhuu sonin saihan domog ene teriig chamaas l medej avah yum doo.
Bayarlalaa.

ZAYA said...

Пийк: Тийм үү? Чиний оруулсан байсан Хорилдой мэргэний домгийг би мэдэхгүй юм билээ.
Цолмон: Тиймээ "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг аргагүй ардын мэргэн үг шүү.
Би Галдан бошигт, Чахундорж хан хоёрыг эв эеэ олж чадаагүйд ерөөс ойлгодоггүй юм.
Мийш: Дүү бол тэр хавиар нутаглаж байсан хүү сайн мэдэх байлгүй дээ.
Олон удаа явж байсан мөртлөө зургийг нь авч байгаагүй юм билээ. сүрлэг хайрхан шүү.
Ганаа: Баярлалаа.

Арсун said...

Ted ew eyee hicheesen bol gurwan tom guren zeregtsen orshih bailaa gej. Uul usny ner asar ih tuuh o'guuldeg yum baina shuu.

artagnan- артаньян said...

Яг энэ явдлыг мэдэх юм байна. Харин тэр нэр мэрийн тухай мэдэхгүй, уншсанаа мартсан ч байж магадгүй.

Té la mà Maria - Reus said...

very good blog, congratulations
regard from Catalonia Spain
thank you

kana said...

test

TSERENDOLGOR ZUUNNAST said...

Багаасаа л энэ уулынхаа хормойд нь тоглож өссөндөө. Ан амьтан, самар жимс ихтэй, элбэг дэлбэг сайхан хангай.
hikari: энэ ууланд ӨВГӨН хийд, ЗАЛУУ хийд гэж байдаг юм.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...