Friday, July 27, 2007

Ээжий аавын унаган нутаг

СУМАН ГОЛ ЧУЛУУТ ГОЛТОЙ НИЙЛЭХИЙН ӨМНӨХ ХЭСЭГ



СУМАН ГОЛ


ХОРГО УУЛ


ТЭРХИЙН ЦАГААН НУУР

АШИГ ШИМТ ХАЙНАГ

ТЭРХИЙН ЦАГААН НУУР

ӨВГӨН ХАД
Миний аав Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур бригадын "Сүүл толгой" гэдэг газар, ээж маань Архангай аймгийн Тариат сумын Мөрөн бригадын "Гуа" гэдэг газар төржээ. Харин би өөрөө Тариат сумын "Хорго" төрөхөд төрсөн байхиймаа. Яаж ч бодсон унаган Архангайчууд. Аав, ээж маань сургууль соёлын мөр хөөж бид хотод амьдарсаар бараг нутагтаа очилгүй миний хувьд 10 жил болж байна. Сүүлд нэг ажлын шугмаар хальт шүргээд гарсан. (Тариатын төвөөс бензин авах гэж) Очсон хүн саатан суумаар нутаг шүү. Ингээд өөрийнхөө мэдэх хүрээнд төрсөн нутгийнхаа сайхныг бичье.
Хангай нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисод боогдон үүссэн цэнгэг уст нуур, урт нь 16 км, өргөн нь 4-10 км 61 ам дөрвөлжин км талбайтай, гүн нь 20 гаруй метр, далайн түвшинээс дээш 2060 м өндөрт оршидог. Тэрхийн цагаан нууртаа цурхай зэрэг Сэлэнгийн савын загасаар баялаг. Нүүдлийн болон ховор шувууд амьдардаг. Нуурын толгой нь Хоргын дархан газарт багтдаг ба аавын төрсөн газар болох "Сүүл толгой" нь нуурын толгой хэсэгт ордог юм Хотын энэ халуун бол тэнд болохгүй шүү дээ. Сэв сэв үлээсэн сэрүүн сайхан салхитай, галт уулын хүрмэн чулуун хавцал дундуур урсах түргэн урсгалт цэнгэг голууд нь сэтгэлд өөриймсөг шүү. Төрсөн нутагаа гэж...
Тариат сумын төвийн араар түргэн урсгалт "Суман" гол урсана. Суман гол загасаар элбэг, тул хүртэл бий. Суман гол маань Чулуут голтой нийлдэг.
Сарлаг үхэр их бий. Хэдэн жилийн өмнө "Түмэн сарлагийн баяр" хийсэн. Тэгэхээр 10,000 хол давсан гэсэн үг. Бас сарлаг Монгол үхрийн дундаас гаргаж авсан ашиг шимт хайнаг ч байдаг. Сүү нь сарлагийнх шиг тослогтой, биеэр том, уналага ачлагат тохирох хүч чадалтай мал шүү. Нутгийнхан цагаан эдээ боловсруулахдаа намайг магтсан магтаагүй, улс даяар андахгүй сайн мэднэ. Эдээ боловсруулах гэснээс манай ээж хэдий сургууль соёл гэж явсан ч гэсэн малын ашиг шимыг сонгодог утгаар нь хэрэглэж, өөрөө боловсруулж чаддаг шүү. Хотод амьдардаг хөдөөнөөс гаралтай хүмүүс голдуу хөндий болчихоод байдаг юм. Сумын нутаг дэвсгэр нь хуучин Цахир сумыг оруулдаг байхад одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэхээр байсан. Архангай аймгийн төвөөс 190 км, хамгийн арын сумдын нэг юм.

8 comments:

Э. Баярсайхан said...

Гоё зураг байна.

ZAYA said...

Э. Баярсайханд:
Гоё зураг бишээ, сайхан нутаг байгаа биздээ.

Док said...

Ёстой гоё юм аа. Зураг нь ч, нутаг нь ч. Сайхан газрын зургийг сайн авсан байна.

Enkhe said...

Saikhan!Flickr t zurguudaa oruulakhiig sanal bolgoj bna.magadgui ali hedii ni oruulsan ch baij bolokh yum. tegvel khayagaa uldeegeerei. Flickr is not too bad to share your photos. :)

ZAYA said...

Док-д: Коментолсонд их баярлалаа.
Энхээд: Тусласанд их баярлалаа.
хаяг: delgerzayam@yahoo.co.jp

hasha said...

Arhangainhan ayagui zalhuu gsn:P

ZAYA said...

Хашаа: Хуучин соц үед хамгийн шахалт дарамтаар хийдэг байсан хүмүүс гэнэт эрх чөлөөтэй болоод тэгсэн байж магад гэж би боддог юмаа. Гэхдээ цагаан цайлган сэтгэл, хүний мөс чанар, шударга зан чанараараа бусад аймгийнхнаас илүү.

hasha said...

hudlaa hudlaa:D
Ugaasaa ali ch aimag geltgui Mongl hun bur adilhan shuu dee. Hun chanaraaraa busad aimgaas iluu gesen yum ch baihgui. Hodoo yavahad hun muutai gazar gants ch uzeegui.

Gesnees ter Terhiin Tsagaan Nuuryn zurgyg ooroo avsan uu? Bi Tamiriin golyn huuhed bolohoor Tariat ruu hed hed yavj uzsen. Saihan gazar.

Goyo zuragnuud nemeerei.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...