...Зуун буяны билэг төгөлдөр, билгийн мэлмийгээр ер бусын гайхамшгийг бүтээсэн Атлантчуудын иргэншил түүний долоо дахь үе, хамгийн отгон үндэстэн болох Монголчууд нь хүний хөгжлийн хамгийн дээд оргил “Тэргүүн” нь юм билээ.
1000 жилийн шилдэг хүнээр өргөмжлөгдсөн Эзэн Чингис хаан бол Атлантик хүний хамгийн дээд эр зоригийн илрэл юм. Ой тайгад нутаглаж, тэнгис далайг гаталж нүүдэллэсээр ирсэн дээд удмаас маань бидэнд өвлүүлсэн Монгол эх орон маань аугаа их орчлонгийн төвлөрсөн мэдээлэл эрчим хүчний цогц орон юм. Мөнх тэнгэрийн мэдээлэл эрчим хүчний цог “Сансарын хөхөмдөг туяа”-гаар бялхасан хонины орд дээрээс маань, хүн төрөлхтний генийн санг агуулсан ертөнцийн эрчим хүчний төв Шамбалын эрчим хүч газар доороос маань ивээж байдаг онцлогтой юм байна.
Монголчууд мөнх хөх тэнгэрийн захиргаа “Долоон бурхан одод”-ыг шүтдэг, долоон бурханы нэгдүгээр туяа болох эр зоригийн хүчийг өгдөг Очирваанийн хөх туяагаар удирдуулсан үндэстэй цөөн тоотой, эр зоригтой хүмүүс цөөн төрнө. Сэтгэлгээний дээд түвшинд хаад, нийгмийн зүтгэлтэн болдог бол Сэтгэлгээний доод түвшний хүмүүс нь бодь сэтгэл ариусах өндөрлөгт хүрээгүй, гэгээрээгүй улс төрийн удирдагчид жинхэнэ луйварчид, увайгүйчүүд байна.
Дээрээс ивээгч сансрын хөхөмдөг туяа дотоод бурханлигийг тэтгэж байдгийн илэрхийлэл болсон “язгуурын хөх толбо” биен дээр минь тамгалагдан адислагдсан болой.
Монголчууд мөнх тэнгэрийн эрчим хүчийг хүн төрөлхтний түүхэн явцад цусанд нь, оюун ухаанд нь нэвтрүүлэх тавилантай бөгөөд түүхийн хүрдийг шинэ хурдаар өнхрүүлэх тоолондоо бүхий л эрчим хүч, цусаа хүртэл юулж байсныг түүх гэрчилнэ. Өрнө, Дорныг хамарсан их дайны дараа хүн төрөлхтөн цоо шинэ эрчим хүчний хурдаар түүхийн хүрдээ өнхрүүлэн, хүн төрөлхтөний эртний өлгий болох евроазийн өргөн уудам орон зайд энх амгаланг тогтоон нийгэм, улс төр, эдийн засгийн цоо шинэ тогтолцоог бий болгон худалдаа, арилжаа, холбоо, өртөө улаа гэх мэт мэдээллийн дэлхийн хэмжээний сүлжээ бий болгосныг гадаад дотоодын олон эрдэмтэн мэргэд бичиж тэмдэглэсэн байдаг.
Дорно дахины түүх шастирт суут Чингисийг “хаан хүмүүний гучин таван эрдэм төгс эзэмшсэн төрөлхийн богд /манлай суут/” хэмээн цохон тэмдэглэсэн агаад өрнө, дорны хожмын олон мэргэд Чингисийг “Хүмүүн төрөлхтөн хувь заяа нэгтэн мөнийг ухааруулж, иргэншилд хувьсал хийж даяршилыг эхлүүлсэн суут” хэмээн хүлээн зөвшөөрч, түүхэн үнэнээр нотолсон билээ.
Чингис хаан Монгол овогтныг Монгол үндэсний “Нэг ясны үзэлд нэг хүн шиг нэгтгэсэн “Их ясүү гэдэг хуультай байжээ. Их ясаа үеийн үед хадгалах бодлого нь “Хар хайрцаг" -ны бодлого байж л дээ. Түүнийгээ "Алтан ургийн бодлого" ч гэж нэрэлдэг байна.
Бидний эцгийн тал бол ясан ураг, эхийн тал цусан ураг юм.
