Wednesday, April 30, 2008

Хувьцаанаас хүртэх ногдол ашиг гэж?


4 сарын 28-ны өдөр урьд өмнө нь миний хувьд оролцож байгаагүй Зоос банкны хувь нийлүүлэгчдийн хурал гээч юманд оролцлоо.
Хувь нийлүүлэгчдийн хурал "Монгол банк"-ны хурлын танхимд болов. Хуралд ашиглах материалыг урьдчилан авч үзсэн боловч, яг орчуулахад хөөрхөн сандаргаад авсан.
Энэд өөрийнхөө хэрхэн бажигдсаныг бичих гэсэнгүй, ер нь хувьцаа эзэмшигч болбол ямар ашигтай байх талаар хальт ойлгосноо сийрүүлье гэж бодож байна.
1. Зоос банк анх удаа 2006 оны 2-р сарын 14-нд "Зоос банк" хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээл дээр нийтэд нээлттэй худалдаж эхэлсэн билээ. Тухайн үед нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 1000 төг байсан. Гэтэл хувь нийлүүлэгчдийн хурлын өдрийн арилжааны мэдээгээр бол 5000 төгрөг болсон байв. Гэхдээ өнгөрсөн оны сүүл, нэг сард "Зоос банк" хувьцааны үнэ харьцангуй өсөж бүр 7000 төгрөг болж байсан. Үүнийг ажиглаад хэрвээ бэлэн мөнгөний хуримтлалтай бол, хувьцааны ханш буурч байгаа үед худалдан авч, өсөх үед нь зарах, дахин ханш буурах үеэр худалдан авч, өсөх үед нь зарах гэх мэтээр тогтвортой оролцвол санхүүгийн энэ салбар мөнгөтэй болж болох юм шиг санагдлаа.
2. Урьд нь хичээл дээр ногдол ашиг хуваарилах гэж олонтаа сонсож байсан ч гэлээ яг хажууд сууж байгааа хүн өөрийнхөө хувьцааны ногдол ашгийг бодоод ирэхээр бас их сайхан юмаа.
Энэ жилийн хувьд банк цэвэр ашгийнхаа 91 хувийг ноогдол ашиг болгож хуваарилаж байсан. Уг нь цэвэр ашгийнхаа 50 хувиас ихгүй хувийг хуваарилах ёстой боловч ТУЗ-өөс 91 хүртэл хувиар хураарилъя гэсэн санал гарч хувь нийлүүлэгчид зөвшөөрсөн юм.
Ногдол ашгаа бодохдоо нэрэлсэн үнэ болох 1000 төгрөг дээр суурилан бодож байгаа болохоор та хэрвээ зах зээлийн үнэ хямдхан байх үед худалдаж авсан бол их таатай санагдаж байв.
Жишээлбэл 700,000 ширхэг хувьцаа эзэмшдэг бол ногдол ашиг нь 190 сая төгрөг орчим болж байна лээ. /Орон алдаж орчуулах вий гэж санаа зовж байлаа/
Хэрвээ өндөр ханштай байхад худалдаж авсан бол таны эзэмших хувьцааны тоо цөөн, бас хувьцааны нэрэлсэн үнэд суурилуулан ногдол ашиг бодохоор ногдол ашиг бага тусдаг юм байна.
3. Бас нэг анзаарсан юм гэвэл хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр хувьцааны ногдол ашгийг хуваарилах ба ХНХурлаас бараг 3 сарын өмнө нь ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийг бүртгэдэг юм байна. Ногдол ашиг авахаар бүртгүүлсэн бол хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гараагүй байх үед ногдол ашиг авах хувьцаагаа зарсан ч та бүртгүүлсэн өдрийн хувьцаанхаа тоогоор хувь хүртдэг юм билээ.
"Зоос банк" хувьцаа бол Монголд хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна... гэж хурлын сүүлд Монголын Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү тэмдэглэн хэлж байсан.
Хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэн өндөр сэтгэгдэлтэй хуралдааныг дуусгав.

11 comments:

arsun said...

Heregtei medeelel baina bayarlalaa.

tumee 33 said...

