Thursday, June 26, 2008

Хүүхдийн яриа

Ажлын газрын маань хүүхэн 7 настай охиноо ажил дээрээ дагуулж ирлээ. Их л сэргэлэн охин байв.
Хүүхэд юм болохоороо уйдав бололтой янз янзын юм ярьж байнаа.
Тэгснээ би та гурваар таавар таалгах уу? гэхээр нь тэг тэг гэвэл,
Чанасан өндгийг 2 хүн хуваахгүйгээр яаж идэх вэ? гэлээ, хүүхэд таалгаж байгаа юм болохоор нь таах гэтэл санаанд орж ирдэггүй ээ, хэ хэ... За за бууж өглөө, хариугаа хэл гэсэн чинь ............... гэсэн хариу хэлж бөөн инээдэм болов.

Цэгийн оронд тохирох хариултыг үлдээнэ үү.

6 comments:

Arsun said...

Бодоод бодоод бодын шийр дөрөв юмаа.

peakfinder said...

Jiremsen emegtei ter ondogiig idej dee, tiim uu?
Esvel ondognii salat hiigeed idvel boloh ch yum uu?

ZAYA said...

Арсун: Энэ удаагийн тааврыг таагаагүй ч дараагийн тааварт баярын магнай болоорой.
Peakfinder: Хэ хэ, Пийк-д баярлалаа. Жирэмсэн эмэгтэй гэсэн.

GanbatD said...

Хэ хэ би бол таах ч үгүй юм байна. Ямар хэцүү таавар вэ. Гэхдээ л хүүхдийн санаа байна аа ха ха . Наргиа байлаа. Хүүхдүүд ингээд л улам эгдүү хүргээд байдаг юм шүү.

бж said...

Yun huurhun taavar ve. Neeree minii IQ hurehgui yum baina.

xvv said...

Ганцаараа иднэ. эсвэл бүтнээр нь залгина? :D xхэхэ

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...