Tuesday, November 20, 2007

Алтайн хаан угалз

Байгалийн түүхийн музейн өмнөх талбай дээр байдаг угалзны хөшөөг саяхан харлаа.
Уг хөшөөн дээр байсан бичээсийг доор сийрүүлье.
"Алтайн угалз нь дэлхийн хамгийн нүсэр бие цогцостой, хамгийн лунжгар бүдүүн эвэртэй, амьтан юм. Тэрээр 182 кг биетэй, 180 см урт бөгөөд 28 кг хүнд эвэртэй, угалз ч тааралддаг аж. Аргаль угалз нь Монголын ард түмэнд байгалиас заяасан үнэт баялаг юм. Гэвч сүүлийн үед хүн, малын хөл үймээн, уул уурхайн хөгжил нь аргаль угалзын уламжлалт нутагшилд сөргөөр нөлөөлж эхлэв. Тийм учраас аргаль угалз нь хулгайн анчдаас өөрийн эрхгүй хулжин зайлж, энх амгалан бэлчээрийн эрэлд алс хол дайжин нүүдлэх болжээ.
Аргаль угалз хамгаалах ажил нь хөрөнгө зардал шаардахаас гадна түүнийг шинжлэх ухаан болон байгаль хамгаалалын нарийн мэргэжлийн хүмүүс гүйцэтгэдэг. Монголд ирж буй гадаадын анчид нь сайн санааны элч нар бөгөөд угалзын үнэ цэнийг даян дэлхийд ойлгуулах, тэднийг хамгаалах үйлсийг хандиваар санхүүжүүлдэг.
Үзэсгэлэн төгөлдөр аргаль угалзын өнөөгийн болон ирэх цагийн нутагшил, жам ёсны амьдарлыг хамгаалахад хүмүүний хайр энэрэл болон төр, засгийн халамж, дэмжлэг чухал гэдгийг ойлгуулахын тулд энэхүү хөшөөг босгов.
Элчин сайд Галсангийн Батсүхийн санаачлагаар Канадын нэрт барималч Рик Тейлер энэхүү хөшөөг урлан бүтээж Улаанбаатар хотод бэлэглэсэн болно" /Улаанбаатар хот 2006 оны 9-р сар/ хэмээсэн байв.
Гэтэл ...2002 онд манайд хичнээн аргаль хонь байгааг тоолсон тооллогын судалгааг үндэслэн Биологийн хүрээлэнгийн саналаар 2003 онд 70 угалзыг агнуулсан байх юм. Эл тооллого нь агнуур зохион байгуулалт биш учраас энэ нь агнуулах угалзны тоог тогтоох үлгэр жишээ үндэслэл болохгүй нь лав. Ийнхүү энгийн үндэслэлээр боловсруулсан саналыг Засгийн газар баталж том нэртэй тушаалыг БОЯ боловсруулдаг байна. Энгийн аргаар боловсруулж гаргасан агнуулах амьтдын тооны ард маш том асуулт хариултгүй үлдсээр байх уу. Угалзаа хаанаас агнах вэ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл өгсөн 70-80 угалз нь монгол орны хаана байгаа юм бэ. Yүнийг хэн ч хариулж чадахгүй л байна. Аргагүйн эрхэнд энэ чиглэлээр олон жил туршлага цуглуулсан аялал жуулчлалын хэдхэн компани гуу жалга онгичин байж, “нутгийн индиануудаар” заалган анчдын сонирхолд нийцсэн угалзыг олж агнуураа зохион байгуулах жишээтэй... Энэ тухай тодорхой уншмаар байгаа бол доорхи хаягаар орж үзнэ үү.
Зөвшөөрөлтэй нь ийм байхад зөвшөөрөлгүй нөхөд хаагуур юу хийж манаргаж байгааг мэдэхийн арга алга. Аргаль угалз маань олон улсын үзэсгэлэн яармагаас удаа дараа алтан медаль хүртэж байсан гэсэн. Улаан номонд орсон энэ амьтнаа хайрлаж хамгаалахгүй бол хөрөнгө мөнгө ярьж байтал нэг мэдэхэд л "Эрт урьдын цагт дангар эвэртэй угалз амьдарч байсан юм гэнэ лээ" гээд Монгол ардын үлгэртэй болчих вий дээ.

15 comments:

A.Амарсайхан said...

Аргаль угалз Өвлийн өвөөгийнд очиж Өвлийн эмээгийн чанасан өтгөн шаргал цайг уухаар яваад өгсөн. Түр чөлөөтэй байгаа.

ZAYA said...

Чөлөөний хугацаа нь хэзээ дуусах юм бол? Өвлийн эмээгийн өтгөн шаргал цайнд хорогдчихвий дээ.

