Wednesday, January 30, 2008

Цагаан сарын бэлтгэл

Өнгөрдөг бүтэн сайны өмнөх бүтэн сайнд аавынх руу явсан юм. Яасан ч их хүйтэн байв даа. Гадаа явган шуураад л...Ингэхэд энэ жил их хүйтэн байна шүү. Ноднин бол бууз банш хөлдөхгүй нь гээд сүйд майд болж байлаа. Гэтэл энэ жил бууз банш байтугайг хөлдөөх нь ээ.
Явж байх замдаа ганц хоёр зураг авсан чинь явган шуураад бүрсийгээд байсан болохоор өнгө будаг муухан гарсан боловч блогтоо оруулчихъяа.Аавынд очоод хийсэн юм гэвэл цагаан сарын бууз. Ээж заавал гараар бууз хийх гээд байдаг болохоор "Хаан бууз" энэ тэр гэж хичнээн рекламдаад нэмэргүй.
Бууз чимхэхийн өмнө давс болон амтыг нь үзнэ гээд жигнэхээр зэхсэн буузны зураг.
За даа, ойрдоо цагаан сарын бэлтгэл энэ тэр гээд гэрийн эзэгтэйн дүрдээ илүү орох шинжтэй ээ.

22 comments:

byambaa said...

wow, yaasan goy haragdaj bnaa. tuntiigeed l... honin buuz gej nerledeg uu.

neeree jpnd jignuur gej hariugui yum bdgiin. mgloos irehdee tom jignuur olj irdeg yum uu haashaa yum.

peakfinder said...

Tanai nutgaar ovol yavj baigaagui bolohoor sonin saihan haragdaj bainaa. Buuz goyo baina shuu. Tanaihan saihan shineleh n' dee (buuznii ongoor shinjev).

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Нас ахиад би бас хэд гурван бууз хийдэг болж байна даа

Uujiim said...

Цагаан сарын бэлтгэл ч хаа сайгүй бна тэгсэн чинь би гэдэг хүн ажилаас зугтаад л ажилгүй бж ажил дээрээ ажилтай гээд ирчээд л нэтээр тэнээд л блог уншисан шээг шууж бна даа (Гэхдээ манайх энэ жил цагаан сар хийхгүй болоод л тэгэж бгаа бгүй юу даа)

ZAYA said...

Бямбаа: Хэ хэ би яг ганцаараа хийсэн юм шиг биччихсэн байна. Үгүй шүү хүмүүсээ. Хүү, хүргэн, охин бэр гээд ач, зээ гээд бүгд оролцсон.
Хонин бууз гэдэг чимэхэлт манай ээжийн чимэхдэг хэлбэр байхгүй юу даа. Дунд нь ганц өөр байгаа нь бэрийнх.
Жигнүүр олдохгүй байдаг чинь яасан хэцүү юм бэ? Японд дэлгүүрт нь гр-р мах савлачихсан байдаг. Манайхан шиг хэдэн мянган бууз хийж идлээ гэвэл энгийн амьдралтай Япон хүн ойлгоход бэрх эд шүү. ккк
Пийк: Манайхруу явах замд Баяндаваа гэж даваа байдаг юм. Тэр даваан дээр авсан зураг. Баярлалаа.
Бумаа ах: Би ч уг нь нас мас гээгүй мөртлөө гэртээ бас хэдэн бууз хийж хөлдөөсөн байгаа.
Уужим: Дээр үед хэвийн боовыг голдуу гэртээ хийдэг байхад хэцүү байж билээ. Гурил баахан нухдаг байв.

Tsoomii said...

Yag unen hichneen reklamdaad ch garaaraa amtalj hiisen buuznii amt ogt uur shuu, buuz edhiimsaan gesen ...