Ясны үзлээрээ дамжуулан монгол нутагт анх хүн бий болсон учир Монгол нутаг хүн төрөлхтний өлгий. Монгол хүн бол дэлхийн анхны хүн бөгөөд Монгол үндэстэн хүн төрөлхтөний “эцэг” элит үндэстэн гэдгээ давхар хэлж буй үг юм.
Монголчууд эртнээс ясны монгол, ясны бөх, ясны хөлс, Монгол хүн Монгол нутагтаа ясаа тавина. Өнгөрхөд яс барина, яс чанар гэхчлэн үндэсний үзлээ илэрхийлж, жаргахдаа “ясаа амраана” гэлцэн үхсэн хойноо “яс өндөлзүүлвээ” гэж хойч хойчдоо захиж, захиа занаагаа үлдээсээр иржээ. Өтгөс буурлууд, өнөөгийн залуусын “яс мууджээ” гэцгээх нь үндэсний үзлээ мартжээ гэсэн үг болой.
Үндэсний үзэлгүйгээр үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж байж болохгүй. Үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалгүйгээр төр батжиж, улс гэр маань хөгжихгүй.
Рид хувилгаан заяат- Язгуур удмаа мэдэхгүй үндэсний үзлээ мартсан хүмүүс яаж нийгэм улс төрд өөрчлөлт хийх вэ хүний язгуур чанарт өөрчлөлт гараагүй байхад улс төрийн шинэтгэл ч хийгддэггүй байна. Бүх хүний үнэнхүү үүрэг юунд оршихыг хүмүүс нэг бүрчлэн зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч, үе удам, гал голомт, дамжсан үйл лай, өөрсдийн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнц, мунхагийг муу сэтгэлийнхээ гэмийг залбирал, наманчлах, Дияан-бясалгалаар ариусгах хэрэгтэй. Дараа нь улс нийгмийн, хүн төрөлхтний, орчлонт ертөнцийн хилэнцтэй тулалдах сүүлчийн тулаанд бэлтгэх юм.
Монголчууд цөөхөн ч бай олон ч бай нэг хүн шиг нэгдмэл байж чадах Монгол ясны үндэсний үзлийг хэн ч маргахгүй, үгүйсгэхгүй, зөрчихгүй болтол зангидан хуульчилж өвлөн үлдээсэн байна.
1000 жилийн тэртээ Чингис хаан маань “Нүүдлийн ахуйгаасаа салбал Монгол улс мөхнө” гэсэн. Нүүдлийн соёл хүмүүжлийн онцлог нь юу вэ гэвэл онол, гүн ухааныхаа гол цөмийг нүүдэлчидийнхээ тархи толгой, зүрх сэтгэлд зүйр цэцэн үг, билиг сургаалаар шингээж өгсөн байдаг...

Би ойрдоо хагас сайн өдөр бүр нэг лекцэнд суугаад байгаа. Тус лекцийг хүний их эмч, Д. Цэвээнсүрэн уншиж байгаа. Их сонирхолтой санагдаад сонссон сониноосоо орууллаа.
21 comments:
Sonirholtoi baina, sonin zuiluudiig hundujee.
Bi umnu ni arisnii uzliig eserguutsdeg, huurhii har humuusiig uruvddug baisan, USA-d ireed er ni bas argagui tal baidag yum baina gej oilgoh bolson, ner turuu erhemleh, eos zuitei, surtahuuntai baih, erch huchtei baih, erhemseg orshikhod yazguur udam gedeg nen chukhal nuhtsul baidag bololtoi,
Bid yaj yamar azaar "ta hooloo idsen uu" gej mendeldeg China, Korea bolj turuugui yum.
'Saihan havarjij baina uu" gej tenger orchlongiin uiliig bazaj mendeldeg ard tumen chini er uur bailgui yah ve, he he
Tegvel ter tengeriin huh gerel, gazriin shar erchim huch hoyor ni mongoliig iveehee bolichihson yum baina l daa.
Хох толбо нээрээ сонин юм шүү. Монголчууд бүгдээрээ шүү.
бүгд хөх толботой нь сонин гэх гээл
tiim, mongolchuud neeree sonin shuu, huh tolbonuudtai.
mongolchuud bugdeeree sonin geh gesen yum.
