Нүүрсний уурхай, цахилгаан станц гэхээр эрчим хүчний эх үүсвэр юм шүү дээ гэж боддог ч нүүрсний утаа байгаль орчинд таагүй нөлөөтэйг, өвөлдөө Улаанбаатарын гашуун утаагаар амьсгалж буй хүн бүхэн мэднэ. Харин саяхан өнгөрсөн жилийн "Эрчим хүч & engineering" (2007-6-51) сэтгүүлээс нэгэн сонирхолтой мэдээлэл олж уншив.
...Ирээдүйд манай улсад салхин цахилгаан эх үүсвэрийг бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин болон технологийн орчин бүрэн байдаг гэнэ.
Өнөрсөн оны 6-р сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Салхит уул хэмээх уулын хяр дагуулан Монголын анхны 50MBт хүчин чадал бүхий салхин цахилгаан станц буюу парк байгуулах шав тавих ёслол болжээ. Тус салхин цахилгаан станц нь жилд 114 сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд 1кВтц цахилгааныг 9 центээр нийлүүлэх зорилготой юм байна. /надад үнэтэй юм шиг санагдлаа/
Ньюком ХХК нь анх 2003 оноос салхин цахилгаан станц байгуулах төслийг санаачлан, Японы Сүмитомо корпорацитай хамтран ажиллаж, зураг төсөл нь нэгэнт бэлэн болжээ.
Монгол орны байгалийн тогтоц байдал нь салхины атлас дээр тэмдэглэгдсэнээр салхины арвин их нөөцтэй, бөгөөд нутаг орныг сонгож, нарийвчлан судалгаа хийж хэмжилтийн иж бүрэн автомат станц суурилуулж, бүтэн гурван жилийн туршилт судалгаа хийснээ Ньюком ХХК –ний удирдах хүмүүс шав тавих ёслолын үеэр дурсан ярьсан байна. Салхин цахилгаан эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл бөгөөд манайд 2005 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр” 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний хууль” тус тус батлагдсан болохоор сэргээгдэх эрчих хүч буюу салхин цахилгаан станц, парк хөгжих эрх зүйн орчин бүрдсэн юм байна.
Байгаль орчны хамгаалалт, түүнийг зүй зохистой ашиглалахад энэ сэргээгдэх эрчим хүч чухал шаардлагатай. Ази тивд 8 улс салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Салхины эрчих хүчний үйлдвэрлэл нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг болох нүүрс, цэвэр усны нөөцийг хэмнэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг багасгах экологийн цэвэр технологи гэж үздэг. Салхит уулын станц нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал, Дулааны цахилгаан станц-2 –той дүйцэхүйц, хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх ба, 1,2 сая тонн цэвэр ус, 160 мян тонн нүүрс буюу гэр хороололд амьдардаг 30 гаруй мянган өрхийн жилийн хэрэглэх нүүрсийг хэмнэх юм байна. Тэгэхээр салхин парк нь цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг жилд 160 мянган тонноор бууруулна. Салхит уулын салхин цахилгаан станц нь хүний эрүүл мэнд, байгаль экологид ээлтэй цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн шинэ технологиор үйлдвэрлэж, Монгол улсын эдийн засаг, шинжлэх ухаан, эрчим хүчний салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт эрчим хүчний салбарынхан итгэж байгаа.
Салхит уулын салхин цахилгаан станцыг 2008 оны 4-р улиралд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Байгаль орчинд таатай энэ салбар манайд улам улам дэлгэрэн хөгжих болтугай.
11 comments:
Тэр шар толгойг намайг гэдгийг яаж мэдвээ. Хараагүй байж
wow.
Tuv aimag hugjih bgaa, neg l hugjliin yavts muutai sanagdaad bdg yum. sain medehgui yum doo.
sanakae:4 сарын нэгээээн....
Бямбаа: Олон улсын шинэ онгоцны буудлыг Төв аймагт, салхин цахилгаан станц бас Төв аймгийн нутагт юм билээ.
Баахан ярьж цаг хугацаа их алддаг байх оо доо.
Saihan medee baina, hugatsaa ni ch oirhon yum.
Ooh dahiad amttai medee baina! Byaluu shig amtagdjiina. Neeree manaid uunees ehleed jijig dund salhinii ba narnii tsahilgaan stantsuud salbar bag bolgond barigdval Mongol turgen hogjino shuu. Yum neg ev n taarhaa usrengui hogjidog yum shig baigaan 80aad ond omnod solongosiin dundaj davhraga manaihaas dooguur amidraliin standarttai baisan tegsen 10 hedhen jild saihan esregeer ergechihsen.
Монгол даяар нэлээд олон газруудад ийм станцууд барих боломж байдаг юм билээ.
Арсун: Хугацаандаа амжвал одоохон байгаа биз...
Барималч: Уг нь иймэрхүү зүйлийг сайн дэмжээд өгвөл, Солонгосоос дутах юм байхгүй байх оо.
Амарсайхан: Манай шиг төв азийн салхинд дэрвэлзэж байдаг нутагт ийм станц байгуулчих газар их бий гэнэ лээ.
Saixan ajil xiij baigaam bainaooo
sonsohod taatai l yum, amlasnaa heregjuulj baival ch yarih yum alga aa. salhin teerem, narny energi, usan tsahilgaan stants geed l ug n mongold hugjuulbel bolomjtoi ih zuiluud baih shig bigaa yumaa.
Сонин хэвлэлээс олж сонсож чаддаггүй сайхан мэдээг одоо Заяагийнхаасаа олж үздэг болчоод байна аа, болждээ, нэг ч болсон шинэ сэргэг юм хийж бйагаа бол,
АНУ-ийн Вест Виржиниа мужийн нутгаар байх Апалачийн уулсийн тэхий дундуур давж явтал яг уулын хяр дээр баахан салхин сэнсийг ижийтэл нь байрлуулчихсан байсан нь харь гаригийнх юм шиг их сонин, содон харагдаж бйаж билээ, аварга том сэнснүүд бйасан шүү, худалч хүнд сэнсний нэг гуяа нь босоо том модноос хавьгүй урт харагдаж байсан, олзуурхаад зургийг нь авсан, хурдны зам дээр нэг гараар жолоо бариад, нөгөө гараар авсан болохоор олигтой гарч өгөөгүй, бодвол тиймэрхүү аварга том сэнснүүд байх юм болов уу,
Одоо бид ингэж шинэ сэргэг юм оруулж л хөгжихгүй бол алийн болгон 3, 4 дүгээр станц шиг музейн үзвэр шиг юмаар өдөр хоногийг аргалж байх билээ, энэ тал дээр зоригтойхон шийдэл гаргаад хөдлөх л хэрэгтэй байх.
Хэрвээ би буруу санаагүй бол аль 90-ээд оны дундуур ГовьАлтай аймгийн Бугат суманд бас багашиг оврын салхин станц тавьсан нь одоо болтол ашиглагдаж байгаа байх шүү. Тэр чухам хэр үр дүнтэй эд бйадаг юм бол, Нөгөө Жасрай хөх өвгөний л хийсэн ажил бйах.
За өөр сайхан сонин юм дуулгаарай.
Ashgui dee. Saihan medee baina.
Post a Comment