Өнөөдөр үдээш хойш 15 цагаас 16 цагийн хооронд төв замын хөдөлгөөн хаах гэнэ гэж сонсоод яагаад? гэтэл юмны үнэ хэт өсөж байгаа учраас хэсэг нөхдүүд улс төрийн жагсаал хийх гэнэ гэж сонсов.
Үгүй нээрээ юмны үнэ бүр “галзуурчээ” гэж хэн хүнгүй ярих боловч яаж ч чадахгүй байгаа шүү дээ. Миний ч гэсэн унааны зардал, хүнсний зардлууд хэт их өсөн, заримдаа ойр зуур газарт бол явган алхан, хөдөлгөөний дутагдал, санхүүгийн хямралдаа анхаарал хандуулах гэж мэрийж байгаа билээ.
Зээ хөө, Энхболдын засгийн газар ноднин төсвийн ажилчдын цалинг эрс нэмнэ гэж байгаад хэр зэрэг нэмсэн нь тодорхойгүй ч ямар ч байсан нэмсэн. Энэ дуулианаар зарим хувийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн цалингаа боломжоороо нэмж, бас Засгийн газраас тогтоож өгсөн амьжиргааны доод түвшинг 108,000 төгрөг болгож өгсөн. Мөн хүүхэдтэй айл бүр хүүхдийн халамжийн мөнгө төрөөс авах болсон.
Энэ мэтээр төсвийн зардал зэрэг өсөн, зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэн, барааны эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомсдох болсон нь өнөөдрийн үнийн өсөлтийн шалтгааны нэг. /Өнөөдөр ноднингийн өдийд 360 төгрөгөөр худалдан авдаг байсан "Зууван чех" талх өнөөдөр 800 төгрөг болсон/
Зүй нь ажилчдын цалинг нэмэхдээ /эдийн засгийн хэллэгээр/ ажилчдын хөдөлмөрийн бүтээмжтэй хэрхэн уялдуулснаас хамаарч эдийн засаг, нийгэмд томоохон үр дагавар бий болдог билээ. Эдийн засгийн энэ хялбар томъёолол нь нэрлэсэн цалингийн өсөлтөөс бүтээмжийн өсөлт хоцорвол инфляци үүсдэг гэж үздэг. Өнөөдөр имфляци яг хэд болж байгааг сонирхож үзтэл олигтой мэдээлэл алга. Инфляцийг олохдоо нэрлэсэн цалингийн өсөлтөөс бүтээмжийн өсөлтийг хасдаг. Жишээлбэл, цалин 3 хувиар нэмэгдэхэд хөдөлмөрийн бүтээмж 3 хувиар өсч байвал инфляцийн түвшинд цалингаас хамаарсан ямар нэг өөрчлөлт орохгүй. (0=3-3) Харин бүтээмж 1 хувь болон буурахад цалин хөлсний хэмжээ 6 хувь болж өсвөл инфляци 6-1=5 хувьтай байна гэсэн үг. Ифляцийн өсөлт ямар ч оронд байж байдаг ба нэг оронтой тоо буюу 5-6 хувьтай байвал хэвийн гэж үздэг бол хоёр оронтой тоо гарч байгаа бол болохоо байх нь ээ гэсэн үг.
Манайд нэмэгдсэн цалингийн өсөлт сөрөг үр дүнд хүргэж байна гэж мунхаг би бээр боддог. Жирийн иргэд цалингийн тэрхүү өсөлтийг сонгуулийн шоу байжээ гэдгийг энэ хаврын үнийн өсөлтөөс мэдэрч эхлээд өнөөдөр жагсаал цуглаандаа хүрчээ. Үнэндээ манайд цалин нэмэх боломж бүрдээгүй байхад өөрөөр хэлбэл хөдөлмөрийн бүтээмж нэмэгдээгүй, үйлдвэрлэл нэмэгдээгүй байхад болчимгүй алхамаар цалинг нэмжээ гэж бодож байна.
Энд ярьж байгаа имфляцийг мэдэхгүй хүн арай бидний дарга болоогүй биз. Тэд зөвхөн ирж яваа сонгуульд таатай уур амьсгал авчирна гэж үзэн цалинг нэмсэн. Гурилын үнийг хэрхэн тогтворжуулах талаар асуусан сэтгүүлчийн асуултанд нэгэн эрх мэдэлтэн "Гурил үйлдвэрлэгчийн татварыг тэглэсэн, нааштай үр дүнд хүрнэ" гэсэн дэн дун хариулт өгсөн байна лээ. Нэгэнт нэмэгдчихвэл нэг хэсэгтээ л зөв гольдролд оруулахад хэцүү гэдгийг төр засаг минь мэдэвч, эрх мэдлийг горьлогч нарт ард түмний амьдрал хамаагүй мэт зан гаргаж байна.