БЭ said...

garaar tatsan mahaar hiisen buuz ch shal uur shuu. neg hun chimhsen yum shig jigd saihan chimhdeg yum baina, za ter gold baigaa gants buuz ch bas l minii chimhelterhuu l yum baina gesen kkkkk. YAmar arvin jignuur ve, neg jignuuren deer l 44 buuz bagtaj baina geheer amar yum baina. Manaid ch 3 davharlaad davharlaad 20 ood l yum bagtdag neg yum baigaa.

бж said...

Хүүе ээ, Заяа, Ямар сонин юм бэ. Эртээрхэн би чиний блогтоо тавьсан нэг ийм зургийг үзээд сууж байсан, манай хүү энэ хаанахын зураг вэ гэхээр нь Хэнтий явах замд байдаг Баян даваа л юм шиг харагдаад байна гээд таагаад хэлчихсэн ш дээ. Тэгсэн нээрээ Баян даваа байжээ...
Бууз ямар гоё харагдаж байнаа.... Үнэртэх шиг л боллоо. Би ч бас хэдэн бууз чимхэж хөлдөөнө дөө. Гэхдээ манайд зочин мочин ирэхгүй ээ. Өөрсдөдөө л зориулаад... Манай жигнүүр харин гайгүй том шүү. Хоёр хархүүг элбэг цатгахаар бууз багтдаг. Ирэнгүүтээ л авсан юм. Танай буузны чимхэлт их гоё юмаа. Би бол дугуй бууз л чимхдэг. Тэрнийгээ бас "Наран" бууз гээд нэрлэчихнээ...

Дeстини said...

Za ene humuus yasan ertech yum be? Zaya buuz ideerei genguut orood irsen chini bugd iddegee ideed, uudagaa uugaad, uldeedegee uldeegeed alga bolson baina sh dee. Ene buuznii helber bol yag manaih odoo ch gertee hiideg helber baina. Yamar goyo yum be, setgel bur uireh shig bolloo.

Дeстини said...

Za ene humuus yasan ertech yum be? Zaya buuz ideerei genguut orood irsen chini bugd iddegee ideed, uudagaa uugaad, uldeedegee uldeegeed alga bolson baina sh dee. Ene buuznii helber bol yag manaih odoo ch gertee hiideg helber baina. Yamar goyo yum be, setgel bur uireh shig bolloo.

Anonymous said...

estoi amttai xaragdaj bna..Zaya odoo manaixaar orj bolj bnauu? bi xeden banner avaad xayachixsan..:-)

ZAYA said...

Цолмон: Гараар татах ажил ихтэй боловч олуулаа бол юу байхав дээ.
Тэлмэн: Манай аавынд хүн их ирдэг болохоор жигнүүр жижиг байвал ганц шараа болно ш дээ. Цөөнийг ч ихийг ч жигнэж болно. Гадаадад байгаа хүмүүс тухайн байгаа газартаа зарж байгаа юмыг авч хэрэглэдэг болохоор байгаа юмыг нь л авч хэрэглэдэг байлгүй дээ тээ.
Би найзындаа очиж цагаан сарын бууз хийлцэв. Гэтэл найз маань "за одоо чанар хөөж том том тогоо дүүрэн бууз хийж цагаа хэмнэе" гэдгиймдаа. Тэр нь махыг их чихээд бушуухан дуусгая гэсэн үг. Овоо чанартай бууз хийж байтал бас л " за болохоо байлаа одоо тоо хөөж хэдэн бууз хийхгүй бол буузны тоо цөөн болох нь " гэж авдаг юм даа. ккк

ZAYA said...