3apaa said...

Аргалийн мах их сайхан. Шөл нь гачин гоё амттай. Алтайнхан борцолчдийм билээ.

Arsun said...

Ааа элбэг байхдаа уулын энгэрийг эвэр эгнүүлээд дvvргэчихсэн юм шиг, өргөн шат шиг ч юм шиг, багадаа нэг удаа тааралдаж билээ. гоё шvv, чимээ аваад хоромхон зуур алга болно доо.
Нэг ийм сайхан хөшөө босгосон байна лээ.

бж said...

Hairan yum. Ene saihan amitan baihgui bolchihvol yanaa...

peakfinder said...

Ongorson hoino n' haramsaj suuh vii dee. Amitan urgamal hamgaalah negdmel bodlogo dutagdaad baina uu daa.

tumee 33 said...

Yostoi hairan haramsmaar yum Mongoloosoo ih olj sonsoh yum!Hen negen hun hamgaalaad uguh biz, hurungu mungutei boljiigood hamgaalna geseer yavtal yum uldehgui bolohvii dee...

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Зараа: Аргалийн мах идэж үзсэн гэж ярьж байгаа хүнийг анх удаа сонслоо. Хээрийн зэрлэг амьтан болохоороо өвсний шим шүттэйг иддэг болохоороо амттай байдаг байхдаа.
Арсун: Танай Алтайд элбэг байсан гэнэ л дээ хө. Би Чойр ууланд нэг харсан холоос харсан болохоор даан ч сайн харагдахгүй байсан. Анх мэддэггүй байхдаа айлд эврийг харчихаад мэл гайхаж билээ.
Ганаа бж: Харин тиймээ. Харин амьтан. Янгирыг хүртэл ойроос харахад ямар сүрлэг гэж бодно.
Оюутан байхдаа жуулчинтай Өмнөговьд очоод өглөө 4-5 цагийн үед гараад явахаар Говь гурван сайхан ууланд ишигтэй Янгир байдаг байж билээ. Жуулчид байтугай би өөрөө хараад бүр хөөрчихдөг байсан. Тэр зун ишгээ дагуулсан 2 янгир жуулчдыг ганц баярлуулж билээ.
Пийк, Түмээ 33: Сүүлд нь амаа барих бий дээ. Тахь үржүүлдэг шиг асуудал болох вий дээ. БОЯ-ны тэр тоолго энэ тэр хэр зөв явдаг юм болдоо. Буруу тоолчихоод сууж байж мэдэх л улсдаа.

Arsun said...

Би сvрэг аргаль харсанаа сайн дvрсэлж хэлж чадахгvй байна аа. Их гоё харагдсан гэхээс цаашгvй, алс нь нэг эвлvvлэг хийлгэхийг бодно оо.

ZAYA said...

Арсун: Эвлүүлэг сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хүлээж байна шүү.

sanakae said...

Намайг бага байхад л бор зээр, аргал, янгир их байдаг байсан юм шиг санагддаг. Хөдөөгүүр явж байхад харагддаг л байсан. Сүүлд хайгаад ч олоогүй. Энэ бараг үлгэр болчихсон гээд хэлчихэд буруудахгүй байхаа. Манай эх орон нэг л хазгай гишгичихсэн замаар л яваад байна даа. Хүмүүсийн толгой мөнгөнөөс өөр үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг хэзээ ойлгох болдоо. Африкийн орнууд шиг болсон цагтаа амаа барих бий вий.

meesh said...

Наад хөшөөний тэр үг бичсэн металлыг хулгайлчихсан шт юу байсан юм бэ дээ зэс байсан юм шиг байна лээ.Сүүлд харин дахин бичиж тавьсан.
Аргаль угалз чинь дэлхий дээрх хамгийн үнэтэй ан гэж сонссон юм байна.

Зүүдний тэмдэглэл said...
This comment has been removed by the author.
Зүүдний тэмдэглэл said...

