Monday, January 14, 2008

Сонин сонин тохиолдол байх юмаа

Арсуны блогыг сая уншаад нэг юм санаанд орж ирээд... Гэхдээ зүгээр л санаад орсон болохоос биш тийм ийм гэж санал дэвшүүлсэнгүй.
...Би аравдугаар анги төгсөөд 2 жил орчим болж байлаа. Ангийнхаа найз охидуудтайгаа хамт жимсэнд явдаг хүн болоод Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумруу найзынхаа өвөөгийнд очсон юм. Хүргэж өгсөн машин маань хотруу буцаад бид нар мориор жимсэнд явах болов оо. Хотын охидуудад морь унах гэдэг чинь аюултай давaa шүү дээ. Дөрвүүлээ байсан бөгөөд гурав нь моринд ямар ч байсан хувиа хүнд өгөхөөргүй. Харин нэг нь ёстой морь унаж чадахгүй жимсчин байв. Морь унах чинь морины нуруун дээр гарч, эмээл дээр суухын хэлдэггүй юм ш дээ. Бид нар олигтой зааж өгч чадаагүй юм уу даа. Ямар ч байсан нэг жимсчин маань морь унах асуудлаас болж их зовсон юм даг.
Эхний өдөр тэдний нэг ахаар нь замчлуулан явсан боловч нэг их амжилтанд хүрээгүй юм. Хөдөөгийнхний яг өвс хадлангийн цаг байсан болохоор бид нарыг хэн тэгж удаан эрхлүүлэх вэ дээ.
Дараагийн өдөр нь мандахын улаан нарнаар өөрсдөө морьдоо эмээлэн байсан айлаасаа чанх хойшоо "Хөх нуур" гэдэг газар чиглэн явсан юм. Морь анх унаж байгаа жимсчин маань урьд өдрийнхөө явдалд хэт их агсагдаад бидний явдлын цагаас их хомслож, түвэг их удсан учир замдаа нэг тарвагачин айлд үлдээгээд явж билээ. Хамаг цагийн гарз болсон морь муу унадаг найзаа айлд орхичихоод бид гурав цааш, өөр хэсэг жимсчидтэй нийлээд эхний ярьж байсан "Хөх нуур" ороод буцахад шөнө болох тул болив. Тэгээд замд тааралдсан өөр хүмүүсийн явж байсан уулруу жимсэнд явлаа. Явсан хүн яс зууна гэдэг дээ. Баян хангай хишгээ хайрлаж, авч явсан саваа мялаав. Орой болсон тул буцахаар болж замдаа тарвагачин айлд үлдээсэн найзыгаа аваад буцтал нутгийн найз маань "нэгэнт орой болсон болохоор хэдүүлээ зам товчлоод явъя даа тэгэхгүй бол мөд очиж чадахгүй" гэв. Танихгүй газар ирсэн бид 3 юу гэхэв дээ. За тэгье. Товч юм бол тэгсэн дээр гээд л нэгэн зэрэг зөвшөөрөв. Замдаа нөгөө найзынхаа байдлыг харж янз янз болсоор байтал бүр бүрэнхий болчихов. Тэгээд нэг бууж амраад цааш явах замаа ярьвал "Одоо тэр хадан хошууг ороож тойроод цаашаагаа 2 км орчим яваад очлоо" гэж нутгийн найз маань ярьлаа. Тэр хадан хошууг хартал, бүрэнхийд бараа нь сүглийгээд алсаас нэг л аймшиг төрөхөөр харагдаж байв. Гэхдээ хаяанд нь ирчихэж гэж бодоод нэг их юм санасангүй. Үгүй тэгээд юм санана гээд ч яах юм билээ.
За мордоод цааш жаахан ергүүлээд л нөгөө хадан хошуунд ирчихвээ. Гэтэл хэн нэгэн хүн миний эцэг эхээс хайрласан нэрээр минь ч дуудах шиг... эргэж харах гэхээр гэнэт айдас төрөөд, зөвхөн урагшаа л харж явав. Хэн маань юм хэлсэнгүй, морьдын чих хулмалзах ажээ. Хадан хошууг яг тойрох тэр торгон агшинд манай нэг найз ард хоцорчихов. Морьныхоо амыг аргагүйн эрхэнд татахад морь урагшаа хазаар булаалдах ажээ. Ард үлдсэн найз маань "дөрөө сур тасарчихлаа" гэв. Би дотроо бодож байв.Өдий олон жил морь унахад дөрөө сур тасрана гэж ер нь юу байдаг байнаа... Дөрөө сур нь тасарсан бол уг нь буумаар байдаг. Гэвч нэг л аймшиг... Ямар ч байсан бүгд морьноосоо буусангүй. "За одоохон очих юм чинь гүрийчих" гээд буугаагүй болохоор хөөрхий найз маань дөрөөгөө хөлдөө углаад тэр чигээрээ явлаа. Нэгэнт нэгний маань дөрөө сур тасарсан болохоор бид морьдын амыг татаж, алхуулсаар явж байтал, малын бууцын үнэр үнэртэж, хоточ ноход боргуулан ирсэн билээ. Нохойн дуунаар сэтгэл сэргэж урам зориг орсныг нуух юун. Тэгээд морьдоо тавьж өөрсдөө цайлах хоорондоо ярьж суутал нэг маань гэнэт "Сая тэр хадан хошууны тэнд миний нэрээр дуудаад хажууд хүн ярих шиг болсон" гэхэд бүгд л ам уралдан өөрт сонсогдсоноо ярив.
Яг тэр хадан хошууг тойрч байх үед сонсоод байгаа юмаа хэлэх гэтэл, нөгөө жинхэнэ тус нутгийн найз маань нэг л тоосон янзгүй эмээл дээрээ хазгайлдан суучихаад, исгэрч байсан ш дээ гэж хэлтэл "Би уг нь тэр газрыг мэднэ л дээ. Та нарыг айх байх гээд хэлээгүй юм" гэж билээ.
Бидний яриаг сонсож байсан өвөө нь харин "Хүүхдүүд минь цаанаас эрт гарахгүй дээ. Орой эрт наашлаарай гэж захисан шүү дээ. Бүр оройтох шинжтэй байвал, цаана Баатарынд хонохгүй гэв. Өглөөний явсан замнаас товч мөрлөө тийм бартаатайг настай хүн мэдэлгүй яахав дээ. Дөрөө сур чинь тасраад хоцорсон чинь их юм. Үүгээр үдэш орой хүн явдаггүй юм" гэж билээ.
Дараа нь тэр нутгийн найз маань хүмүүс "гүйдэлтэй" гээд л байдаг юм. Шөнө явж болохгүй гэж сонсож байсан болохоос, бүрэнхийд явж болохгүй гэж сонсоогүй байсан болохоор зам товчилсон юм гэж билээ.
Одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Айсандаа арай л сүнс минь зайлчихаагүй шүү. Олуулаа явж байсан болохоор... Хөгжилтэй хөөрхөн аялал болж билээ.

