Friday, July 6, 2007

Ангийн андууд минь хаана явна?

Ташкентын вокзал
Зуны халуун болоод ч тэр үү махан хоолноос заримдаа уйдах юм. Тэгээд сайхан жимс идэх юмсан гэхээр нөгөө л муу нэртэй хятад жимс Улаанбаатараар дүүрэн байх юм. Жимс гэснээс миний очсон газрын хамгийн тансаг жимс жимсгэнэтэй газар бол Дундад азийн улсууд буюу Казакстан, Узбекстан. Тэр дундаа Ташкентын хүнсний базар шиг тансаг гэхэд түүнээс илүү үг байдаг бол олоод хэлмээр л тийм базарыг би дахин үзэлгүй 15 жил болж байхийм. Нэрийг ч сайн мэдэхгүй төрөл зүйлийн жимснүүд өчнөөн төчнөөнөөрөө. Хамгийн гол нь тэндхийн газар эх үнэхээр үржил шимтэй болохоор одоогийн энэ хятад ногоо, жимс шиг элдвийн бордоогоор бордоогүй жинхэнэ гарын бүтээгдэхүүнүүд. Гэхдээ би Монголынхоо газрыг үржил шимгүй гэж хэлээгүй шүү. За тэгээд тэнд байгаа шийгуа л гэхэд хажууд нь зарж байгаа хүнийх нь толгой жижигхэн аяга шиг бас гүзээлзгэнэ л гэхэд эрэгтэй хүний атгасан гарын чинээ том, усан үзэм гэхэд улаан, ногоон, хүрэн өчнөөн сортынх, за тэгээд тал нутгийн бид нар ямар нэрийг мэдэх биш тийм олон нэр төрлийнх. Ташкентын базарт ороод эхнээс эхлээд тойроод гарахад элбэг 3 цаг болно. Зарж байгаа хүмүүс нь Орос бабуля эсвэл том эрээн цоохор алчууртай Узбек авгай нар авахгүй ч гэсэн амсаач гэж гуйгаад л... Амсаж явсаар бүр гэдэс дүүрээд жимс идсээр байгаад хэл хорсоно гээч. Хамгийн гол тэд нар өөрсдөө гэртээ тарьсан гарын бүтээгдэхүүнүүд нь шүү дээ. Бас дээрээс нь маш хямдхан. Манай сургуулын талбай дүүрэн жимсний моднуудтай байж билээ. Тэнд слив буюу чавга, алим, усан үзэм, өө тийм бас хушга ургадаг байсан юм. Ер нь тэнд гудамжнаасаа жимс идчихэж болохоор. Гэхдээ тэндхийн хүмүүс гудамжнаас жимс иддэггүй юм билээ.

Манай ангийнхан алим хураалтанд яваад... Алим хураах хамгийн сонирхолтой дороо л сав дүүрчихдэг юм. Бид нар 11 сарын дундуур алим хураагаад явж байлаа. Өвөл нь сайхан зөөлхөн уур амьсгалтай. Тэнд хамт байсан ангийн андууд минь үүнийг унших юм бол ч....Хуучнаа дурсаж бут авах байхдаа гэж мөрөөдөөд.

4 comments:

Urka said...

Хэдийгээр ангийн анд тань биш ч гэлээ орос орны жимс идэж өссөн миний хувьд комент үлдээхгүй байхын арга байсангүйээ... Шим шүүст жимс, базар Бабуля гэсэн 3хан үгийг уншаад л бүх л бага нас минь санаанд орлоо. Байрныха урд ургадаг дүүрэн алимтай яблоняг сэгсэрч аадар бороо орлоо гээд л дүрсгүйтдэг байж билээ.

Улаанбаатарт маань олон төрлийн жимс жимсгэнэ зарж борлуулж байгаа ч бүгд л ямар нэгэн химийн хүчтэй бордоогоор бордогдсон Хятадын ХОР гэж хэлж болохоор л зүлс байх юм доо. Болж өгвөл идмээргүй л :( Эрс тэс уур амьсгалтай монгол орон минь хэзээ нэг сайхан хөгжиж бусад орны ГАР-ыг харалгүй өөрсдийн хөдөлмөрөөр тарьж ургуулан сэтгэлээ шингээсэн жимс идэх юм болдоо мэдэхгүй... Хүний сайхан сэтгэл шингэсэн юм гэдэг шингэц ч сайтай бна даа :) КОНЕЦ Заяа эгчдээ амжилт

ZAYA said...

Уркад: Баярлалаа. Хоёулаа хамт хойшоо явж жимс идэх үү? Сайхан сэтгэл шингэсэн жимс идэх маань арай "КОНЕЦ" биш байлгүй дээ. тээ... Манай зэрлэг жимс самрууд ч гэсэн сайхан амттай шүү. Дараа төрсөн нутгийнхаа тансаг жимсийг магтъяа байз... Хэ хи Хэ хи

ZAYA said...

Уркад: Сэдэв өгсөн дүүдээ баярлалаа.

annie said...

Neeree orost oyutan baihad saikhan baijdee. Bi gehdee Ukraind oyutan baisan. Bas l saikhan jims, nogootoi gazardaa. Oros emee nar huvingaar n alimaa zarna. Ankh ochood unii n asuusan 5rub geheer n araichdee mongold kg alim 5tug baihad end kg n 5 rub baihdaa yahavdee gej bodoj bsan buten 10-iin huvin ovoolj hiisen alim n 5 rub bsan shuu. Za tegeed namar oyutnuud surguuli butsah ueer gal tergeer duuren oyutnuud huzurduud l onigoo yariad l hugjiltei yavdag bj bilee. Manai surguuiin mongol eregtei oyutnuud harin guu mun ikh arhiddag bj bilee.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...