Monday, June 30, 2008

Борооны ус буюу инженерийн шугам сүлжээ


Ойрын хэдэн жил орж байгаагүй бороо ойрдоо ороод байх шиг санагдах юм.
Өнгөрсөн долоо хоног Улаанбаатар битүү бороотой, сэрүүхэн сайхан байлаа.
Өчигдөр Баянзүрх дүүргийн зарим газраар гэнэт ширүүн аадар орж, хоромхон зуур хальт үер болов.
Борооны ус зайлуулах шугам сүлжээтэй бол аадар ороход, ингэж ус тунахгүй байх боломжтой.
Өнгөцхөн хийгдсэн хот төлөвлөлт дараа нь засахад харьцангуй их хүч, хөрөнгө шаардагдана.

Манай далд инженерийн шугам сүлжээнд өөрчлөн байгуулалт чухал шаардлагатай болоод байгаагийн гэрч энэ билээ.

12 comments:

sanakae said...

жаахан бороо орохоор л нэл шалбааг болчихдог муу зуршилтай болчихсон юм шиг. Энэ хотын төлөвлөлтийг нэг мөсөн хүчтэй шийдэхгүй бол нэг л өдөр жорлон болно шүү.

Мөнхбаатар said...

Нээрээ 1 билүү 2 зууны өмнө Англи хот төлөвлөлтийнхөө алдаанаас болж тэр чигээрээ жорлон болохоо шахаж байсан гэсэн шүү

ZAYA said...

Sanakae, Мөнхбаатар нарт:
Харин тийм ээ, байшин барина гээд л бураад байхаас биш, газар доорхи инженерийн шугам сүлжээ гэж юу байдгийг бага ч гэсэн мэддэг болоосой доо.

Arsun said...

Meddeg ch boloosoi.

Mongolian State University of Agriculture said...

Улаанбаатар ч ер нь харсаар байтал улам л хэцүүдэж байна даа. Шинэ хот баридаг юмуу эсвэл дагуул хотуудыг томсгохгүй бол Улаанбаатар ачааллаа дийлэхгүй болоод байна.

3apaa said...

Манай хот төлөвлөлт ухаалагшт. Албаар шугам сүлжээгээ ингэж төлөвлөсийн. Газраа бордох үнэгүй бөгөөд шалгарсан арга шүү дээ. Харин бид завь худалдаж авах хэрэгтэй. Ядаж ЗиЛ 130-ийн бакришиг хийлээд хадгалвал зүгээр.

ZAYA said...

Арсун: Харин тийн, /ам дагуулав/
Б.Эрдэнэболор: Дагуул хот хот барина л гээд байдгийн ш дээ. Хот төлөвлөлтөө олигтойхон хийхгүй бол ирээдүйд авч ч болохгүй хаяж ч болохгүй бөөн хог л болно.
Хөгжилтэй оронд далд инженерийн шугам сүлжээ нь нэгдсэн байдлаар төв шугам нь татагдаж, метро шиг зохион байгуулалттай байдаг гэнэ лээ. Хаяа Америк кино дээр гарч байдаг.
Зараа: Ухаантай удирдагч нарт /Баяр, Элбэгдорж нарт/ ЗИЛ-130 -н бакришиг хийлж өгөхгүй бол ард түмнээ гэсээр байгаад хамгийн түрүүнд живэх вий дээ. Бид яахав.
Арсун ах эвхдэг гэр хийхийн оронд завь урлавал, урин дулаан цагт борлуулалт нь сайжирах биз.

GanbatD said...

Нээрээ л манайхны замбараагүй сэтгэдэг нь бас л нэг гай шүү дээ. Юманд эмх цэгц маш чухал байдаг. Өнөөдрийн энэ хот нийслэл гэгдэх чадалтай, зохион байгуулалттай ч юм уу даа.

Бат-Отгон said...

Угаасаа 500,000-аас олон хүн суурьшахгүй хот гэжОросууд аль 50 онд хийсэн төлөвлөлт. Дээр нь замбараагүй газар олголтын гай. Ер нь энэ хотоос ухаалаг хүмүүс нь дайжихгүй бол хэцүүднэ дээ. 22-ын товчооноос цааш том талбайг уг нь газар доорхи шугам шүлжээг нь шийдэж хийчээд газартай нь зарчихсан бол өдийд тэнд маш том хороолол үүсчихсэн байгаа даа. Одоо тэнд нь замбараагүй хашаа хатгачихсан, бас л ямар ч төлөвлөлтгүй суурин.

ganga said...

Haramch hun hoyor dahin iluu zarlagddag gej. Anhnaasaa sain hiigeegui yumiig dahin zasahad iluu zardal garna daa.

tumee 33 said...

erh medliig ny meddeg humuus ny, uvroo l tuntiilgehees bish UB-giinh baitugai, mongoliin erh ashig tedend padliigui geed zutgeed bh shig!!!

peakfinder said...

Ulam l hecuu bolood baih yum. Erh medliig n' atgasan humuus mongo l olj baival ireedui hamaagui yum shig aashlaad, ergeed oorsdiinh n' ur huuhed amidrah gazar gej boddoggui baihaa.
Buruugaa hojuu oilgoh ogt oilgooguigees deer gej. Bolomjooroo saijruulah geed oroldvol..

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...