Friday, May 16, 2008

Хааны ордон музей буюу Хятадад аялсан түүх-2

Хаалттай хот буюу эртний ордон нь гадаад, дотоод, хааны, хаалттай гэсэн 4 хэсэгт хуваагддаг юм байна. Хэрэм ойролцоогоор 10 метр орчим бөгөөд дээгүүр нь хоёр морин тэрэг элбэг зөрөх зайтай байжээ. Гадуур хэрэм одоо бараг үлдээгүй бөгөөд газарт оруулж шинэ байшин барилга орчин үеийн хотыг байгуулсан гэж тайлбарлагч хэлж байв. Энэ хэрэм хотыг анх Мин улсын үеэс тодруулбал Мин улсын 2-р хаан болох Жюүдэ хаан эхлүүлэн 17 жил зарцуулан 2 сая гар урчууд оролцон барьжээ. Хэрэмний гадуур энгийн ардууд, харин хэрэмний дотор талд хааны түшмэд, албаны цол хэргэмтэнгүүд амьдардаг байв. Хэрэмний хамгийн гадна талд хот хамгаалах голыг суваг татан хийсэн байжээ. Энэ нь тус ордон нь модоор баригдсан тул галын аюул мөн дайлаар ирэгчдийг шууд нэвтрүүлэхээс хамгаалсан харваас илт. Хот хамгаалах голын өргөн нь 57 м, гүн нь 4 метр, 4-5 км урттай гэнэ. Хотхоны дөрвөн өнцөгт өвөрмөц сонин хэлбэртэй дөрвөн цамхаг бий. Хятадын хаан бүх уран барилгачдыг дуудан ирүүлж маш өвөрмөц хэлбэрийн цамхаг барихыг тушааж эс чадваас цаазлан шийтгэнэ гэж заналхийлжээ. Уран барилгачид ямар хэлбэрийн цамхаг хийхээ мэдэхгvй толгойгоо гашилгаж байхдаа, сараалжин торонд суулгасан голио санамсаргvй харж тvvнээс санаа авч энэ цамхагийг барьсан гэдэг домог байдаг. Хаалттай хотхонд ороход их сонин.
Ингээд цааш гадаад хотхоныг дотоод хотхонтой холбосон цяньмин хаалгаар орж дараа нь одоо байхгүй болсон дациньмин хаалгаар дамжина. Цаашлан Тяньаньминий талбай хvрэх сvрлэг хаалгаар гарч Хааны хотхонд очно. Товчоор хэлбэл Тэнгэрийн хүү болох Хааны ордон хvртэл дэс дараалан элдэв саад даван туулж хүрч байгаа сэтгэгдэл төрөхөөр зохиомжтой байгуулсан байна. Мин улсын үед байгуулсан энэ хэрэм нь 1,9 км кв хэмжээтэй гэнэ. Тяньаньмэний талбайгаас хойш, Мин угсааны хаадын үед талбайг тойруулж хэрэм барьсан ажээ. Тус улсын засаг захиргааны тєв болох тэр хэрэм дотор цэргийн, сангийн болон ёслолын яамд байрладаг байжээ.
Луу болон мэлхий, тогруу зэрэг сүр хүч, түмэн наслахын бэлэгдэл болгосон эдгээр амьтдыг чулуунд сийлбэрлэн байрлуулжээ. Эдгээрийг хийсэн том чулуу зэргийг Чинтаугаас мориор тээвэрлэн авчирдаг байсан ба тэр морьдыг өвөр монголоос авчирдаг байжээ. /Хөтөч маань ингэж тайлбарласан ч гэлээ морьд Монголынх байсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз/ Өвлийн улиралд түүхий эд болох мод, чулууг авчирахдаа голын мөсийг хөлдөөн гулгуулж авчирсан гэнэ.
Ордонг барьсан туйпууг "алтан туйпуу" гэдэг ба тэр нь алтаар хийсэн бус алттай дүйцэхгүйц үнэ цэнэтэй гэдэг нь түүний технологийн нууцыг өнөөг хүртэл тайлж чадаагүй оршино. Алтан туйпууны орцонд өндөгний шар, будааны шүүс зэргийг хийдэг байсан гэнэ.
Хаалттай хотхонд хааны цэцэрлэгт хүрээлэн оршино. Хаадууд амьдарч байхад энд олон, олон амьтад тэжээдэг байжээ. Энэ цэцэрлэгийг хүний бие, сэтгэлийг зэрэг амруулж баясгахад зориулжээ. Хятадын зураач, цэцэрлэгчид "хиймэл байгаль" бүтээж чаддаг байсан нь бишэрмээр. Тухайлбал хvний санаанд оромгvй хэлбэртэй олон тооны мод, бут, хулсан төгөл, мөн чулуугаар хийсэн уул нь үнэхээр гайхмаар. Энэ цэцэрлэгт байгаа хамгийн залуу мод нь 200 настай ажээ. Янз бүрийн хэлбэртэй төрөл бүрийн өнгийн чулуугаар туурвисан шигтгэмэл, шувуу, амьтдын дүрс, хятадын уламжлалт дуурийн үзэгдлүүд гээд нийтдээ есөн зуу гаруй зохиомж харсан хүн болгоны нүдийг баясна.
Нэг удаа үзээд бүрэн дүүрэн ойлгох боломжгүй нь илт юм билээ. Харин Бээжинд очих бүртээ үзэх ч юм уу эсвэл, сайн уншиж судалбал хаалттай ордонг ойлгоход дөхөмтэй юм шиг санагдаж байсан.
Сэцэн ахын ярьснаар бол "Сүүлчийн эзэн хаан" киноны зураг авалт Хаалттай хотод хийгдсэн гэнэ.
Мин улс гэдэг нь 14-р зууны сүүлчээс 17-р зууныг хамардаг бол 14-р зуунд Юань улс тогтож харин 17-р зуунаас 19-р зуун хүртэл Чин улс нэртэй байсан гэж тоймлоё. Мин улсын үеэс эхлэн барьсан энэ ордонд 28 хаан амьдарч байсан хэмээн танилцуулав.
/Бээжинд буугаад шууд эзэн хааны ордон музейг үзсэн болохоор аялалынхан маань камерын тэжээлийн гажигдалд орж, хүссэн хэмжээгээрээ зураг авч чадаагүй юм шүү/

