Компаниас бидний хэдэн нөхдийг Бээжинд аялалаар явуулна гэж анх сонсоод их баяртай байсан ч явуулна гэсэн хугацаа нь өөрчлөгдөөд байсан болохоор "за яг явах болоод вагонд суухаараа л блогтоо бичихгүй бол худалч болж мэдэх нь" гэж бодоод явах тухайгаа бичээгүй билээ.
5 сарын 8 өдрийн өглөө Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн галт тэрэгэнд сууж олон жил хамт ажилласан зарим нөхдийн хамт холын замд гарах нь тэр... Манай баг 9 гишүүнтэй ба түүний нэг нь Хөх хотын өвөр Монгол хүн бидний аялалын группын ахлагч хийв.Сэцэн ах байхгүй бол бидэнд аялал хийх түвэгтэй байх байсан нь удалгүй ойлгомжтой болсон юм. Бидний бүх аялалыг зохион байгуулж, үзэх үзвэр, хоноглох буудал, явах унааг бүгдийг нь зохион байгуулж өглөө. Оройдоо Замын-Үүд боомтоор гарч БНХАУ-н Эрээн боомт дээр галт тэрэгний дугуй солихыг харж баясав. Орос болон Монголын төмөр зам өргөн замтай байдаг тул Монгол, Оросын хил нэвтрэх боомтод галт тэрэгнүүд дугуйгаа сольдог.Суудлын галт тэргийг бүхлээр өргөн явах замаа сольдог тул бага биш хугацаа ордог юм байна. Цааш аялал үргэлжилж өглөө босоход эхлээд тосгоны ногоон талбай харагдаж байгаад Бээжин дөхөж ирэхэд алдарт Жанчхүүгийн даваагаар галт тэрэгний зүтгүүр давлаа. Өндөр сүрлэг, байц хадтай энэ уулан дахь автозам болон төмөр зам, тунелийн бүтээн байгуулалт сүрхий хийгдсэн байв. Автозам болон төмөр замын байгууламжийг миний бие бага сага гадарлах тул анхаарлыг маань энэ давааны бүтээн байгуулалт өөрийн эрхгүй татаж байлаа.

Өдөр 2 цаг 05 минутанд Бээжинд буухад Хятад дахь жуулчны компаний хөтөч орчуулагч, автобусаар тослоо. Буудлаасаа шууд бид хааны ордон музейг үзлээ. Энэ ордон музей их таалагдсан тул дараа нэг бичлэгт тодорхой оруулъя.
Орой нь дэлгүүр хэсэв. Ингээд эхний өдөр дууслаа.
Маргааш өглөө нь өнөөх Хятад хөтөч маань ирж, Цагаан хэрэм дагуулж явлаа. Цагаан хэрэм Бээжингээс 80 километрийн зайтай юм байна. Өнөөх хөтөч залуугийн өглөөний мэндчилгээ чихийг минь дэлдийлгэв. "Өчигдөрөөс эхлэн манай Бээжин хотын бүтээн байгуулалтанд оролцож байгаа та бүхэнд их баярлалаа" гээд л...Хичнээн Япон компаний мөнгө ч гэлээ бид нараар дамжин Хятадад орж, бүтээн байгуулалт болчихлоо гэхээр хармын сэтгэл төрөх ч шиг... Нээрээ Хятадад орж байгаа болохоор жирийн иргэд нь ч гэсэн баярладаг бололтой. За тэгээд автобусанд суугаад явтал, хөтөч маань хаш чулууны тухай баахан танилцуулга хийв. Байнга зүүвэл цусны эргэлтэнд сайн майн гээд л... Бид хэд хоорондоо за энэ нөхөр ч хаш чулуу бидэнд шахах нь дээ гээд л маазраад явж байтал, юу юугүй л хаш чулууны дэлгүүр оруулах болов оо.Хаш чулуугаар гоёл чимэглэл урлаж буй урчууд дэлгүүр дотроо байв.
"Яагаад? заавал орох ёстой юм бэ " гээд асуусан чинь Сэцэн ах тайлбар хийж өглөө. Жуулчдын компаний захиалга нь улс орон орноор нь болон мэргэжил, насаар нь ангилан хүлээн авч ангилал зэрэгт нь тохирсон үйлчилгээг явуулдаг. Монголоос жуулчид бараг байдаггүй тул, монгол хэлний орчуулагч, хөтөч гэж байхгүй, мөн Монголчуудад зориулсан аялалын хөтөлбөр байхгүй юм гэнээ.