Ганаа бж: Ганц зураг авчихаад хоёр оруулчихсан уучилаарай. Томруулаад харахаар зам дээр цас шуурч байгаа нь гарсан байна лээ.
Би ах дүү олуулаа. Хамгийн том аниа болохоор миний хошуу оролцохгүй юм гэж үгүй. Дүү нар бүгд тусдаа гарчихсан болохоор ээж аав хоёр бид нарыг ирэхийг л хүлээж суудгийн.
Тэгээд олуулаа цуглавал багынхаа хөгжилтэй юмыг дурсаад баахан идэж ууж, гэр дүүрэн архайж дархайж байгаад явдаг юм.
Сая бууз хийхэд гарсан яриа:
Манай нэг дүү ахыгаа "та ерөөсөө чимэхэлт чинь болохгүй байна. Тоолж гадаа гарга" гэсэн чинь
Ах нь: Аа, надаар тийм хүүхдийн ажил хийлгэх гэлээ би чимхэнэ гэж авдаг юм байна. Бөөн инээдэм. Аргагүй шүү дээ. Хоёр хүүхдийн аав хүн чинь юүгээ л бууз тоолоод суухыг хүсэх билээ. Хүүхдийн ажил хийх дургүй байхаас яахав. Чимхэж чадахгүй боловч элдэхээрээ чимхэж байгаа хүнийг зовоодог нөхөр дөө. Бааханыг нүд ирмэх зуур элдчихдэг юм.
Destiny: Манай гэрийн эмэгтэйчүүд ийм чимхэлтээр бол гайгүй хурдан чимхдэг юмаа. Харин бэрүүд маань ийм чимхэлтэндээ сайнгүй болохоор өөр хэлбэрийнхийг холиод л хийчихдэг юм. За тэгээд бууз ч заншил болчихсон гэхээс биш, бас ч их идэхээр сайхан хоол биш дээ тээ.
Тэнэмэл: Танайд орж болж байна. Гэхдээ комент үлдээсэн чинь орсон байна уу?

artagnan- артаньян said...

яаая энэ бууз бол нээрээ......аймар байнааа. Бүүр горьдоод байнаа хэхэ. Энд чинь өөх мөөх нь шал мангар заваан байдийн. Сайхан сүүлтэй бууз идхийнсааан.

Barimalch said...

Buuz bol saihan hooloo jignej bolgoson huns hamgiin chanartai baidag gej unen uu?

A.Амарсайхан said...

Яа яа. Хазсан чинь шөл нь пүлхийтэл үсрэн, гэрийн зүүн талд суух хөөрхөн бүсгүйн үйтэн хуар дээлийн хормойд буугаад л. Бүсгүй хөөрхий, мэдээгүй юм болохоор телевиз үзэж байгаа дүртэй суугаад л.

ZAYA said...

artagnan-артаньян: Хонины сүүлэнд хордлого болдоггүй таргалдаггүй гээд сайн чанарта гэсэн. Сайхан шүү.
Барималч: Хуурсан, тосонд шарсан хоолоос жигнэсэн хоол илүү байхаа.
Амарсайхан: Цагаан сараар олон айлын олон олон хөөрхөн хүүхний дээлийг буузны шөлөөр будах болтугай. хэхэхэ

Arsun said...

Aaayaya, saihan haragdaj bainaa. Hurdhan harihsan.

david santos said...

Very good posting, Zaya. Thank you.
Have a good day

oyunaa said...

Eoooe yamar goe haragdaj bna aa. Buur shuls goojchihloo... Bi l lav buuznaas uidahgui ee.. hamgiin goe hool... Harahiin zaya bhaas hazahiin zaya bhgui ee gej Haaya orj irj harj nudee bayasgaj bna aa gesen he he

3apaa said...

MMMMMmmmmmmmnnnnnnnnnMMMMMnnnnnnn

Болорхон said...

За юуныы өмнө өөрийн чинь блогт анхны сэтгэгдэл үлдээх гэж байна уу даа. Хамгийн түрүүн идэмхий гэдэг нь бууз л нүдэнд тусч буузанд сэтгэгдэл үлдээхнээ дээ. Аргагүй л хөдөөний бууз харагдаад тэсэхгүй нь... Дүүрэн мах түнтийтэл чихээд л хүүхэд байхад л хөдөө яг ингэж хийдэг байсан даа. Танай ээж над шиг чимхдэг юм байна бөөрөнхийгөөс илүү амттай байдагийн ккк

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...