Monday, October 8, 2007

Мөнгөн усны аюул гэж юу вэ?


Хэдэн жилийн өмнө байгаль хамгаалах чиглэлээр нэг ажилд явж, тэндээс мэдэж авснаа одоо ч мартахгүй, түгшиж явдаг нэг асуудал байдаг. Манай улсад төсөв бүрдүүлэх гэсэн хэцүү асуудал байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд төсвийн бүрдүүэлт овоо бүрдэж байна гэсэн сайхан мэдээ сонсох болоод "үгүй яахав дээ илт ард түмний нурууны ачаа бага болсон нь мэдэгдэхгүй байгаа ч гэсэн овоо доо" ухааны юм бодож байв. Төсвийн бүрдүүлэлтийн ихэнх хувийг "Эрдэнэт" үйлдвэр, үлдсэн хэсгийг нь сүүлийн үед хүчээ авч байгаа алтны компаниуд бүрдүүлж өгдөг ажээ. Алтны компани гэж сонсоод нэг зүйл дээр санал хуваалцмаар санагдлаа.
Монголчууд аль хувьсгалын өмнө 1910-д онд Бороо голын саваас алт олборлодог байсан ба алтаа ялгахдаа МӨНГӨН УС ашигладаг байсан. Гэтэл алт ялгах тогоо 1956 онд хагарч Бороо голын ёроолд 2-3 тонн мөнгөн ус асгарсан гэнээ. Бороо гол Сэлэнгэ аймагт байдаг. Ийм хэмжээний мөнгөн ус байгааг манайхан биш ЖАЙКА-гийн судалгааны багийнхан илрүүлсэн ба зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-20 дахин их байгааг тогтоожээ. Аюултай тоо баримт шүү.
Телевиз радиогоор мөнгөн усны хор хөнөөл гээд ярьдаг боловч хүмүүс тэр бүр хорыг мэддэггүй.
Метилийн мөнгөн уснаас болж үүсдэг Минамата гэж өвчин байдаг. Энэ өвчин анх 1953 онд Японы Минамата буланд их хэмжээгээр харсан болохоор Минамата өвчин гэж нэрлэгджээ. Минамата өвчин нь хүнд хэлбэрийн үедээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар нас бардаг. Харин хөнгөн хэлбэрийн үедээ шууд үхэлд хүрэхгүй ч толгой өвдөх, ядрах, амт үнэр ялгахгүй болох, чих дүнгэнэх зэргээр төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Мөнгөн ус нь хүний биед орсон бол задрахгүй, зөвхөн эхээс урагт дамжиж эх эдгэх үзэгдэл байдаг гэнэ. Түүнээс өөрөөр бол хүний биенээс бүрэн задарч гарах тохиолдол байдаггүй гэнэ. Харин тухайн урагт эхийн хордлогын хэлбэрээс улам хүндэрч илэрдэг гэсэн. Аймшиг.
Гар хөлний хөдөлгөөн зэргийг сайжруулах нөхөн сэргээх эмчилгээ хийдэг боловч бүрэн эдгэдэггүй. За энэ аймшигтай өвчин чухам яг юунаас болоод байна? гэвэл алтын уурхай болон бусад үйлдвэрийн хаягдалыг голд нийлүүлэхэд мөнгөн ус хэрвээ холилдсон байвал хамгийн түрүүнд загас өвчилдөг. Бид загас, далайн амьтныг хоол хүнсэндээ хэрэглэж, хаягдлыг нь гэрийн тэжээмэл муурт өгчихдөг шүү дээ. Тэгээд нэг л өдөр муурын нүд муудаж юм харахгүй байгааг мэдэж яав ийв гээд л... Гэтэл бас хэдэн жилийн дараанаас сохор, эсвэл доглон, дүлий хүүхэд төрөх болж, учир шалтгааныг нь судлахад мөнгөн усанд бохирдсон загас хүнсэндээ хэрэглэснээс гэсэн богинохон дүгэнлтэд хүрэх ажээ.
Хүн дээр минамата өвчин илрэх нь уддаг шалтгаан бол анх хордсон хүнд (их хэмжээгээр биш бол) өвчний шинж тэмдэг илэрдэггүй. Удамшиж 2 дахь үе дээр хөнгөн хэлбэрийнх, 3 дахь үе удам дээр өмнөх үеэс арай хүнд гэх мэтээр улам хүндэрч хамгийн сүүлд нь үхэлд хүргэдэг гэнэ.
Муур зэрэг нь хүнийг бодвол биологийн нас богинотой болохоороо хүн дээр илрэхээс өмнө мууран дээр мэдэгддэг ажээ. Дээрх зураг дээр үйлдвэрээс хаяж байгаа усан дотор улаан цэгүүдээр мөнгөн усыг тэмдэглэж цаашид задрахгүйгээр хүний биед хэрхэн орж байгааг харуулсан байна.
Үйлдвэр уурхайгаас хаяж байгаа хаягдал усан дахь мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ 0,005мг/л байх ёстой байдаг бол Бороо голын ёроолд 2-3 тонн мөнгөн ус гэдэг үнэхээр аймшиг. Манайхан шинжилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмж, үнэтэй гээд байдаг юм билээ. (Уг нь шинжилгээний тоног төхөөрөмж байх нь байгаа) Бидэнд эрүүл биш эрхтэн дутуу төрөх аюул нүүрлээд байхад энэ асуудал дээр төрөөс бодлого барих ёстой биздээ. Ирээдүйд эрүүл биш хүн төрөөд байвал юу бүтээн байгуулах билээ. "ЭРҮҮЛ БАЙХ ТҮМЭН ЖАРГАЛАН" гэж их зохиолч маань нэгэнтээ шүлэглэн хэлсэн байдаг. Хоосон ядуу байж болно. Гагцхүү эрүүл байж л ирээдүйн тухай яриа үргэлжлэнэ гэж бодож байна.

