Monday, May 26, 2008

Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Өгийнуур

2005 оны 11 сарын эхээр Архангай аймгийн Өгийнуур сумын клубт миний хувьд сонирхолтой санагдсан, нэгэн лекц семинарыг Японы Жайка, Байгаль орчны яамнаас хамтран зохион байгуулсан билээ. Тэр лекц семинарын агуулга нь байгаль орчинг хамгаалах нь зөвхөн төрийн хэрэг биш, ард иргэдийн дундаас зохион байгуулагдан гарах олон нийтийн байгууллага, жирийн малчин ард иргэд ч гэсэн унаган нутгаа хамгаалахад чин сэтгэлээсээ оролцож байж гэмээнэ үр дүнд хүрнэ гэдгийг тайлбарлан ойлгуулахыг зорьсон байв.

“Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь” гэсэн сэдэвт лекц семинарын үед Жайкагийн богино хугацааны мэргэжилтэн /усны орчин хариуцсан/ Р. Китаогийн тавьсан илтгэлийг миний бие хичээнгүйлэн орчуулсан юм.

Байгаль хамгаалах гэдэг бол зөвхөн цалин хүртэн ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн ажил огт биш бөгөөд өөрөөр хэлбэл байгалийн баялагаас хувь хүртэж байгаа хэн бүхний үүрэг юм. Байгалийн ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нэг ч хүн үгүй биз ээ.

Өгийнуур бол Архангай аймгийн Өгийнуур
сумын нутагт байдаг талын цэвэрхэн нуур юм. Нутгийн иргэд удны ус, бэлчээрийг нь их ашигладаг. Дээр үед улсаас загасны аж хуй эрхлэж байжээ.

Гэтэл сүүлийн үед нуурын зэгс үгүй болж, нуурын усны түвшин багасаж, зарим газраас нь эвгүй үнэр гарах болжээ.

Энэ нууранд олон зүйлийн шувуу амьдардаг тул олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийн өмч болсон билээ. Өгийнуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн дэлхийд чухал нуур юм. Байгалийн баялгийг хамгаалж, түүнийг ухаалгаар ашиглахыг эрмэлзсэн олон улсын анхны гэрээ нь 1971 онд Ираны Рамсар хотод батлагджээ.

Рамсарын гэрээ гэдэг нь олон улсын хэмжээнд, ялангуяа нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай гэрээ юм.

Рамсарын гэрээний эрхэм зорилго: Бүс нутаг, улс, олон улсын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаагаар дамжуулан, ус намгархаг газрыг хамгаалж зохистой ашиглах зорилготой. Уг гэрээнд хамрагдсан улс:138 улс (2004 оны байдлаар) Рамсарын гэрээнд бүртгэгдсэн газар:1370 ус намгархаг газар, (Талбай нь120 мянган га газар ) Рамсарын гэрээнд манай улсын 11 нуур бүртгэгдсэн байдаг.

1. Ачит нуур

2. Буйр нуур

3. Увс нуур

4. Хар ус нуур

5. Хүрх хүйтний хөндий нуур

6. Хөндий нуур /Бөөн цагаан, Орог, Таацын нуур, Адгийн цагаан нуур/

7. Өгийнуур

8. Тэрхийн цагаан нуур

9. Айраг нуур

10. Ганга нуур

11. Монгол дагуур нуур орох ба Рамсарын гэрээнд бүртгэгдсэн Монгол улсаас бүртгэгдсэн байдаг.

“Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь төсөл” бол Монгол улсаас Рамсарын гэрээнд бүртгэгдээд буй 11 нуурыг хэрхэн хамгаалвал болох талаар боловсруулж буй “загвар” төсөл ба хэрэгжүүлэгч нь Байгаль орчины яам болон Японы Жайка юм.

Яагаад эдгээр нуур болон ус намгархаг газрыг хамгаалах шаардлагатай вэ гэвэл усны шувууд маань олон мянган км замыг туулан байж ирдэг болохоор холын замд шувуудад түр буудаллах газар, нуур зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн нуурт анхаарах бус усны ундрага, ус намгархаг газар амьдрах бичил биетнээс эхлээд хөхтөн, сүүн тэжээлт амьтадыг хүртэл судлаж, нутагшуулах, амьтад байлгана гэдэг чинь бас хүнс тэжээлийн орчин бүрдэж байж байгалийн тэнцвэрт байдал хадгалагдан үлдэх ёстой. Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр иргэд байгалийн ашиг шимийг зохистойгоор хэрэглэхэд эрдэмтэдийн гаргасан судалгааны дүгнэлтүүд чухал үүрэгтэй.

