Monday, July 25, 2011

Гүүрийн ажлын явц

Өнгөрсөн долоо хоногийн 2 дахь өдрөөс хагас сайны шөнө хүртэл Нарны замыг хааж гүүр (дам нуруу) угсралтын ажил амжилттай хийгдлээ.
Хотын замын хөдөлгөөний эрчмийг харгалзан үзэж аль болох иргэдэд түвэг чирэгдэл бага үүсгэх үүднээс Нарны замыг шөнийн 23 цагаас өглөөний 7 цаг хүртэл зөвхөн шөнийн цагаар хааж байв.
Дам нурууг үндсэн тулгуур дээр угсрахаас өмнө түр тулгуур дээр угсарч байгаа байдал. Үндсэн тулгуур нь саарал өнгийн 4 багана шүү дээ. Ийм түр тулгуур ашиглах ажлын хурд, ачаалалыг хэмнэх сайн арга юм билээ. Тээврийн товчооны уулзвараас Усны гудам хүртэл Нарны замыг бүтэн хаах тал дээр хамтран ажилласан Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийнхандаа баярлаж байв.
Хамгийн эхний шөнө зам хааж дамнуруу угсраад, замын хөдөлгөөн нээсний дараах үеийн зураг. Унжсан чигээрээ өнжихөд, бэхэлгээ хангалтай ямар ч асуудалгүй, гээд манай инженерүүд тоохгүй байлаа. Энэ үед дам нурууны нөгөө зах түр тулгуур дээр хүрээгүй дунд нь зогсолт хийсэн нь технологийн хувьд бас л сонихон санагдав.
Завсарын тулгуур хоорондын алгасал 47 метер буюу яг Нарны зам дээр гарч байгаа хэсэг л дээ. Нарны гүүрийн хамгийн урт алгасал нь 55 метер бөгөөд төмөр зам дээгүүрх, угсарлтын бас өөр аргаар угсарсан болно. Энэ тухай дараа тодорхой мэдээлэл оруулнаа. Алгасал гэдэг нь нэг тулгуураас нөгөө тулгуур хүртэлх зайг хэлэх бөгөөд миний мэдэхийн Монголдоо хамгийн урт алгасал болно. Алгасал урт болохын хэрээр доод суурьт тавигдах шаардлага ярвигтай ба өөрөөр хэлбэл инженерийн ур ухаан шаардана гэсэн үг.
Жич: Миний блог дээр тавигдаж байгаа зургийг дураараа авч ашиглахыг хориглоно.
Ноднин оруулсан зургийг gogo.mn дураараа тавьж, чихийг минь халууцуулсан шүү.
Аа, тийм нээрээ гүүр 2012 онд ашиглалтанд орно. Ажлын явц өнгөрсөн 6 сарын 25 өдрөөр хааж тооцоход 47,9 хувьтай байв.

8 comments:

Гилийн хатан said...

buur dogdolchloo, iim saikan buteen baiguulaltiin ajil haraad

Japanchuud surhii surhii, tedend itgehees yahav

Arsun said...

Tiimee, buteen baiguulaltiig harahad saihan baina.

ZAYA said...

Гилийн хатан, Арсун:
Дэмжиж буй та нарт их баярлалаа.
Бүтээн байгуулагч нараас сурах юм их юм.

sanakae said...

Энэ гүүрийг хүлээгээл байна. Манайд гүүрний хувьд нилээд шинэлэг технологиор хийгдэж байгаа гэж ойлгоод байгаа.

Харин зурагны хувьд зурган дээрээ тамга хийчихгй юу. дээгүүр нь авч ашиглахыг хориглогно энэ тэр гээд :)

ZAYA said...

Sanakae:Хугацаандаа орноо. Санаа зоволтгүй.
Ашиглахыг хориглоно бичиг тамгаа яаж оруулдаг юм болоо? тийм тамга оруулж сурмаар байна.

Заяа said...

Ёстой гоё харагдаж байна. Урд нарны зам шиг хийсэн шиг хийх байхөө.

ZAYA said...

Заяа: Баярлалаа.
Би Нарны замд хөлс хүчээ оруулсан хүний нэг шүү дээ.

Дeстини said...

Гүүр барьж байгаа нь сайшаалтай хэрэг. Гүүр, ер нь зам ашиглалтын баталгаа, засвар үйлчилгээ хир тогтмол хийх энэ тэрийг хүлээж авсан хүмүүс сайн сурч, дагаж мөрдөх хэрэгтэйг саяхан Монтреалд унасан гүүрнээс эндхийнхэн сургамж авч байна.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...