22 comments:

byambaa said...

aimaar yumaa. bi mori unaj yostoi chadahgui hun shig bna lee dee.

joohondoo tiim yaria yariulah ih durtai. tegeed daraa ni aidag bj bilee terneesee...

тэнэмэл said...

aimaar jum..er ni tegeed guidel gej baidag jum bolov uu? bi neg ergelzeed..neg itgeed l..sonin..

Саарал said...

Нэрээр дууддаг үнэн, тийм газар хөдөө цөөнгүй байдаг гэж эмээ маань батлан ярьдаг байсан. Нэрээр дуудсан тохиолдолд санамсаргүй "ай" гээд хариулчихвал "амин сүнсийг чинь авна " гээд чөтгөрт хорлогддог, харин аман дотроо аярханаар "түй, түй" гэвэл дуудахаа больдог гэсэн. Бас гүйдэлтэй газар чөтгөр морь тушчихдаад хөдлөгөдөггүй, тэгээд алсаас гэрэл ойртож холдож харагдаад, энд тэнд янз бүрийн орилох чарлах дуу сонсогдоод, шилэн хүзүүн дээр амьтны ч юм уу амьсгаа мэдрэгддэг, ийм тохиолдолд морьны хөл рүү шээвэл чөтгөрийн тушаа тавигддаг гэдэг.

Саарал said...

Бас эмээгийн нутагт Арилдгийн цохио ч билүү нэг тийм нэртэй, нэг талаасаа алгуур өгсүүр, авирахад амархан, нөгөө тал нь эгц цавчим улаан хадтай жижигхэн уул байдаг гэсэн. Дээр үеэс амиа хорлох гэсэн нутгийн хүмүүс тэд хадан дээрээс үсэрдэг, тэгсээр байгаад чөтгөртэй болоод тэр уулан дээр гарсан хэнийг ч болов татаад унагаачихдаг болсон гэнэ. Тэгтэл нутгийн нэг залуу саваагүйтээд тэр уул руу авирч л дээ, тэгээд санаа дагасан уу, үнэхээр тийм байсан уу, эгц цавчим тал руу ойртох тусам салхи ширүүсээд, зүрхнийх нь цохилт түргэсээд, хөл нь гуйваад байхаар нь айгаад буцсан гэж ярьж байж билээ.

artagnan- артаньян said...

aimariin. bi neg udaa huduuni huuhedtei aduu manaj honood. neg baraj sugliisen hognoos uhtlee tsochij bilee.

peakfinder said...