11 comments:

A.Амарсайхан said...

Ноёд, түшмэд авилгал авч л байвал бусад нь хамаагүй. Мөнгөн усаараа алтаа гаргана уу, цианитаараа гаргана уу эрхэм гишүүнд ерөөсөө падгүй болчихоод байна л даа.

Uunee said...

Мөнгөн усаар алтаа гаргагчдад, тэр боломжийг бүрдүүлэгчдэд үүнийг уншуулахсан даа.

3apaa said...

Хонгорын ногоо орж ирж зарагдахгүй гэх баталгаа даанч алгадаа... Ногоо идкү гэхээр бүр худлаа... Хужаа ногоондоо алалцахаасдаа тэ?

бж said...

Heleed yah ve, eruul l baihiinsan daa.

peakfinder said...

Eruul baih n' bayan baisnaas deer bish gej uu? Za tegeed boloh l bailgui, ovdoj havdsan yum odoohondoo alga geed l yavaad baih shig sanagdaad baidag. Yadag ch yum bilee.

Anonymous said...

Хүнсний ногооноос нэг их айсны хэрэггүй. Ногооны үндэс мөнгөн усыг ч, цианидийг ч шингээж чадахгүй. Харин хэрэглэхийнхээ өмнө хальсийг нь сайн угаах хэрэгтэй.
Хужаа ногооны ургамалд шингэцтэй хэлбэрт оруулчихсан янз бүрийн хортой бодисууд цацдаг учраас яах аргагүй хортой нь үнэн.

ZAYA said...