Мэргэжлийн хүмүүсийн ярианаас олон юм ойлгосон ч усны орчин гэдэг ямар чухал болохыг доор тайлбарлахыг хичээе.

Альваа нэгэн нуур, гол мөрөн олон олон жижиг гол горхи, гүний ус, хөрсний ус, хурын усаар тэжээгдэж байдаг.

Өгийнуурын ус нь хэрхэн тэжээгдэж байна вэ?

1. Хөгшин Орхон голын усаар тэжээгдэж байна. Хөгшин Орхон нь Хангай нуруунаас эх авсан Шарын гол, Хужиртын эхээс эх авсан Хужиртын гол 2 нийлэх бэлчирээс Хөгшин Орхон болон урсдаг Хөгшин Орхон голоор тэжээгддэг. Орхон голоос эх авдаггүй ба андуурч болохгүй.

2. Гүний усаар тэжээгдэж буй тал дээр судлаачид нилээн санал зөрөлдөөнтэй байсан. Учир нь нуурын ард байрлах жуулчны баазын гүний худаг тийм их нөөцтэй бус... Урд талд нь байрлах Орхон багийн "Ар хонхорын худаг" /моторт худаг, 1968 онд байгуулагдсан/ харьцангуй ундрага сайтай байв. Өгийнуураас бараг 6 км орчим алслагдсан худаг. Одоо ч нутгийн ард иргэд энэ худгийг ашиглаж байна.

3. Хөрсний усаар тэжээгдэж байна. Хөрсний ус гэдэг нь бороо, цасны ус газар шингэн газрын хэвгийгээр дамжин нуурын усыг тэжээдэг байна.

Гэтэл цутгал голын эх, газрын хөрсийг бохирдуулах нь усны орчинг бохирдуулдаг. Усны орчин дахь шинжилгээг тогтоосон усан цэгүүд дээрээс авч шинжилгээ хийхэд сод, давсны хүчил ихсэж байаа нь усны орчинг судлаж байсан эрдэмтдийн судалгаа шинжилгээнээс харагдаж байсан. /усны орчины судалгаан дээр профессор Туваанжав, судлаач Мөнхзул нар Жайкагийн мэргэжилтэн Китаотай хамтран ажилласан/ Усны орчины давсны хүчил ихсэх тусам, газар тариалан, ургамалд муугаар нөлөөлөх ба өөрөөр хэлбэл газар хужиртаж давсжина. Давс дангаараа ямар нөлөөтэйг хүмүүс мэднэ. Үхсэн организмыг ч гэсэн хатааж занданшуулдаг. Усанд давсны хүчил их байвал амьд амьтанд нөлөөлж, Усанд амьдарч байгаа амьд амьтан ургамал багасаж, нуурын амьд байгалийн амьдралд муугаар нөлөөлдөг. Нууранд амьд организм үхэхэд уг үхсэн биеийн ялзрал, задрал явагдаж янз бүрийн хий гаргадаг. Өгийнуур ч ялгаагүй хөгшин Орхон бохирдон цутгал нь багасчихаар нуур хөрсний усаар тэжээгдэж эхлэхээр усны түвшин багасаж, хөрс нь бохир болохоор бас л усны орчноо бохирдуулчихдаг юм билээ. Ингэж л экологийн тэнцвэрт байдал нь алдагдаад...ширгэх нь ширгэж эхэлдэг. /Энд ганц жилийн судалгаа шинжилгээний дүнгээр дүгнэх боломжгүй юм гэдгийг усны орчинг хариуцан судалсан эрдэмтэд хэлж байсан. Энэ төсөл цаашид 5 жил үргэжлэнэ/

Дээрхи шинжилгээний дүнгүүд баахан химийн томъёо болон мэргэжлийн үг хэллэгээр дүүрэн ба жирийн хүмүүст бол тэр дүнг шууд үзүүлж тайлбарлахад түвэгтэй тул, семинарын өмнө жирийн хүнд тайлбарлана гэж янз янзаар тайлбаруулж ойлгосон маань дээрх өчүүхэн хэсэг.