Tailbarlahad hecuu yum olon bainaa daa. Baga baihad tiimerhuu yum ih sonsdogson. Oort bol taarch baisangui ee.

tumee 33 said...

Aisan hund argal hudulnu gej bas baidag,tee...

Mori unana gesnees, ugloo nar mandaj baihad aduu huraah unen goyo yum bna lee.Bi oyutan bolson anhniihaa jil hudoo neg sudlaach japan dagaj yavaad, ter ailiin ezen ny nugoo japaniig daguulj uureer aduu huraahiig uzuulsen yum.Yostoi nugoo stress gedeg yum chiny tend l tailagddag yum bilee.Japan bid 2 ch ehendee beersen yalaa shig yum bsan l daa, gehdee nadad lav unen saihan dursamj uldsen...

Арсун said...

¨ñòîé õºãæèëòýé ñàéõàí àÿëàë áîëæýý. Øàâàðò ñóóãààä ñààòñàí ÷ äàðàà íü äóðñàìæòàé áàéäàã. Èéìýðõvv ãvéöòýé ãàçàð õàÿàãvé áèé. Äýýð ¿åä õàìààãvé ÿðüäàããvé áàéñàí þì. Ìàíàé íóòàãò Ãîíãîðûí áýë÷èð ãýäýã ãàçðààð øºíº îðîé ÿâäàããvé, ìýäýõãvé õ¿í ãýãýýí ºäðººð òýíä ìîòîöèêëýýñ óíàæ õºëºº õóãàëñàí òîõèîëäîë áèé. Åð íü àõóéí íºõöºëä ÿñ õóãàðàõûã àðàé ººð ºíö㺺ñ àâ÷ vçäýã þì áàéíà. Ìàòåðèàëèñò ¿çýëòýí "àà õàëòèð÷ëàà" ãýýä òîîõãvé áàéõàä øvòëýãòýí "ÿìàð òàõèëûã íü áóðóó ºð÷èõºâºº" ãýýä áîäîõ æèøýýòýé.

Pearle Deppsu said...

Би морины нуруун дээр 2 удаа гарч үзсэн Монгол хүн

нэмлэТ said...

yag uuruu iim tohioldoltoi taarval chuham yah esehee medehgui l yum, gehdee l unshisan chin bas l evgui sanagdlaa. dursgaltai l tuuh yum te.
ene arsun ah yu geed bas gadaadaar bichitsen yum bol, ovoo l nuuts tailaad unshaad baidag geed uuriiguu magtaad baidag ene ch barah ajil bish deg ee.

Tsolmon said...

aimaariin be, chuugii morinii hul tushdag ene ter geed yaria sonsoj baisan arai chuuguu baisan yum bish biz dee huu.
morinii huvid nomhon mori unah mori unasan kaifgui yum bailee sh dee, chaduul omgolon mori unaal salhi suruul davhij baiguul gej... he he

ZAYA said...

Бямбаа: Морь унах гоё шүү. Унаагүй хичнээн ч удсан юмб дээ.
Тэнэмэл: Харин тийн. Нэг итгээд л...
Саарал: За энэ домыг чинь харин харин ходоодныхоо мухарт саначихъя. Хэрэг болж магад ккк...
аrtagnan-артаньян: харин тийм байгаа биз.
peak: Яг таарахаар айдас л хамгийн түрүүнд төрдөг юм билээ. Айвал бүү хий! гэдэг дээ.
Түмээ: Харин тийн. Айгаад аргал хоргол хөдлөөд...ккк Чамтай таарч магад шүү. Сааралын домыг сайн уншиж аваарай. кккк
Арсун: Тайлбарлах хэцүү. Хувь хүний үзэл баримтлалаас их зүйл хамаарч байгаа биз дээ. Ойлгох хүн бол ярихад ойлгоод, над шиг нь хаа хамаагүй хадуурч ойлгоод. хэхэхэ
Pearle Deppsu: Овоо доо Монгол хүн...
Тэлмэн: Би танайд орох гээд орж чадахаа байсан. Яах ёстой юм болоо? Дандаа мунгинаж байх юм гэж бодож байгаа байхдаа. /Толгойгоо маажив/
Цолмон: Харин тэр чөөгий мөөгийгийн тухай Арсун ах хэлэх байхаа. Би мэдэхгүй байгаа юмаа.

