Friday, November 28, 2008

Ташаа тайлбар

Оюутан байхдаа зуны амралтаараа жуулчид дагуулаад явдаг байлаа. Нэг удаа жуулчны компаний менежер "Ганцаараа ирсэн нэг жуулчин байна. Группэд оруулж болно гэсэн чи өөрийнхөө группэд нэг хүн нэмээд аваад яв" гэлээ.
Хархоринд хоёр хонох төлөвлөгөөтэй, эхний орой агаар сайхан байсан тул бүгдээрээ жуулчны баазын ар талын өндөр ууланд гарлаа. Жуулчид маань ам амандаа сайхан юм гэсээр уулын овоон дээр гарч ирлээ. Тэр овоон дээр баахан адууны толгой залсан байв. Гэтэл бусдынхаа сүүлд яваад л жаахан зожигдуухан, нөгөө сүүлд нэмэгдэж ирсэн жуулчин, адууны толгой яагаад энд байгаа юм бэ? гээд баахан асуултаар булж орхидог юм байна.
Чадах чинээгээрээ л хариулт болгож, Монголчууд адууг хэрхэн шүтдэг болсон тухай домог, түүх холин ярьж өгтөл тэгсхийгээд чимээгүй боллоо.
Уулнаас бууж байх замд нэг үхрийн хувхай цагаан толгойтой тааралдав. Тэр нь бас болоогүй ээ, томоос том эвэртэй. Нөгөө адууны толгой асуугаад байсан жуулчин бас л асууж байна. " Энэ толгойд ямар нэгэн учир байгаа юу? гэж ирээд л... Ямар юмны учир байхав дээ гэж бодоод "Зүгээр хог, байгальдаа иймэрхүү байдлаар шингэдэг" гэдэг хариулт өгтөл " Хог уу? ямар нэгэн далд учиргүй юу" гэхээр нь их юм бодолгүйгээр "Хэнд ч хэрэггүй хог" гээд хэлчихэв.
Улаанбаатарт ирээд онгоцны буудал дээрээс жуулчдыг гаргаж өгөөд зогсож байтал, манай группын нэг нөхрийг гааль их сүрхий байцааж байгаа бололтой, ард нь дараалал үүсэж байгаа харагдлаа. Яасан юм болдоо гэж санаа зовосхийн харж байтал гаалийн байцаагч дуудаж байнаа.
Яваад очтол, байцаагч, мэнд мэдээд энэ хүний ачааг задлах шаардлагатай байна гэв. Хартал нөгөө малын толгойны харшилтай эр зогсож байнаа. Таныг ачаагаа задла гэнээ хэмээн дамжуулж хэлтэл, нөгөө хүн чинь ачаагаа задлаж эхлэв. Тэгсэн чинь юу байсан гэж сананаа. Чемоданыг нь бараг дүүргэсэн томоо бор цаасан боодолтой юм байх юм. Хичнээн ч их скочдож боосон юм бүү мэд. Баахан боолт, давхар давхар цаасан боодлыг тайлтал нөгөө миний хэнэггүйгээр хог гэж хэлж өгсөн үхрийн хувхай цагаан эвэртэй толгой... Нүүрнээс гал бутраад л явчихдаг юмдаа. Инээд хүрээд болдоггүй ээ. Үүгээр бас яадаг байнаа гэж бодохоос...
Байцаагчийн асуултанд хариулж байхад нь яагаад толгой эвэр таарахаар асуултаар булаад байсныг нь ойлгосон юм. Амьтны эвэр цуглуулах хоббитой хүн байсан байгаа юмдаа.
Үхрийн хувхай цайсан толгойг, ямар нэгэн боловсруулалт хийгдээгүй түүхий эдийг хилээр гаргадаггүй гэсэн хариулт өгч буцаасан.
Онгоц өндрөө аван нисэж байхад жолооч бид хоёр үхрийн толгой хаях гээд явж байж билээ.
Дараа нь тэр жуулчнаас түвэг чирэгдэл удсандаа уучилал хүссэн утгатай захидал авснаа мартдаггүй юм.

19 comments:

arsun said...

хэхэ, хөөрхөн түүх байна.
Хэнд ч хэрэггүй хог
Хилээр гаргадаггүй хог гэхгүй хэхэ.

яасан эвэр?

3apaa said...

Нэг удаа хэдэн жулчин авч яваад ирэхдээ ихээхэн дургүй хүнээ жуулчин дагуулаад хөдөө явмар гэж хараамаар болсон шүү. Хөгтэй тэнэг зүйлс их тохиолды шүү тэ?

Cаарал said...

Аятайхан лакдаад, эсвэл хөнгөхөн будчихсан байсан бол авч гарч болох гаргаж байжээ?

A.Амарсайхан said...

Хөөрхийд өгөөд л явуулчихгүй дээ. Хужаа нартай хуйвалдаад хувхай толгой бүү хэл хувингаар алт гаргадаг улс шүү дээ.

ZAYA said...

Арсун: Намайг хог гэж хэлэхээр мань эр олзуурхан, мргааш өглөө нь мандахын улаан нарнаар очиж авсан байгаам. Таны үгийг л хэлж өгсөн бол тээ.
Зараа: Гэхдээ хүнээсээ болно шүү. Зожиг ч юм уу? нэг тийм хувиа хичээмтгий гэхиймуу? тийм хүнтэй хамт явах шиг зовлон байхгүй.
Саарал: Болох л юм. Тэгэхдээ гаалийн тэр шалгадаг дэлгэцэн дээр нь харагддаг л юм билээ.
А.Амарсайхан: Цаад хил дээр нь эмнэлгийн бичиг шаардаад оруулдаггүй гэсэн. Ерөөсөө л болохгүй гэж тайлбарлаад байсан.

Бум-Эрдэнэ said...

Хэнд ч хэрэггүй гэхээр авч бно гэж ойлгож л дээ зайлуул

Barimalch said...

He he goy dursamj baina!!! Hari ulsad ochison hen ch gesen tuhain ulsiin yos baidliig ehelj medehguigeer tumen yanziin hogtei yumand oroh n barag baigaliin huuli l daa.

tumee 33 said...

Хөгтэй юм аа

VitasMongolia said...

Yag l tend baisan um shig mash engiin bogood hogjiltei durselj bichjee. Juulchin hun juulchilj bui gazraa ergen ireh ch uu ugui ch uu hemeen ikh emzeglej mash saikhan dursgal-suvenir-olj avch ochson gazraa dursah barimt olhiin "ovchtei" boldog bish biluu?

ganga said...

Tsaad oron ni mal emneleg ayagui bol bakteriologiin shinjilgee shaardaj baij medne, he he. Huurhun bas gunigtai tuuh baina.

arsun said...

Шинэ жилийн мэнд хүргэе.

3apaa said...

Заяадаа шинэ жилийн баярын мэнд хүргье! Сайхан баярлаарай!

Жаагий said...

Танд шинэ оны мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе!

Oogii said...

Шинэ оны мэнд. Сайхан баярлаарай

Зүүдний тэмдэглэл said...

Заяа аа Шинэ оны мэнд. Шинэ ондоо аз жаргал дүүрэг байг

altai mountains said...

Shine jiliin mend.. :-)

Болорхон said...

Шинэ оны мэнд хүргъе.

ganga said...

Шинэ оны мэндээ, сайхан баярлаарай.

Delgermaa Erka said...

япончууд их мундаг шүү ..
араас нь тийм захиа ирж байдаг айн

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...