Wednesday, November 19, 2008

Анхны талхчин хаана төрсөн бэ?


Хамгийн анхны талхчин эртний Египетэд амьдарч байжээ. Египетэд зуурсан гурилаа халуун чулуун дээр тавьж болгодог байлаа. Дараа нь гал дээр тавьж болгодог болов. Энэ үеийн талхыг одоогийнх шиг хөөлгөж хийлгүй гурилаа зуураад шууд хайрдаг байжээ. Бараг л гамбир гэсэн үг. Египетэд үүссэн талх зэрэгдээх улс оронд тархжээ. Газрын дундад тэнгисийн эрэг хавийн цаг агаар дулаан тул зуурсан гурил нь хөөж исэхэд анхны хөөсөн талх үүссэн түүхтэй ажээ. Хөөсөн зуурмагийн талх нь хөөлгөөгүй зуурмагийн талхаас хамаагүй амт сайтай болсон тул хүмүүс зуурмагаа исгэн талх хийх технологийг боловсруулжээ.
9-р зуун гэхэд Грек, эртний Ром, өмнөд баруун Европод дэлгэрэн, Грек, Ромчууд талхыг ихэд таашаан зөгийн бал, давс, сүү витаминтай хольж, улмаар талхны жорыг бий болгожээ. Энэ үеэс талхчины мэргэжил үүсчээ.
/3-р ангийн сурах бичгээс авав/

9 comments:

Ганаа_бж said...

Sonin tuuhtei yum baina.
Talhand durtai ch tuuhiig ni yerduu meddeggui l baij shuu dee.

"Atar"-iin dugui talh shine deeree mun ch goyo amttai shuu, tee... Elegnii nuhash taviad l idehed. Zugeer maslo turheed idsen ch, za bur zusehgui, zugeer uraad idsen ch... hehe, yavj ugluuu...

Mongol talhaa sanaj bainaa.

tumee 33 said...

Ganaagiin comment unshaad buur tsadaj orhiloo baina

ganga said...

Ganaa Zaya nar ungutuur yaridag gemtei uls shuls gargalaa

arsun said...

Manai talh ch oor shuu.

arsun said...

Manai talh ch oor shuu.

A.Амарсайхан said...

Хүүш ээ, ингэхэд би гуравдугаар ангидаа суугаагүй хүн болж таарах нээ. Эсвэл алгасчихаад санахгүй байна уу?
Намайг гуравт байхад үсэрдэг дэвхэрдэг моод дэлгэрээгүй байсан санагдах юм.

Ганаад:
Атар талх маань жижигрээд л байгаа. Жилээс жилдээ жижгэрсэн ямар буурал ээж гэдэг шиг. Жилээс жилд жижгэрсэн жинхэнэ Атар талх минь гэж дуулдаг юм уу.

Болорхон said...

Жилээс жилд жижгэрсэн жаахан бор талх болж байгаам байна л даа тэгүүл ккк атар талхыг Ганаа эгчийн хэлээр урж идвэл гоё байдаг байсан.

Oogii said...

Заяа эгчдээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

altai mountains said...

bayariin mend Zaya.. :-)

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...