Thursday, April 24, 2008

Жинхэнэ үү? хуурамч уу?


Барааг жинхэнэ бараа мөн үү? эсвэл хуурамч уу? гэдгийг амархан ялгаж таних арга байдаг.
Бараа болгонд барааны код байдаг ба түүнийг ашиглан тухайн бараа жинхэнэ эсэхийг бодож олдог юм байна.
Kодын хамгийн сүүлчийн дугаарыг хяналтын дугаар гэдэг ба тэр нь тухайн барааны үйлдвэрлэгчийн кодыг заадаг.
Жишээлбэл: нэг код бодож үзүүлье.
4960999415185 гэсэн код байлаа гэж бодъё. Тухайн барааг баталгаатай, үнэн зөв эсэхийг дараах байдлаар шалгана.
1. Тэгш байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 9+0+9+4+5+8=35
2. Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ =105
3. Шалгалтын оронг тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 4+6+9+9+1+1=30
4. 2 ба 3-р заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. 105+30=135
5. Гарсан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг үлдээж бусад тоог дарна.
6. 10 аас бодож гаргасан нэгжийн орны тоог хасахад хяналтын дугаар гарч байвал уг бараа жинхэнэ бараа болно.
10-5=5 хяналтын дугаар 5 тул жишээний бараа маань жинхэнэ бараа юм байна.

6 comments:

Cаарал said...

Huuramch baraand yag uun shig tootcoologdohoor code hadchihsan baival yu gej uzeh ve?

A.Амарсайхан said...

Миний ширээн дээр байгаа, цай л лав жинхэнэ бололтой.

Сааралын хэлсэн шиг, хариу нь ориг юм шиг гарах тоо байрлуулчихсан байвал яана аа?

sanakae said...

Яг л дуурайгаад хийчихвэл энэ болох уу Тоог нь хvртэл.

бж said...

Neeree huuramch baraa uildvereledeg humuus ene metiig hurtel bodoj hiideg baih daa.

Chime said...

oo bi huuramch suu uuj bn =(

ganga said...

Заяа би чамайг баахан багт тавьчихсан. Чи манайхаар ороод аль багт орох, yahoo ID энэ тэрээ үлдээгээрэй.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...