Friday, May 23, 2008

Козакүра буюу далий ягаан


Улаанбаатарт урин цаг ирж хотын таримал зүлэг, мод саяхнаас ногоорч эхлээд байгаа билээ.
Хамт явж байсан Японоосоо доорхи зураг дээрхи модны нэр юу гэдгийг нь асуутал "Козакүра" хэмээн ажиг ч үгүй хэлж байна. Япон сакүрагаас ямар ялгаатай байна? гэтэл жижиг модноос жижиг цэцэг гарч, бас их орой цэцэглэх юм. Хүйтэн болохоор тэр биздээ гэв. Козакүраг нь Монгол хэлрүү буулгавал жижиг сакура буюу "Давжаа сакүра" гэж болох юм. Энэ хоёр зургийг өнөөдөр багшийн дээд сургуулийн замын эсрэг талд авсан юм.
Нэг удаа багштайгаа ярьж суутал багш, ..."Монголд сакура 5-р сарын дундуур 7-10 хоног цэцэглэдэг. Манайхан сайн мэддэггүй юм, Сакүрагийн монгол нэр нь "Далий ягаан" Настай хүмүүс далий ягаанд сууж, ядаргаагаа гаргана гэж их ярьдагдаа. Хавар цагт ядарсан, настай хүмүүс далий ягаанд суух нь их үр дүнтэй шүү дээ... гэж ярьж байсан нь санаанд оров.
Манайд зэрлэгээрээ мэр сэр ургадаг бололтой юм билээ.
Ноднин намар Хамарын хийдээр явж байхдаа "Ёлхойн хавцал"-д сакүрагийн мод байсаныг харсан. /Тайлбарж байсан хүн нь сакүра гэж хэлж байсан/
Эмчилгээнд нэн чухал энэ ховор модыг хайрлан хамгаалах талаар юу хийдэг юм бол оо? Тэр талаар сонссон, мэдсэн юм байна уу?

7 comments:

Barimalch said...

Shine soyolson urgamal ba tsetsgiin unenrend emchilehiig tegvel manaid ertnees meddeg heregledeg baijee. Bi neg Mongol erdemten ene talaar sudalgaa hiidgiig medeh yum bna.

Yoponuud shine nahialsan sakurag ochij harna suuna gej ayguid bol oorsdoo sain uhaaraagui shine tsetsgiin uneriin emchilgeend orj yadargaa stress n tailagddag bh.

ganga said...

Sonin yum. Dalii yagaan sakura bol japanuud yadargaand barag ordoggui aztai uls yum bna. End bas sakura geed yagaan tsetsegtei tostei tom mod baidag.

Богинохон said...

Бид ч дэргэдээ байгаа юмаа мэдэхгүй байж л хаа холын юм санан бишэрсэн улс байх юм даа.

Barimalch said...

Oo tsaana n minii bagdaa ovliin huitend ochij olon odroor daarch chichren suuj eldev nom unshdag baisan nomiin sangiin deever bainoo. Huuhdiin nomiin san gej UB-d baina uu?

ZAYA said...

Барималч: Сакүра мөн үү биш үү мэргэжлийн хүмүүс л хэлэх байх даа. Блог чинь ганц хүний бичлэг болохоор уншсан хүмүүсийн коментоор л зөв буруугаа мэдэх болохоор яг сайн мэдэхгүй юм. Гэхдээ монгол сакүра ургадаг гэдгийг ганц хүнээс сонсоогүй ээ. Хэд хэдэн удаа өөр өөр сувгаар сонссон.
Ганга: Тийм болоод ч урт насалдаг юм билүү мэдэхгүй ээ. Гэхдээ Япончууд өөрийнхөө амийг хороох үзэгдэл их байдаг ш дээ. Япончууд эмчилгээний зорилгоор хэрэглэдэг юм болов уу даа.
Богинохон: Яг мөн бишийг нь мэргэжлийн ургамал судлаач хэлэх байхдаа тээ.
Барималч: Одоо тэр номын сан чинь худалдаа хөгжлийн банкны нэг салбар болчихсон.
Нацагдожийн номын сан хүүхдийн номын сан гэж ажиллаж байгаа санагдаж байна. Барималч олон жил Монголдоо суугаагүймуу даа?

Barimalch said...

Bank bolchisoniig n mednee oor gazar huuhdiin nomiin san gej baiguulagdsan uu l gej asuusan yum.

ZAYA said...

Барималч: Наана нь хуучнаар Залуу техникчдийн ордон байдагийн цаад талын залгаа Нацагдоржийн нэрэмжит хүүхдийн номын сан ажилладаг.
Шинээр ганц нэг газруудад, соёлын төв өргөөнд, япон-монгол төвийн номын сан мэр мэр бий. Гэхдээ олон биш байх, номын фонд цөөнтэй юм шиг байгган.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...