Зүүдний тэмдэглэл: Нээрээ л бид нарыг чинь сансар огторгуйгаас харж үздэг байх оо. Тэр лекцүүд их сонирхолтой санагддаг юм. Ер нь бурхан гэдэг бол сансар огторгуйд нэгэн их энерги байж хорвоо ертөнцийн амьдрлаыг зохицуулж байна. Манай өвөг дээдэс тэр их бөөн эрчим хүч энергийг бурхан шашинаар дамжуулж өөрсдийн зан үйлдээ сайхан шингээж өгсөн байжээ. Тэндээс шингээж авсан их хүч энергийн ачаар бид дэлхийн талыг эзэлсэн алдарт түүхтэй хүмүүс шүү тээ.
саарал: Тэнгэрийн хөх гэрэл, газрын эрчим хүч тэтгэж байгаа болохоор бид 2 том улсын дунд тусгаар улс гээд үлдчихсэн хүмүүс. Бид хэнээ ч илүү чадалтай, дотоод ертөнцийн арвин их нөөцтэй хүмүүс шүү. Тийм биш байсан бол аль хэдийн Хятадууд Түвдийг хэрхэн дарангуйлж байна яг түүнтэй адил замхарч алга болох байсан. Амны билэггүй юм битгий ярьж бай. Ахмад хүний хувьд хэлэх гэсэн юм.
Арсун: Хөх толбыг судалбал, гэгээрэн самади ч орох чадалтай болох байх шүү. Үнэхээр сонин шүү.
Sonirxoltoi bichjeee. Bayarloo
Iimerhuu lektsend olon huniig hamruulahsan. Ter yum unshihaa sonsohoo bolichihson etgeeduudiig chireed ch boltugai avaachih yumsan, tee.
Neeree manaid delhiin energiin tov baidag gedeg. Saihan bichleg baina. Ene cuvral lekceesee urgeljluulj oruulaarai. Omnoh bichlegt oruulsan coment geegdsen bololtoi.
Oogii: Баярлалаа.
Ганаа бж: Харин тийм. Гэхдээ хүнийг албадаж болохгүй л дээ.
Ганга: Энэ хүн тэр энергийн тухай их ярьдаг юм билээ. Энерги их ярихаар бурхан ярихаас өөр аргагүй болдог юм байна.
Бурхан гэдэг чинь сансар огторгуйн их энерги юм байна.
Жирийн хүнд билгийн мэлмий хангалттай хөгжөөгүй болохоор ойлгуулахын тулд бурханг дүрслэн зурдаг юм байна. Матерлист хүний хувьд ойлгоход их хэцүү юмаа. Ганга эгчээ. Гэхдээ улам сонирхолтой санагдаад байх юм. хэхэ
olon hun unshuustai saihan bichleg boljee.
mongolchuud bid negdmel negen zurh setgeltei bj chadval ih yumand hurne dee.
uvug deedsiinhee ariun ner tur, bidend yas mahaaraa temtsej olj, uldeej ugsun gazar nutgaa hairlaj bh yum sa. tedniihee yasiig undulzuulehgui bh yum san tee.
Би болохоор ардын зүйр, хэлц үгнүүд ерөнхийдөө биелэхгүй байгаа юмуу эсвэл биелэхэд хэцүү байгаа бүхнээ биелэгдээсэй гэсэн үүднээс хэлж ам ам дамжуулсаар ийм үгс үе үе дамжин үлдсэн болов уу гэсэн зүгээр хар зөнгийн бодолтой явдаг. Жишээ нь Чингэс хаан Хасар дүүгээ хөлчүү байхыг хараад бор дарсыг болгоож уу гэж зарлигдах, 40хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж уу гэх мэтийн үгнүүд нь манайхан архи хэтрүүлээд байсан учраас ийм үг үүсээ болов уу гэж. Чингис хаан бол агуу хүн байсан гэдэг нь одоо нэгэнт ил болж. Харин түүний дараагаар үр сад нь жинхэнэ яс цусаа марттал, энэ хэлхээгээ хөлдөө чирэн чирэн хоорондоо алалцан байсан учраас энэ ясны талын яриа ихэд дэлгэрээ болов уу гэж санадаг. Чингис хааны үед эцэг өвгөдийн улбаагаа л ярихаас тэгтлээ айхтар ясан төрөл гэж нэг талаа бариагүй юм шиг. Харин ч үнэнч л байж чадвал дайсан ч байсан нөхөр гэдэг журмыг илүү барьж байсан мэт. Тэр байтугай олон шашныг хүртэл хүлээн зөвшөөрч байснаараа тэнгэрийн хүү мэт байдаг байсан байх. Түүхэнд Чингисээс нэг ч баатар нь урваж байгаагүй юм гэдэг. Тэгэхээр тэднийг юугаар зангидаж байв гэдэг сонин. Би яг юу гэж хэлэх гээд байгаагаа нэг л аятайхан илэрхийлж чадахгүй байх шиг байна.Харин хөх толбыг хөхтэнгэртэй ямар нэг байдлаар холбох гэсэн нь ихэд сонин юм. Бас ч гэж байж болох талтай ч юм шиг. За тэгээд энэ талаар уншиж судалсан улс олон байгаа байх л даа. Над шиг ингэж юу яриад байгаа нь мэдэгдэхгүй цээжний пангаар үзээд хэрхэн хол явав гэж тийм үү. Сонирхолтой бичлэг орууласанд талархлаа
Сонин... Бахархая гэвэл их юм бийдэг шүү...
