Tuesday, April 15, 2008

Хулсан ташуур

Архангай аймгийн хойд Тамир хавиар нутаглаж байсан гүнгийн охин Гүнжидмаа гэгч сайхан хүүхэн байжээ. Гүнжидмаа Булганы Яргайтын голоор нутаглаж байсан ядуу ард Дорлиг гэдэг хүнтэй танилцан ханилж суухаар тохиролцсон юм байжээ. Дорлиг нь сайхан дуулдаг учир нутагтаа "Хун дуут" хэмээн алдаршжээ. Дорлиг Бээжинд жин тээж очиход хятад данжаад нар худалдах барааг нь зүгээр авах гэсэн учир пүүсний данжаадтай муудалцаж улмаар баригдан хоригдов. Гэвч тэндээс оргож эх нутагтаа бэдэрч явах замдаа “Хулсан ташуур” хэмээх дууг зохион дуулжээ. Нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнжидмаатайгаа уулзах үед “урт хошуутангууд” тамгын газар мэдэгдэж Хун дуут Дорлигийг бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгөө уулзан авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв. Гүнжидмаа бэлгийг аваад хэдэн бадаг дуу зохион дуулсан байна. Хун дуут Дорлигийг манж амбанд хүргэхээр үхэр тэргэн дээр хүлээстэй авч явжээ. Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнжидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнжидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан хайрт хар хүүдээ хэрхэн өөрийг нь булаахаар бэлдэж буйгаа дуугаараа мэдэгджээ.Орой болж од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авсан гэдэг.
Хулсан ташуур
Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хуулилдаг цаазгүй болосой доо хүү минь ээ хө
Хуучин нутаг Яргайтдаа очих юмсан даа яая даа байз
Яргай ташуур нь байгаасай
Янзын нь олоод барих юмсан даа
Ял цаазгүй ч болоосой доо хүү минь ээ хө
Яргайтынхаа голдоо уулзах юмсан даа яая даа байз
Зандан ташуур нь байгаасай
Засаж бариад явах юмсан
Зарга шийтгэлгүй болоосой доо хүү минь ээ хө
Засаг хошуундаа очих юмсан даа яая даа байз
Бургасан ташуур нь байгаасай
Бугуйндаа өлгөөд явах юмсан
Буруутуулдаг хульгүй болоосой доо хүү минь ээ хө
Бусдын нутгын гарах юмсан даа яая даа байз
Уул нь өндөр болов чиг
Урдуур нь гардаг замтай даа
Уугуул нутгийн чамтайгаа хүү минь дээ хө
Учрахын ерөөлийг бодох уу даа яая даа байз
Ус нь гүнзгий болов чиг
Угтаад гардаг гарамтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодох уу даа яая даа байз
Далай өргөн болов чиг
Даваад гардаг ч болдог юм даа
Дассан хонгор хүү минь дээ хө
Давааныхаа адагтаа уулзах юмсан даа яая даа байз.

