Зээ дүү, миний охин хоёр "Хүүхдүүд хил хязгааргүй" хайрцаг урлах уралдаанд оролцон зээ дүү маань 5-7 насны ангилалд "Мөрөөдлийн байшин" бүтээлээрээ 1-р байр эзлэн бөөн баяр болов. Бүтээлийг 6 сарын 1-д шалгаруулав.
1-р байрны шагнал нь өргөмжлөл, өөрөө явдаг машин байсан нь манай хэдэн гэрийн хүүхдүүдийн бөөн баяр болж, өөрсдийн хүчээр олж авсан бай шагналаа блогтоо тавихыг аниагаас шаарддаг байна ш дээ. /Блогт оруулах нь цаагуураа ээж, аавынх нь санаа биз хэ хэ... Бүр сонгууль шиг юм болох нь ээ ккк/
Амалсан ёсоор түрүүлсэн бүтээл болон бай шагналын зургийг нь орууллаа. Зээ дүү маань нэг настай охин дүүтэй. Дүүдээ унуулна хэмээн амлан байж ээж ааваараа өөр дугуй авахуулах эрх олж авсан.
Бай шагналд нь ролик, дугуй энэ тэр байсан болохоор хүүхдүүд шагналыг нь авах гэж их мэрийж байжээ. Охин маань бай шагналгүй хоцроод "баримлын шавраар л байшин хийдэг байж" гэж хэлээд бөөн инээдэм болов.
Ролик горилоод бараагүй болохоор идэвх зүтгэлийг нь үнэлэн охиноо роликтой болгож өгсөн. Манайхны хүүхдүүд уралдаанд оролцсон биш өөрсдийнхөө хүсээд байсан дугуй, роликтой болцгоов шив дээ.
Зуны амралт нь эхлээд охин маань өвөөгийнх рүүгээ роликоо аваад явчихсан байгаа. Амралтаараа ролик унаж сурах төлөвлөгөөтэй гэсэн.
.

8 comments:
Huurhuh uramshuulaltai podhiitsen bnashdee,tee,hehe...
Сонгуулийн далд хэлбэрийн сурталчилгаа хориотой шүү, хэхэхэ.
Мундаг хүүхдүүд байна, ёстой гоё байшин хийжээ. Чулуун чихрэн ханатай юм гээч, мммм хорхой хүрчлээ. Энгийн байшинд амьдардаг минь аз, тэгээгүй бол нурааж идээд балрахгүй юу.
Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай охины бүтээлийг бас оруулахгүй яасан юм бэ?
Хүүхдийн сэтгэлийг чагнаж дэмждэг Заяа эгчээрээ ихэд бахархав.
Tomruulj baigaad l harlaa. Ideag chiher samraar chimchihsen baina geed baihaar.
Yostoi huurhun baishin boljee. Za neg iimerhuu baishintai boldog hereg ee. Hojim ni baishingaa barih gazraa olj, munguu huraachihaj baigaad duugiin chini zagvaraar barih yum shuu, hehe.
Hoorhon baishin baina shuu. Gartaa duitei bololtoidogoo. Bas buteesnee olond meduuleh gej zutgel gargasniig temdegluushtei.
Zee chine namaig Altai xurgeed ogox yum bish baigaa? Km-iig ni 500 gaar bodno shuu
Za tanai zee duud chine bayar hurgey mash mundag dizaintai baishin baina!
Түмээ: Хөөрхөн уралдаан болсон. Уг нь их том уралдаан зохион байгуулах байсан гэсэн. Нөгөө аймар өвчин гарсан болохоор нийтээр нь цуглуулаагүй, сүүлд нь ээж аав руу нь утасдаад бай шагналыг нь аваарай гэж байсан.
Idiea: Сонгуулийн суртчилгаа байсиймуу мэдээгүй шүү хө...
Баян ходоодын бүтээлийн зургийг нь аваагүй, намайг ажилдаа явсан хойгуур дуусгаад аваачаад өгчихсөн байсан.
Зээ дүү болохоор сүүлд нь өгсөн л дөө. Идэвхээрээ бол охин маань түрүүлэхээр байлаа... хэ хэ
Ганаа бж: Томруулж харсанд баярлалаа. Мөнгөний гахайны оронд бөхөөхөн шиг хайрцаг хийлгээд мөнгө цуглуулбал хожим байшин ч болох юм билүү, зүгээр санал байна.
Пийк: Хийснээ хүнд үзүүлэх нь зөв гэж бодсон эсэхийг нь мэдэхгүй ч зээ дүү минь эрэгтэй хүүхэд байсан болохоор дугуй л авъя гэж бодсон юм билээ. Даан ч 8-10 насны ангилалд дугуй, ролик нь байгаад манай хоёрын ангилалд иймэрхүү шагнал байсан юм билээ. Энэ уралдаанд хүүхдүүд өөрсдөө оролцоно гээд байсан болохоор бай шагналд нь юу байгааг нь мэдээгүй оролцуулсан.
А. Амарсайхан: Өөрт нь хэлээд үзье. таксны үнэ мэднээ тэр чинь хэ хэ...
Барималч: Зээ дүүдээ дамжуулж хэлье. Баярлалаа.
Ёстой хөөрхөн болсон байна. Машин нь ч хөөрхөн юм байна. Дүү нар ч хар багаасаа л өөрийн чинь шийрийг хатаах шинжтэй болоод явчихлаа шүү. Амжилт хүсье. Хүүхдүүд өхөөрдөм хөөрхөн шүү.
Post a Comment