Үнийн өсөлтөнд олон хүчин зүйл байгаа ч би зөвхөн цалинг нэмэхэд үзүүлэх нөлөөг та бүхэнтэй хуваалмаар санагдлаа.
11 comments:
Teer jiliin unuu kaartny uye sanaand orj bainaa. Tsalin nemsen surgaar tsuun heden oligarhiud dalimduulahgui yu. Bi l law ingej bodoj baina.
Bas uhaalag udirdlaga uneheer dutagdaj bainoo.
360 iin talh 800 bolgono gej engiin irgediig heterhii helmegduulj bainaa. Niigmiin elit davhraga ba liuvraar bayjsan davhragad 800iin talh sonin bish getel diilenh hun amiig arai heterhii nuhchij baigaa yumuu.
Elit ailaas elit bus ailuudad iluu olon Mongoliig avch yavah humuus osch tornidogiig neg sanuulah yumsan.
Гурилны үнэ дэлхийн зах зээл дээр ч үнэхээр өсөөд байгаа л даа. Канадууд л лав эндээс олох ашгаа тооцоод сүйд болоод байгаа. Гэхдээ талх Монголд тийм үнэтэй болсон гэж бодохоор чинь бусад зүйлсийн үнэ мөн адил дагаад өсөх нөхцөл бүрдүүлж байгаа байх. Үнийн хөөрөгдлийг зохицуулж чаддаг төртэй болох юмсан.
Дэлхий даяараа хямарч байгаа юм бишүү. Энд европын холбоонд орсны дараа талх, мах, унааны зардалын үнэ тувт өсөөд байгаа.
Jagsaal bolj bagaa tuhai TV-r newtruulj baina.
Zaya minii suuliin bichlegt blogchid hamtarch yum buteeh bolomjiin talaar sanaa onoogoo heleerei.
Арсун: Олигархиудад дээрэлхүүлж байнаа тээ.
Барималч: Өөрсдийгөө луйварчид гэж мэдэхгүй байгаа хүмүүс талх иддэггүй, тансаг бараа хэрэглэдэг биз.
Дестини: Ганц гурил ч биш, дэлхийн зах зээл дээр юмны үнэ өсөж байна. Гэхдээ манайд илүүтэйгээр үнийн хөөрөгдөлт үүсчихээд байна.
Ганга: Цалин нэмэх сайхан байлгүй яахав. Гэхдээ бүтээмж юу ч дээшлээгүй байхад цалин нэмэх аюултай. Цаагуураа үнийн хөөрөгдөл, өөр сөрөг бүхнийг дагуулах хортой. Цалин нэмнэ гэдэг чинь нэг ёсондоо ханш унагалт болчихоод байна. 90-д онд 20-р тогтоолоор ханш бууруулж байсан бол энэ удаад цалингийн өсөлтөөр дамжуулан ханшийг унагааж байна. Үнийн өсөлтөд ганц цалин бус олон зүйл нөлөөлж байгаа нь үнэн. Тэрний нэг нь эгчийн хэлдэг дэлхийн зах зээлийн үнэ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй, тийм бодлого байх ёстой.
Арсун: Тэр жагсаалыг зурагтаар харсан. "Алтан тариа" компаний гүйцэтгэх захирал "талхны үйлдвэрүүд манайхаас гурил авдаггүй" гэж байсан. Аргагүй үнэтэй юм чинь. Тэднийх буудайгаа импортоор оруулж ирдэг. Манай тариаланчид алтанхан буудайг чанартай хэрэлцээтэй тарьдаг учраас тэр. Тариаланчийн үйлдвэрлэлийг төр дэмжиж чадахгүй байх шиг...
Ганга: за танайхаар орноо.
Yumnii une aimaar nemegdsen baina lee,tee.Guril, undug ene ter geed barag endehees unetei. Ulam bur nutag butsah bodol maany hyasagdaad baih yum...
Заяа майл бичээрэй, чиний хаяг алгав
Ганга
Minii yahooID:zaya_b
oird tanaihaar zochilsongui. Sonirholtoi zuils bichjee.
Post a Comment