хэмээн дуулсаар нутагтаа ирээд хайрт хүүхэн Гүнжидмаатайгаа уулзах үеэр хошууны урт хушуутнууд түүнийг тамгын газарт мэдэгдэж бариулжээ. Баригдахын өмнө өөрийн найз нөхөдтэйгээ уулзаж авчирсан бэлгээ хайрт хүүхэндээ явуулаад өөрийн байдлыг хэлүүлэв. Бэлгийг хүлээн аваад Гүнжидмаа бас дуу дуулсан гэдэг.
Улаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Улаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Уруулдаа түрхдэг будагтай яамай даа
Хар цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хар цааасыг задалбал даа хүү минь ээ хө
Ханцуйгаа эмждэг эмжээртэй дээ хүү минь ээ хө
Цагаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Цагаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Царайндаа түрхдэг энгэсэгтэй яамай даа
Хөх цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Хөх цаасыг задалбал хүү минь дээ хө
Хөмсгөндөө түрхдэг будагтай даа хүү минь дээ хө
Ягаан цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Ягаан цаасыг задалбал хүү минь ээ хө
Ярих захиа тодхон доо яамай даа
Эрээн цаасанд боодолтой
Бэлгийг чамаасаа авлаа даа
Эрээн цаасыг задалбал даа хүү минь ээ хө
Энгэртээ зүүдэг зайдантай даа яамай даа гэж дуулж байхад нь хун дуут Дорлиогийг хятад амбанд хүргэхээр үхэр тэргэн хүлээд авч явжээ.
Тэр үеэр нутгийн хэдэн залуус Гүнжидмаагийн хамт Дорлигийг булаахаар зэвсэглээд хоноглох газрыг нь тосож байв. Гүнчидмаа энэ тухай өндөр уулын оройгоос дуулан мэдэгджээ.
Барьсан ташуур нь байхгүй чиг
Бачимдаж битгий сандраарай
Багын дассан нутагтаа хүү минь ээ хө
Барааг нь харна даа хөөрхий дээ
Хулсан ташуур нь байхгүй чиг
Хуйсагнаж битгий сандраарай
Хувьтай төрсөн чамтайгаа хүү минь ээ хө
Хуучин нутагтаа уулзана даа гайгүй дээ
Яргай ташуур нь байхгүй чиг
Яриа хөөрөөтэй яваарай
Янаглан дассан нутагтаа хүү минь ээ хө
Яасхийгээд ч уулзана шүү яамай даа
Зандан ташуур нь байхгүй чиг
Зангаа битгий хувиргаарай
Заяаны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Заасан газартаа л уулзана даа үр минь ээ хө
Бургасан ташуур нь байхгүй чиг
Буруу зөрүүгүй яваарай даа
Буусан газраас чамайгаа хүү минь ээ хө
Бултуулж авна даа хүү минь ээ хө гэж дуулахад хун дуут Дорлиг хариуд нь:
Уул уул нь өндөр чиг
Угтаад урааддаг замтай даа
Ухаан сэргэлэн чамтайгаа хүү минь ээ хө
Уулзан суухыг бодъё доо хөөрхий дөө
Үүл үүлийн дундаас
Үрлэн мөндөр шаагина даа
Үнэн хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Өөрийн нутагтаа уулзана даа хөөрхий дөө
Амраг хонгор чамтайгаа
Алиалан сайхан жаргах уу даа
Алс нутгийн дамжаад хүү минь дээ хө
Амбаны ялнаас мултархуу даа хүү минь дээ хө
Хонгор хайртай чамтайгаа
Хоосон байсан ч хамаагүй дээ
Хошуу алгасан амьдарчээ хүү минь дээ хө
Хоног өнгөрүүлж явах уу даа үр минь ээ хө
Нуумал хэргээс мултраад аа
Нутаг алгасан явахуу даа
Нууцалсан амраг чамтайгаа би чинь ээ хө
Нуулгүй сайхан жаргахуу даа үр минь ээ хө гэж дуулахад
Гүнжидмаа:
Онон уулыг цантуулсан
Омогт хүйтний эрчээ хө
Олон бүгдийг зовоосон
Олиг муутай хуулиа яая даа байз
Навчтай модыг шарлуулсан
Намрын хүйтэн салхиу даа
Насан туршид зовоосон хүү минь ээ хө
Нанчид архин хуулиа яая даа байз гэж дуулахад Дорлиг:
Гүнчүү дээлтэй Гүнжидмаа минь ээ хө
Гүнгийнхаа нутгаас гарлаа даа хө
Гүнгийн хошууний чамтайгаа хүү минь ээ хө
Гүндүүгүй сайхан амьдрах уу даа хөөрхий еэ хө
Сар өдрийг товчилсоор
Саахалтын хошуунд амьдрах уу даа
Санааны амраг чамтайгаа хүү минь ээ хө
Сайхан жаргахыг бодох уу даа үр минь ээ хө гэж дуулжээ.
Орой бол од мичид гялалзах үеэр хун дуут Дорлигийг нөхөд нь суллан авчээ. Дорлиг Гүнжидмаагийн хамт хошуу алгасан явахдаа:
Хөхрөн байгаа хөндийг ээ
Хөнтрүүлэн давхиад туулах уу даа
Хүний бяцхан чамтайгаа хүү минь ээ хө
Хүсэл жаргалыг эдлэх үү дээ яамай даа
Ногоорон байгаа уулыгаа
Намилзуулан давхиад туулах уу даа
Нутгын хайртай чамтайгаа хүү минь ээ хө
Насан туршдаа жаргах уу даа яамай даа
Эргэлдэн байгаа талыгаа
Эвхрүүлэн давхиад туулах уу даа
Энхрий хайртай чамтайгаа хүү минь дээ хө
Эгнэгт үүрд жаргахуу даа яамай даа. Гэж дуулсаар одоогийн Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг дайран гарч Завхан аймгийн нутагт очин амьдарч байгаад баруун Сүндийн хошуунд таалал болсон гэдэг.
Домгийг "Өнөөдөр сонингоос авлаа.

16 comments:

Оогий said...

zaya egchiin maani blogiin zagwar uurchulgdsun baina. dawgui shuu
Zaya gej orood nogoon garch irexgui boloxoor ni exleed gaixlaa shdee xexe

Зүүдний тэмдэглэл said...