Minii buur tolgoi ergechlee,hehe.Noogdol ashig gedeg ny geed neeh saihan tailbarlaad ugooch.Bas japanaar orchuulgiig ny,pls.

ZAYA said...

Арсун: Зүгээр ээ
Түмээ: Бэлэн мөнгөний хуримтлалтай бол толгой эргэнэ шүү. Олон оронтой тооны орон алдчих гээд хэцүү хэцүү.
Ногдол ашиг бол нэгж хувьцаанд оногдох цэвэр ашгийн хувь хэмжээ. Компани их ашигтай ажиллавал хуваах ногдол ашиг нь ихэслээ гэсэн үг.
Жишээлбэл: Түмээ 5000 ширхэг хувьцаа эзэмшдэг байлаа гэж бодъё.Таны хувьцаагийн нь эзэмшдэг компани 30 сая долларын цэвэр ашигтай ажиллаа гэвэл түүнийхээ 50 хувийг ногдол ашигт хуваарилахаар Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэл 15 сая долларыг хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг болгон тараана.
Таны хувьцаа эзэмшдэг компаний нийт хувьцаа 2 сая ширхэг хувьцаатай бол нэгж хувьцаанд 7,5 доллар ногдоно.
5000*7,5=37500 долларын ногдол ашиг авах нь ээ.
За тэгээд яг хийхээр давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа гээд хүртэх хувь хэмжээ нь өөр болоод бас жаахан толгой ажиллуулах шаардлагатай юм билээ.
Төлөөлөн удирдах зөвлөл хэрвээ энэ жил ногдол ашиг хуваарилахгүй гэвэл хувь нийлүүлэгчдийн хурлаар оруулж батлуулаад ногдол ашиг хуваарилахгүй жил ч бий. Ногдол ашиг хуваарилахгүй бол ханш харж байгаад зарж, эргүүлэн худалдан авах замаар мөнгөө өсгөж болно.
За за, би хүн ойлгохоор тайлбарлаж чадахгүй байх шиг байнаа. Уучилаарай.
Юуны орчуулга хэрэгтэй гэнээ. Сайн ойлгосонгүй, Ногдол ашигийн мөнгийг бол 配当金、配当 нь хуваарилах, тараах гэсэн утгатай үг болов уу.

Э. Баярсайхан said...

хэ хэ.
Тэгээд өөрөө хэдий хэрийг авав даа?
Ашгаа хэдий хугацааны дараа нөхөхөөр байна?

ZAYA said...

Э.Баярсайхан: Хээх, юун ашгаа нөхөх... үржүүлж хуваагаад юугаа ч бодоод байдгийн... гэсэн ккк

arsun said...

Zuud-2 bichleg oruullaa. Sonirhono uu.

arsun said...

Bi saya Gangaagiin boloogt baahan mungu mungu gej baigaad garaad irlee. Naad urjuulj huwaagaad hanginuulj jingenuuleed baigaa chini harin bodmoor asuudal bishuu, hehe.

Barimalch said...

Zaya mash mundag huviin sanhuugiin bolosroloos suraltsaj baigaa yum baina holbogdoh nomnuudiig n unshij uhaad baival ih olon yum neegdej tselmej irnee.

ZAYA said...

Барималч: Хөрөнгийн зах зээлийг сайн хөгжүүлбэл, гадна дотны элдэв тусламжийг хүртээд байх шаардлага багасах байх шүү.
Барималчдаа амжилт хүсье.

sanakae said...

1ж хувьцаанд 200хэдэн төгрөгийн ашиг өгсөн гэсэн
2007оны нэгдүгээр улиралд 1000төг байхад нь авдаг юм уу гэж бодсон боловч мөнгөгүй байгаад өнгөрсөн 7мянга хүрэхэд нь харамсаж билээ. Яг тэр үеээр нэг нөхөр хувьцаагаа зараад 200саяын ашиг хийж байсанг сонсоод боож үхдэг юм билүү гэж бодсон :P.

ZAYA said...

Нэгж хувьцааны ногдол ашиг 272 төгрөг бас хэдэн мөнгөтэй ээ, тэр чинь.
Одоо үнэ нь бууж байгаа болохоор 200 саяын ашиг олсон нөхөр дахин худалдаж авч байгаа даа. ккк

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...