6 comments:

peakfinder said...

Beejingeer olon dairch garsan ch iishee ochih zavdal yur garaagui yumaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Би 93- н онд үзэж байсан санагдана. Заяа ч сайхан явжээ.

Дeстини said...

Хаалттай хотын гадна талыг өөрчлөөд байгаа юм байна. Хэрмийн гадна, зүүн талд монгол бичигтэй том чулуун хөшөө байсан, хэвээр байна уу? Ордны өрөө тасалгааг зөвхөн гаднаас хардаг нь жаахан тийм, ихэд хэрэгт дурлан цонхоор өлийн харвал, шороо тоосонд дарагдсан тавилга, хэрэглэл байх. Арчилгаа нилээн муутай санагдсан. Дээрдэж үү? Гарах хаалганы ойролцоо байх чулуун зам, түүний сийлбэр, шигтмэлүүд үнэн гайхалтай санагдаж билээ.

ZAYA said...

Peakfinder: Нэг үзвэл зүгээр юм билээ.
Бум-эрэдэнэ: Та бүр дээр үед үзсэн байнаа.
Дэстини:
Хэрмийн гадна, доторхи бичлэгүүдийг Манж, Хятад, Монголоор бичигддэг байсан гэнэ лээ. Тэр том чулуун хөшөөг анхаараагүй. Манж бичиг чинь мэдэхгүй хүнд Монгол бичигтэй андуурагдахаар...
Дотор нь оруулдаггүй юм билээ. Доторхи нь тоостой боловч цаанаа нандин шинжийг илт агуулсан санагдсан.

бж said...

Beejin gedeg gazriig chini uzeegui l yavna. Zavshaan tohioldoh avaas ene zurgan deerh gazruudaar chini zaaval oroh yum shuu.

Barimalch said...

Magadgui amerikchuud uzen yadaltiig darj tsaadah chuhal zuild n hurehiig hicheegeed orsiig huiten daind yalsan baij boloh yum, tuuntei adil bid nar ch uzen yadaltiig tevchij horsh ulsuudiinhaa soyliin devshiluudiig zeelj mongoljuulj hereglej oorsdoo devshivel ug n ireeduidee ingej delhiin say say juulchidiig tatdag uls boloh bolomjtoi l doo.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...