За, Заяа минь яагаад л сэтгэл гэгэлзүүлээд байнав даа

Arsun said...

Zagwar uurchlugduhuur gaihlaa, Zaya minee

бж said...

Huue ee, chi odoo!!! Uur blogt orchihloo geed garaad yavchihlaa shdee. Dahiad click hiisen yah argagui mun bainaa. Hugshin nastai huniig uimraatuulj yah ni ve? Com-toor ch gesen helchihej bai l daa...
Za ter ch yahav, nargian bailaa.
Ene duu neeree gunigtai shuu tee. Minii anh surch baisan ardiin duunuudiin neg.

ganga said...

Ardiin bogino duund unen nugasgui. Duunii domog medeh saihan shuu. bayarlalaa.

ZAYA said...

Оогий: Өөрчилмөөр санагдаад л байсан юм. Өмнөх нь нээх урт нарийхан байсан байхаа.
Зүүдний тэмдэглэл: Хаяа гэгэлзэх зүгээр байх оо. Домог ялалтаар төгсөж байгаа болохоор... Ахын сэтгэл гэгэлзэнэ гэдэг чинь ахад сайхан зүүднээс гадна, сайхан дурсамж байгаа юм бус уу?
Арсун, Ганаа бж: Манай Заяа биш гээд л гарахаа шахсан уу? хэхэ, уг нь сольё гээд л бодоод байсиймоо.
Ганга: Би бас ардын дуунд, дуртай. Манай найзууд хөгшин хүн шиг гээд байдаг болохоор нэг их дуртай гэж хэлдэггүй юм оо. Хэ хэ нэрэлхээд ч гэх юм уу, залуу болох гээд ч гэх юм уу...Гэхдээ гоё дууг болох аргалж байгаад үг мүгийг олоод авахыг боддогийм оо.

A.Амарсайхан said...

Заяа дүүд нэг зүйлийг захиалъя.
Дээр үед Банзрагч ахын дуулдаг байсан
"Амарсайхан тал байна аа" гэдэг дуу, бас Чингис хааны Жагаа ахын дуулдаг
"Мянга нэгэн шөнийн үлгэр, Амарсайхан жаргаарай" гэсэн хоёр дууны домгийг олж бичээч.

бж said...

Amraa dandaa uuriinhuu nertei duug l sonirhdog yum baina, haha.

peakfinder said...

Saihan domog baina. Duug n' meddeg ch domgiig sonsoj baigaagui yum baina. Bayarlalaa.

ZAYA said...

Амарсайхан: Хэ хэ би, "Амарсайхан"-г бол мэдэхгүй ээ. Харин Заяагийн домгийг зохиочихдог юм билүү хэ хэ хэ...
Ганаа бж: Харин тийн, /нүдээ ирмэв.../
peakfinder: Өө, зүгээрээ...

Barimalch said...

Hooh ene bol Mongoliin undesnii romansiin klassik bain shuu dee. Hezee negen tsagt hen neg n yanziin goy kino hiij olon ulsad shuuguilna gedegt itgeltei baina.

Mash goy bichleg oruulsan baina gunee mehiiye!!!

ZAYA said...

Барималч: Олон улсад Монгол улсаа мэдүүлье гэвэл нөгөө "төрийн төлөө огтоно боож үхэх" гэгчээр бид бүгд өөрсдийгөө алхам алхамаар зөвөөр ойлгуулах нь чухал. Бас энэ мэт үйл явдлыг маш сайхан уран сайхны кино болгоод тавих гэх мэтээр...
Миний бодлоор монгол соёл, монгол зан үйл алдагдаад байх шиг санагддаг.
Баярлалаа.

Arsun said...

Aahaa iim uchirtai yum bii.

Дeстини said...

За миний дууг хэн ч сонсохгүйг нь далимдуулан дуулаад авлаа ш дээ (та нар минь сонсоогүй нь болсон байх шүү). Гүнжидмаагийн хариу дуу ямар аятай байдаг вэ?

artagnan- артаньян said...

Заа сайхан юм уншлаа, Монголын дуу, дууны домог сэлтийг уншиж харахад Шекспирийн дайны уярал, ухаарал, догдлол харамсал харуусал төрдөг.

Orgil said...

Suuliin ued jaahan hovor bolson sedev olj bichsen baina. Bayarlalaa chamd bas bayar hurgi. Tsaashid ene talaar ali boloh ih bicheerei. Hezee negen tsagt heregtei neg n olj uzej yunii magad.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...