нэмлэТ said...

hehe email aa ahiad ug duu

3apaa said...

Манай Заяа чинь харин хатан зоригтой бүсгүй бололтой. Гүйдэлтэй аймшигийн газраар явчаад "Хөгжилтэй Хөөрхөн Аялал" гэж нэрлэсэн байна шүү...

Ганаа_бж said...

Чиний энэ түүхийг уншаад тээр жил Хэнтийд явж байгаад Байцын өвөр гэдэг газар харанхуй шөнө төөрснөө саналаа. Би 9-10-тай л байсан байх. Ээж бид хоёр нэг жолооч ахтай гурвуулаа явж байсан юм. Машинтай явж байгаад замаа олохоо байсан. Зам яг нэг газар очоод зам тасарчихсан. Тэгээд л хаашаа явахаа мэдэхээ болиод, гадаа тас харанхуй. Сар ч байхгүй. Энд тэнд гэнэтхэн бүдэг гэрэл гарахаар нь айлын бараа харагдлаа гэж бодоод чиглээд давхихаар алга болчихно. Тэгээд эргээд харахаар ард ч харагдаад байх шиг. Ээж маань үхтэлээ айгаад зүрхнийх нь цохилт бараг надад сонсогдож байсан шүү. 20-иодхон настай жолооч ах дуу нь гарахаа байчихсан байж билээ. Тэгээд сүүлдээ бүр таг зогсоод, хамаг гэрлээ унтраагаад үүр цайхыг хүлээсэн. Нөгөө гэрэл шөнөжингөө энд тэнд ээлжилж харагдаад... Гэгээ орохоор харсан чинь нэг хэсэгхэн газар л эргэлдээд давхиад байсан байна лээ. Эвгүй шүү. Төөрөх ч.

ZAYA said...

Тэлмэн: delgerzayam@yahoo.co.jp
Зараа: Гүйдэлтэй газар гэж мэдвэл би явахгүй л дээ. Зөнгөөрөө эргэж харж болохгүй шүү гэдгээ л мэдээд байсан. Ард сэгсийсэн юм байвал яах юм ккк.
Тэр агшинаас бусад нь их хөгжилтэй байсан л даа. Одоо бид нар бүгдээрээ ээж нар болсон. Хаяа уулзахараа тэр зугаалгаа ярьж ядаргаагаа тайлдаг юм ш дээ. Хөгжилтэй л байсан байгаа биздээ.
Ганаа бж: Хөдөөгүүр мэр сэр тийм газар байдаг юм билээ. Сар байхаар янз янзын юм сүглийж харагдаад байх шиг байдаг юмаа.
Жолооч нар янз янзын ийм юмтай их таардаг гэж байгаам. Кабинд нь хүн ороод ирсэн энэ тэр гээд л яриад л байдаг юм. Аймар шүү тээ.

oyunaa said...

Eooe yamar aimaar uym be... goe ayalal unshih ni gej bodson hamag us boschihloo....Gehdee dursamjtai saihan uym aa

ZAYA said...

Оюунаа: Айлгачих уу даа.
Хурай хурай хурай.

meesh said...

Юм бодохгүй бол зүгээр л юм байна лээ.Зун амралтаараа хөдөө наадмын өмнөх хэдэн өдөр оршуулгын газрын хажууд ахтайгаа адуу манаж байлаа.Юм бодож л болохгүй юм шиг байгаан ялангуяа айж бүүр болохгүй.

Арсун said...

Huwisgalaas hoish cutgeriin too ers bagassan gedeg ni neg talaas niited suulgasan itgel unemshilees hamaatai, no'goo talaas o'or hemjigdhuunii uzegdliin talaar yariwal tsuursan heregt oroh uchir yaridaggui baisantai holbootoi bizee.

Barimalch said...

Tiimerhuu gazar tashuuriin ariin sugaldarga biluu tiim yumaar shavhuurdhaar ter n zailj alga boldog gej neg l huuchinii hunii ug sonsson.

gegeen said...

ali nutgiin huuhed ve. guideltei gazraar yavahad gujirmeg, eldviin yum sonsood sortoigood baidgui humuust zov zugeer baidgiim bishuu

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...