Бямбаа: Баярлалаа.
Өвөг дээдсээс уламжлуулж өгсөн зүйлийг ахуй амьдралдаа хэвшүүлж явбал илүү амжилтанд хүрнэ гэж бодохийн.
Бум-Эрдэнэ: Харин тиймээ, Бумаа ахаа, бид жаахан юм уншихгүй бол хүүхдүүд маань улам хэцүү болоод байна.
"Үл үзэгдэхээс үйлийн үрийг мэдэхгүй хүн, ил үзэгдэхээс ихэс дээдэст долигнон бялдуучлагч даанч мунхаг" гэж "Доржзодов" сударт заажээ. Гэхдээ бид мухар сүсгээр биш, учрыг нь олж сонсож, эргэцүүлдэг болохын тулд их унших шаардлагтай байна.
"Доржзодов" судар бол монгол айлуудад өвөг дээдсээс нь уламжлан ирсэн байдаг. Яагаав, бурхан шүтээний өмнө баринтигтай судар ном байдаг ш дээ. Тэр нь ихэвчлэн, "Алтангэрэл" "Доржзодов" "Жамбал" гэх мэт номууд байдаг гэнэ. Юу тавьснаа мэдэхгүй л бид баахан үймрэлдээд гүйгээд байдаг. Судлаад эхэлбэл сайн зүйл байх юм шиг байнаа. За за цээжний пангаар баахан бурчихлаа.
Зараа: Тийм ээ. Бахархая гэвэл бус, бахархах ёстой гэж бодов.
"Үл үзэгдэхээс үйлийн үрийг мэдэхгүй хүн, ил үзэгдэхээс ихэс дээдэст долигнон бялдуучлагч даанч мунхаг" Yamar mundag ug wee Zaya.
Арсун: Харин тийн. Бас өөрийгөө таних гэдэг чинь их чуахал асуудал юм байна. Өөрийгөө танихаас эхлэнэ гэнээ.
Za bi ch gesen ooriigoo tanih geed oroldohoos...Iimerhuu zuilees gadna nationalism gedeg bas ih heregtei huchin zuil yum gej bodogdloo...
Би ч нэг их олон янзын хүмүүсийн дунд байж үзээгүй л дээ. Лав л орос хятад хоёроос монголчууд шал өөр.
Юмыг түргэн сурна. Авьяас, оюун ухаан, ядахдаа л хөдөлгөөний эвсэл маань тэднээс хэд дахин дээгүүр гэдгийг мэдэрдэг байлаа. Одоо ч бодоод байх нээ тийм байх юм. Их олон хүмүүс ийм дүгнэлттэй байхыг би сонссон.
Tiimee Amarsaihaan, kuba bolon busad ornyhon nusaa hatsartaa naagaad osgoj uheh gej baihad mongol kursantuud bas l tengerleg dee. Ert uyedee bol buur gaihaltai baisan biz.
Комент үлдээсэн, бас уншсан хүмүүстээ их баярлалаа.
Түмээ: Өөрийгөө таних их чухал алхам юм байнаа. Гэхдээ хэцүү...
Арсун ахын Аурын тухай бичлэгийг үзээрэй.
Амарсайхан ах: Даруухан зан гаргаж байнаа. Тантай санал нэг байна.
Арсун ах: Монголчууд дотоод энерги сайтай байгаа биз... Бид хөгжил дутуу гэж уруу дорой царайлах утгагүй тийм биз дээ.
Post a Comment