Thursday, July 28, 2011

Бортголжин

Хавар нэг хүнээс нэрийг нь ч мэдэхгүй, цэцгийн иш авсан юм. Өгсөн хүн нь ч цэцэг мэцэг мэдэхгүй таарсан хүн.
Авчираад арчилбал овоо хөөрхөн ургаад, даанч иш нь тахийгаад байна. Бас хөөрхөн хонхон цэцэг цэцэглэж, нэрийг нь ч мэдээд авсан. Бортголжин гэдэг юм байна.
Энэ цэцгийн талаар мэдээлэл байвал хуваалцаарай.

6 comments:

Nogoohon said...

Уг нь дээрээс нь тайраад байвал саглагар болдог юм. Одоо нэгэнт дээд ишнээсээ цэцэг гарчихсан учир тайраад яахав. Цэцгийг нь унатал савх модоор тулгуур хийж бай. Дараа нь дээрээс нь тайралт хийж өгөөрэй. Тайрсан ишээ үндэслүүлээд хажуугаар нь суулгачихаж болно. Бортголжны чинь цаана зузаахай харагдаж байна. Удахгүй цэцэглэх байх.

ZAYA said...

Нараа: Их баярлалаа.
Зузаахай маань бас тахийж ургаад байгаам. Бас их өндөр.
Дээрээс нь тайрчихдаг юм билүү?

Nogoohon said...

Болно болно. Дээрээс нь цэцэг гарахаас нь өмнө тайрчих. Ер нь дээшээ гозойж байгаа цэцгийг хайр найргүй тайрч таналт хийж байх хэрэгтэй. Тэгвэл өтгөн саглагар болж ургахаас гадна сайн цэцэглэдэг.

ZAYA said...

Нараа: Зөвөлгөө өгсөнд баярлалаа.

tumee 33 said...

tairch avsniigaa ahij undesluulj suulgadgiin bol uu?

ZAYA said...

Түмээ:
Би баахан тайралт хийсэн, одоо ч хэдэн иш байгаа, хэрэгтэй бол надаас аваарай.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...