Тэгсэн чинь нөгөө хөтөч Хятад залуу та нар хаш чулууны дэлгүүрт аль болох Монголоор битгий яриарай, болбол Японоор ярьвал сайн байна гээд л... Юу гэсэн үг вэ? гээд би мэт нь хальт бачуураад авлаа. Гэтэл Монголчуудын аялалын хөтөлбөр гэж байхгүй болохоор Япон компаниас захилга өгсөн болохоор Япон жуулчингаар захиалга орчихсон, тэгээд дэлгүүр болон жуулчны компани хоорондын тооцоо нь бас худалдан авах чадвартай нь холбоотойгоор тухайн жуулчин бараа худалдаж аваагүй байсан ч тухайн улсын зэрэглэлээр нь сар, улирлын эцэст тооцоогоо хийдэг юм байна. Энэ ч бас бодмоор асуудал санагдсан. За тэгээд яахав дээ "ок" гээд Япон жуулчин болоод дэлгүүр лүү яваад орчих нь тэр...
Тэр дэлгүүрт Япон хэлтэй худалдагч нар үйлчилдэг юм билээ. Япон хэлний аялга энэ тэр нь цэвэр биш ч гэлээ боломжийн... Сэцэн ах юм худалдаж авах гэсний хэрэггүй шүү гэж захьсан болохоор авъя ч гэсэнгүй, 25 минут дэлгүүр хэсэв.
Замд бас Олимп болох газруудын зургийг хурдны зам дээрээс шууд зургийг нь буулгаж авлаа.
Олимп болох цэнгэлдэх хүрээлэнгүүд болон тамирчдын байр, сэтгүүлчдийн байрлах байр зэргийн зурагнуудОлон улсын сэтгүүлчид байрлах байр, буудал
Боксын тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн
Тамирчдын байрлах байр /Олимп дуусахаар иргэдэд зарах юм гэсэн/
Тэгээд хойд талын сүрлэг өндөр хадтай "Тайханшян" уулруу дөхөн дөхсөөр алдарт цагаан хэрэм дээр ирлээ.
Цагаан хэрмийг энд тайлбарлах нь илүүц биздээ. Энэ гунан бууг хэрмийг сэтлэх зорилгоор Монголчууд хийсэн нь өнөөг хүртэл хадгалагдаж байна.
Богино аялал болсон юм шиг санагдсан ч яг бичээд оруулахаар юм үлдээд байгаа тул дахин бичлэг оруулъя гэж бодогдож байнаа.

7 comments:
Заяа сайхан зугаалаад ирсэн бололтой, даанч таг болчихсон байсан юм. Хааны ордон, музей гэж? Хаалттай хот уу? Бичлэг хүлээж байя.
Манай УБ-т бас ийм дугуй булантай байшин их баригдаж байна билээ.
e71-ees omno amjij gertee irsend bayar hurgey. goy aylal bolson baina.
Комент үдээсэн та нартаа их баярлалаа.
Дестини: Аанхаан, хаалттай хот гэдэг юм гэсэн. Нэг сайхан нартай өдөр оруулъя.
Ганга: Тийм шүү. Дугуй булантай байшин баригдаад байгаа.
Барималч: Харин тийм ашгүй амжиж ирсэн.
Танай багш Хандсүрэнгийн тухай бичлэгийн төгсгөлийг оруулав. Чи тэр алдарт Жанчхүүгийн давааны тухай бичлэг оруулаач, гуйж байна.
Ганга: Бичлэгийг дуртайя уншъя.
Харин Жанчхүүгийн давааны тухай бичлэг сайн бэлдэж байгаад оруулах гээд үзье.
Yum gej sonin yum shuu. 1996-1997 on yum uu daa Tsetsen gedeg enehuu Ovor Mongol zaluutai bas hamtran ajillah bolomj oldoj bilee. Japanese, Chinese, Mongoloor yaridag saihan aashtai hun bilee. Tsag hugatsaa ongorson ch Tsetsen ah maani heveeree l baina daa.
Post a Comment