Tuesday, July 10, 2007

Сайхан наадаарай!

Ойрдоо ажил, сургууль гэж гүйгээд хотоос гарч агаар салхинд ч гарч чадахгүй их удлаа. Манай ажил 11, 12, 13-ны өдрүүдэд албан ёсоор амрахаар болж байгаа. Тэгээд аав, ээжийнхээ байгаа Багануурт очиж амрахаар зэхээд байна. Надад ээлжийн амралт олддоггүй ээ. Яагаад гэвэл би нөгөө эчнээд явах гээд амралтаа авчихдаг болохоор надад наадмын амралт маань урт амралт болчихоод байна. Хэ хэ хэ. За тэгээд 3 хоногт сайхан амраад дэнж хотойлгосон их наадмын дэндүү олон сонин сайхныг та нартайгаа ирж байгаад хуучилъяа. Морь хурдан, сум мэргэн, бөх хүчтэй байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.

2 comments:

Urka said...

Дэнж хотойлгосон их наадмын дэндүү олон сонин сайхныг та нартайгаа ирж байгаад хуучилъяа. Морь хурдан, сум мэргэн, бөх хүчтэй байх болтугай. Та бүхэн сайхан наадаарай.... Сэтгэл сэргээсэн үнэхээр сайхан үгс бна шүү.

zaya said...

Залуу бөхийн дээлийн зах мушгиж сайхан наадаарай. Шинэ сайхан начин төрөх болтугай.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...