Лекц семинар дээр Японд 1970-аад онд байгаль орчин ялангуяа усны ундрага муудаж, түүнээсээ шалтгаалан усны орчин асар их бохирдож, хүмүүс хордлого тусч, цагаан будаа хар өнгөтэй ургаж экологийн тэнцвэр алдагдснаас үүсэх хохирлууд бодит амьдрал дээр их гарч байжээ. Ингээд ард иргэдийн хүчин чармайлтаар 1971 онд Японд “Усны тухай” хууль батлагдаж, түүнээс хойш сайжиран сайжирсаар одоо бүр жуулчид хүлээн авдаг том том газрууд болсон тухай жишээ болгон ярьж байв.

Жишээлбэл Хоккайдогийн Күширо нуур, Айчи мужийн Яхаги гол зэргийг жишээ аван тайлбарлаж байсан. Тэгээд Япончууд олон нийтийн дэмжлэгээр одоо сайхан болчихсон юм гэсэн шдээ

Хоккайдогын Күширо нуур Рамсарын гэрээгээр хамгаалагддаг. Тэнд жилд 150000 жуулчин ирдэг ажээ.

Тус лекц, семинарт Орхон гоын сав нутагт багтах сумдын засаг дарга, Архангай аймгийн засаг дарга, болон олон нийтийн байгууллагууд болон Өгийнуур сумын иргэд өргөнөөр оролцон унаган байгаль эхээ хамгаалах нь хэний үүрэг вэ гэдэг талаар бага ч болов ойлголттой болсон гэж боддог юмаа.

8 comments:

ZAYA said...

Анх блог нээж байхдаа бичичихсэн энэ сэвдээ засах гэтэл улам дордоод байх юм. Хүмүүсээ зөвлөөрэй. Нэг л болдоггүй ээ.

ganga said...

Сайхан л бичлэг байна. Ганга нуурыг бас багтаасанд баярлаад байгаа хихи. Ганга мөрөнд мөргөлчид өргөл тахил гэж эсэн бусын юм хийсээр их бохирдсон нуур гэж дуулж байсан чинь, саяхан өөрөө өөрийгөө цэвэршүүлээд байдаг шидтэй гээд нэг нь биччихсэн байх юм. Байгал орчин хамгаалдаг мэргэжлийн улс энэ талаар юу ярих юм.

peakfinder said...

Olon tosol hereglee gej duulah yum. Gehdee chuham yamar ur dund hurch chaddag bol?
Nogoo talaar baigal orchin gej bugd hoorondoo uyaldaa holbootoi bolohoor neg tiim cogc bodlogo yavahgui bol ur dun n' tiim sain baij chadahgui baihaa.

Mongolian State University of Agriculture said...

Байгалийг дархан цаазалж хамгаалах санаачлагыг дэлхийд анх удаа гаргасан монголчууд одоо япончуудаар байгаль хамгаалах тухай заалгаж байна гэдэг жаахан ичмээр л юм. За тэр ч яахав. Байгаль хамгаалах янз бүрийн аргууд бол байж байгаа. Нутгийн хүмүүсийн оролцоо хэрэгтэй гэдэг туйлын зөв. Гэвч нутгийн иргэдэд хуулиар олгосон эрх мэдэл нь хэр байдаг юм бол? Тэд нэг ажил санаачлаад хийж байтал Улаанбаатараас нэг жийптэй дарга хүрч ирээд ажлыг нь нураачих вий дээ. Эсвэл нэг ажил санаачлаад түүнийгээ эхлүүлэх гэж Улаанбаатарт хэдэн сарын турш бичиг цаас хөөцөлдөж, энд тэндээс гарын үсэг цуглуулж явсаар сүүлдээ залхчих вий.

Mongolian State University of Agriculture said...

миний блогийн хаягийг шинэчлэхийг хүсье

http://berdenebolor.blogspot.com

Mongolian State University of Agriculture said...

миний блогийн хаягийг шинэчлэхийг хүсье

http://berdenebolor.blogspot.com

баярлалаа

Uunee said...

Сайн уу, Заяа. Сайхан л бичлэг байна ш дээ.
Өгийнуур олон төрлийн загас жараахайгаар элбэг. Үнэхээр сайхан нуур шүү.
2006 оны 3 сард Өгийнуур дээр очиж байхад нутгийнхан нь энд ноднин нэг японы төсөл хэрэгжээд гэж ярьж байсан юм. Тэр байх нь л дээ. Ямар ч байсан нутгийн иргэд түүнд ам сайтай байсан.

Agi said...

Sonirholtoi iltgel bolson bn. bi ter huntei uulzaj baisan sanagdaj bn. Bi Environmental meregjiltei. Ogii nuuraar BSc-gee bichij baisan bolohoor setgel ih oirhon tuslaa bayarlalaa.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...