Friday, October 10, 2008

Фиттнес клуб

Гэнэт л өөр юм хиймээр санагдаад... Фиттнес клубт явдаг юм байна. Учиргүй турж эцье гэж зориогүй ч "хөдөлгөөнгүй суух эрүүл мэндэд муу" гэж олон жил бодсны эцэст нэг өдөр клубын хаалгыг хоёр найз хүүхний хамт татсан хэрэг.
Эхний өдөр бүжгийн хичээл
Өндөр өндөр нарийхан охидууд дүүрэн, багш эмэгтэй нь сийлсэн мэт биеийн галбирыг гайхуулан бүжих ажээ. Учиргүй мундаг биш ч гэсэн бүжиг болоход зүгээр суудаггүйн хувьд бүжиглэв ээ. Хип хоп бүжиг ч гэх шиг баахан үсэрч үсэрч, ам хамар хатаад таг болох дөхөв. Дотроо бодлоо, ийм их хөлс гарч байгаа юм чинь лав үр дүнтэй биз, харин дандаа ингэж үсэрч бүжиглэвэл ч мэдэхгүй ээ гэж эргэлзэнгүй бодож зогсвоо.
Хоёрдох өдрийн хичээл. Йога
Энэ хичээл надад харин таалагдав. Үсэрч дэвхэрч сүйд болохгүй, хамаг биеийн чилээг гарган, сэтгэл тайвшираад зүгээр санагдав. Сунгалтын дасгалыг голчлон хийдэг юм байна.
Гуравдах өдрийн хичээл. Тавцантай дасгал.
Бүжгийн хичээлээс ч их үсэрдэг. Би үсрэх юманд дургүй болохоор жаахан тиймхэн санагдав.
Дөрөвдөх өдрийн хичээл. Комбат дасгал
Каратэ, бокс зэрэг тулааны урлагаас дасгалыг нь боловсруулсан юм гэнэ. Би өөрийгөө зодолдох дуртай гэж мэдээгүй өдий хүрчээ. Монгол хүн болохоороо тэрүү? сахилгагүйтэх төрлийн юманд цаанаа дуртай байна лээ шүү. Миний дургүй үсрэх хөдөлгөөн байгаа ч тавцант, бүжгийн хичээл шиг үргэлжлүүлэн үсрэхгүй болохоор их зүгээр санагдав. Цаашдаа ямар нэгэн тулааны урлагаар хичээллэдэг юм билүү гэсэн. ккк
Тавдахь өдрийн хичээл. Бөмбөгтэй дасгал
Их хүнд дасгалууд, товчхондоо сунгалтын дасгалууд, маргааш нь хамаг бие буларч манай ажлын гурван хүүхэн зэрэг ёолох нь тэр... ккк "Минийх арай гайгүй байна" гэтэл намайг бөмбөгтэй дасгалаа "буруу хийсэн" гэж хоёр найз маань онош тавьдаг байгаа хөөрхий.
Зургаадах өдөр. Импакт дасгал
Маш их энерги зарцуулдаг үсэрч хийдаг хичээл байлаа.
Маргааш орой нь миний бие өвдөөд хөдөлөхөд залхуу хүрч бие нозоорно. Унтахдаа хартал хоёр хөл минь тулам шиг болж хавдчихсан байх юм. Гэрийнхэн маань хэлж байнаа, өдий насны хүн гэнэт үсэрч харайгаад бөөр чинь өвдөж байгаа юм биш үү... 7 хоногт 2-3 удаа л явахад болно ш дээ, хэмээн загнах, аргадах хоёрыг хосуулан хэлж байнаа.
Өнгөрдөг долоо хоногт үсэрдэг хичээлүүдэд огт явсангүй, бие хөнгөрөөд сайхан болж байна. Буларсан бие ч овоо болов. Ингээд тавцант, импакт хоёрт явалгүйгээр бусадад нь явъя гэж шийдээд байгаа юм.
Найз нар маань дасгалдаа дасцгааж, юу ч гэсэн 3 сар үргэлжлүүлэн явъя гэж тохироод байгаа билээ.
Фиттнес клубт эмэгтэйчүүд их явдаг юм байна. Оройн цагаар их олон хүнтэй, гадаад бүсгүйчүүд ч гэсэн их явах юм билээ. Анх удаа явж байгаа болохоор бусад клубтэй харьцуулж чадахгүй юмаа.
Амьдралдаа анх удаа биеийн тамираар хичээллэсэн минь энэ буюу.

4 comments:

Дeстини said...

Зүгээр дасгал юм байна. Би тэр их үсэрдэг харайдаг дасгалд бас дургүй. Би йога-д явж байгаа. Гэм нь долоо хоногт нэг удаа, гэхдээ түүнээс их байвал ч бас хэцүү, гэр орон оройд эзгүйдэх гээд байдаг. Тийм ээ, суугаа ажилтай, машингүй бол бүтдэггүй газар амьдардаг тул хөдөлгөөн яах аргагүй дутагдаад байдаг.

Pearle Deppsu said...

Хаана вэ? Монголд уу? Жапанд уу? Ингэж гоё өдөр өдрөөр ондоо дасгалууд хийдэг юм бол би бас явъя л даа хөө.

Tsoomii said...

yamar nertei club be, bi uvul amraltaaraa hariad yavii gej bodood baigaan

ZAYA said...

Комент үлдээсэн та бүхэнд их баярлалаа.
11-р хороололд "Энержи" гэдэг клуб.
Сонирхсон хүмүүст амжилт хүсье.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...