Пөөх, яасан олон комент вэ? Та нарт их баярлалаа.
А.Амарсайхан: Манай ноёд түшмэд нар хэцүү шүү. Улс орон хамарсана суудал ярьж байгаа хүнтэй өөдөөс нь өөрийнхөө хүүхдийг гадаадад сургуульд явуулах юмсан гээд ярьж гардаг улс шүү дээ. Өчүүхэн өөдгүй хүмүүс шүү. Ичиж үхмээр... Хонгорынхныг цианитэд хордоогүй гэх гээд худал баримт үйлдэж байгаа байхдаа зайлуул. Хужаа нарын өгсөн мөнгөнд бүр хэл нь гацчихаад байгаа байх. Цианитын хордлого хурдан илэрдэг юм байна. Харин мөнгөн ус чинь 2,3 үе удам дамжиж байж илэрдэг аюултай эд.
Үүнээ: Алтны том уурхайнууд арай гайгүй байх. Заамарт алт ухдаг нинжаа нар чинь л мөнгөн усанд хордож яваа даа. Одоо ч Заамараар тогтохгүй энд тэндгүй ухдаг болжээ. БОЯ-ныхан ухуулга хийгээд бардаггүй гэсэн. Уншаад ч өдрийн хоол, архинаас өөр юм бодохгүй нөхдүүд чинь өрөвдмөөр.
Зараа: Хятад ногоо бүр аюултай гэнэ. Дандаа мах идэхээс.
Ганаа: тийм.
peakfinder: Манайхан юун түрүүнд л баян мөнгөтэй болохоо бодох юм. Түүнийхээ оронд эхлээд эрдэм номтой, таарч тохирсон ажилтай болчихвол ажил хийгээд л амьдарчихна, нийгэмд өөрийн хүчээ оруулна гэх бодолтой бол... Ард түмэн тийм бодолтой болно гэдэг чинь нөгөө төрийн бодлогоос чинь шалтгаална шүү дээ... Ингээд улс төржих гээд байхиймаа.
Б.Эрдэнэболор: Хэцүү болж байнаа. Монголчууд өөрсдөө л ногоо тарьвал. Дотоодод тарьсан ногооны өртөг өндөр. Гэхдээ аюулгүй байх болов уу.

byambaa said...

mungun usaar boroo oruulj bgaa biz dee. buudaj boroo oruulaad bgaa chin mungun usaar oruuldag gesen. ter ni bas ih ayultai gesen.

nogoo tariarai. onoliin huvid neleed heden material bgaa shuu. he he. odoogoor uuruu gardaj tariagui l bna. yavaandaa tarina gesen yume ga aru.

Arsun said...

Хонгор хордсон хордоогүй гэсэн мэдээллийн дунд хордоод л сууж байна. Чинийх шиг тодорхой тайлбарлаад ойлгуулаад өгөхгүйм байна. Энэ засаг.

tumee 33 said...

Yostooooi unen.Bidend tugshih zuil mundahgui baina aa..Hyatad nogoo(eldev himiin bordoogoor bordson eruul ahuin shaardlaga hangaagui), huns gej mungun usnii ayulaas neeh dutahgui tugshuur bas baina aa,tee.Ter hor hunool ny unoo margaashdaa medegdehgui ch, 1-2 jildee ch yumuu, alsdaa eldev uvchin , hort havdar bolj ilerdeg gesen biz dee!!! Bidniig baga baihad ter hort havdar gedeg chiny barag sonsogddoggui bsan sanagdah yum.Amraltaaraa nutag harisan chiny barag am angaisan buhen l neg uvchin heleed l...eruul hun baihaa baisiim bol uu gemeer bsan!! Za hugshcuul ny bol argagui biz gehed, zaluu humuus boon boon uvchin nerledeg bolsiim shig sanagdsan shuu!

ZAYA said...

Бямбаа: Зөвшөөрөгдөх хэмжээ нь тун бага л даа 0,005мг/л. Хамгийн гол стандарт норм их чухал. Манай стандартууд зарим нь бас их хэцүү... Бороо оруулах бас аюултай гэсэн. Зуслангийн газартай болж байгаад ногоо таринаа. Яагаад болохгүй байхав дээ. Туслаарай хө.
anun: Энэ засаг нэг бүтэхгүй ээ.
Түмээ 33: Элдэв өвчин энэ тэр иймэрхүү юмнаас л болж байдаг юм шиг байгаан. Тэр бүр бүгдийг нь яаж мэдэх билээ дээ. Харин энэ блог чинь зүгээр юм байна. Санаа бодлоо хуваалцаад.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...