Thursday, November 27, 2008

Туслаач !!!

"Таван оронтой тооны тооны эхний хоёр оронг дарахад үүсэх 3 оронтой тоо нь анхны тооноос 83 дахин бага гарав. Уг тоонуудыг олоорой" гэсэн байна. Бодож өгч туслана уу. Тооны чанар гэдэг юмыг мэдвэл хурдан бодох юм билээ. Үсэгт тааврын хэлбэрээр бодох байх гээд үзлээ. Барах шинжгүй ээ.
Бидний бага байхад ямар сонгон, IQ гэж хичээл ордог байсан биш, манай охины энэ мэтийн даалгавар заримдаа намайг нам суулгах юмаа.
Чадвал өглөөнөөс өмнө хэрэгтэй шүү. Тоо бодохоор толгой сэргэдэг ш дээ. ккк

7 comments:

Өнөржаргал said...

За байз надад өгүүлбэр нь алдаатай юм шиг л санагдаад байх юм.."анхны тооноос 83 дахин бага" гэсэн өгүүлбэр. Анхны тоо л юм бол өөртөө болон 1-ээс өөр тоонд хуваагдах ёсгүй шүү дээ..Гэтэл энэ бодлогон дээр 83-т хуваагдчихсан байдаг? Хэрэв алдаагүй гэвэл тэр анхны тоо нь 83 байхаас өөр арга байхгүй..Хэрэв тийм бол тэр дарсны дараа үлдсэн 3 оронтой тоо нь 083 л болж таарах байх даа..За ер нь ийм л болж таарч байх шиг байна хэхэ

Bayana said...

За байз....3 ийг хэдээр үржвэл тэр тоо нь өөрөө гарах бол гээд нэг үзье....5 юм уу 0 байна. тэгэхээр энэ 2 тоогоор төгсөх нээ дэ... за цааш нь өөрөө бодоорой... хариу 500 үржих нь 83 ...хэхэ

Cаарал said...

Хариу нь 41500=500*83

ZAYA said...

Будаа идүүлсэн та нартаа их баярлалаа.

mogi said...

sain uu. hereggui bolson ch gesen sonirholtoi baij uu magad.
ene bodlogond neg ih IQ hereggui. 10 t toolin systemiin talaar oilgolt l hereg boloh baih.

ehnii 2 orong xx
daraagin 3 orong yyy gey.
"xxyyy" bol unendee xx * 1000 + yyy adil um.
jishee 12345=12 * 1000 * 345.

end bodlogiin nuhtsliig oruulbal
xx * 1000 + yyy = 83 * yyy
bolno.

1000 * xx = 82 * yyy
500 * xx = 41 * yyy

endees oldoh bolomjit hari bol
xx = 41
yyy= 500 buyu 41500

za jaahan oilgomjgui bichlee.
baga baihdaa zunduu boddog baiw.

mogi said...

uuchlaarai, baga zereg anduurch

12345=12 * 1000 + 345
41500=41*1000+500
bolno

ZAYA said...

Mogi-d:
Bayarlalaa.
Toonii chanariin tuhai oilgolt heregtei yum bilee.
Bi uuruu toonoos hol hun bolohoor zarimdaa bajigddag yumaa.
Tuslasand ih bayarlalaa.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...