Хнн.. Юутай ч хөшөө босгож дээ. Одоо ч бараг алга болсон бйах аа даа. Тэгээд л хөшөө нь босч бйагаам болов уу. 90-ээд оны эхээр гэхэд Баруун Алтайд бараг л үзэгдэхгүй, анчид тэнүүлчид хааяа тэнд 3 байсан, ийшээ явсан, тэр ууланд гарсан гээд нэг бүрчлэн мөрддөг болчихсон байсан. Би ч бас залуу насны гайгаар ч юм уу, мунхаг харанхуйн эрхээр ч юм уу буу саадаг агсчихаад ална шулна гээд л араас нь хөөцөлдөж явав.
Дээхнэ үед ч гэж ердөө 40-өөд жилийн өмнө хэдэн зуугаараа бэлчдэг бйасан гэсэн. Алтайн Тонхил сумын нутагт Мянган Угалзатын нуруу гээд нэг дүнхийсэн арсгар улаан нуруу бий дээ. Тэхий дундуур нь зүтгэж байж давдаг давааг нь Мянган Угалзатын даваа гэх.. Муухан унаагаар түүгээр давахгүй. Тэр нурууны нэрийн учир нь зөвхөн угалзыг нь тоолсон чинь 999 болсон юм гэнэ лээ. Тэгээд хотноосоо нэг эр хурга гаргаж 1000 угалзтай болоорой гэн ерөөл өргөөд тавьж байсан гэдэг домог хөгшчүүл ярьдаг. 999 угалз шүү дээ. Аргал болон бусдыг нь оруулахгүйгээр зөвхөн угалз буюу сүргийн тэргүүн болдог тэр дэнхэгэр хайрхайнуудыг тоолсон нь тэр. Тэгэхээр мянга мянгаараа бэлчиж байсан байх нь ээ. Тэр сайхан амьтад амттай мах, /мах нь эмийн чанар, асрах, төлжүүлэх, тэжээх чанараар гойд/, гайхамшигтай аварга эвэрнийхээ золиосонд устаад дуусч байгаа байх аа. Манай аргалын эвэр олон улсын үзэсгэлэнгээс ямагт алтан медаль авдаг байсан. 2 метр урттай 50 кг жинтэй эвэр байсан тухай ч сонсогдож байсан. Гандангийн дэнжид байдаг Ан агнуурын музейд буй аргалын эвэр бол дундаж хэмжээнийх нь... Дээрх хөшөөн дээр буй жин нь 182 гэдэг бол бараг л дундаж угалзын жин байх шүү. Бахдаж, бахархаж хараад тэр юм болов уу, том нь ч бүдүүн адуу шиг харагддаг юм. Уулын хэжээр даргилдаад давхих нь ч хад асга нураагаад сүртэй шүү.
Энэ талаар БОЯ юу хийж байдаг юм бол доо. Дээхнэ үед Алтайд Их Говийн дархан газар гэдэг нэртэй байгалийн онцгой бүсийг харюьяалдаг , хамгаалдаг газар байсан юмсан. Уг нь байж байвал хэрэгтэй байгууллага. Татаад буулгачихлаа гэсэн юм сонсогдохгүй ч үйл ажиллагааны нь тухай ер юм сонсогдохгүй юм. Төсөв энэ тэр гээд буулгачихсан байхаа мэднэ шүү, манайхан. АНУ-д байгалаа хэрхэн хайрладаг, арчилдаг, хамгаалдаг, нөхөн сэргээлт явуулдаг, тэр ч бүү хэл түүнээ аялал жуулчлалд ашиглан хэрхэн их мөнгө босгодог талаар манай БОЯ жаахан юм олж сонсоосой билээ. Одоо аргал угалз ч дууссан байх, яая гэхэв, харин үлдсэн хэдэн муу бор янгирийг нь, хэдэн муу цоохор ирвэсийг нь яаж байдаг юм бол доо.
Заяа маань бас ийм юм анзаарч, зураг хөргийг нь авч явдаг сүрхий гярхай байна шүү.

ZAYA said...

sanakae: Настай эрэгтэй хүмүүсийн яриагаар бол элбэг дэлбэг л байсан гэнэ лээ. Хөөрхий бор гөрөөс Шивээ овоогийн уурхайн зонд ороод ирчихсэн явж байдаг сан. Төсөөлөхөд, уурхайн зонд орж ирдэг бор гөрөөс шиг л элбэг газраа элбэг байсан шиг байгаан.
meesh: Тийм байхаа, угалзынх нь баримал ийм сайхан ур гаргаж хийсэн мөртлөө тэр бичигтэй хэсэг нь ямар доожоогүй хийсэн юмб дээ гэж бодсон. Айгүй бол хотын захиргааныхан суурь болон тэр дурсгалын бичгийг нь хийсэн байх. Баримал гутаасан суурь байсан болохоор зургийг нь тавиагүй юмаа.
Зүүдний тэмдэглэл: Ажлаар явж байгаад Говийн Чойр хайрханд хүмүүс аргаль байна гэцгээгээд л... Угалзынх нь эвэр нь дэлхийн үзэсгэлэн яармагаас алтан медалиас өөр медаль авдаггүй гээд л... Тэгээд тэр ховор амьтны тухай сэтгэлд үлдчихсэн. Хүүхдээ байгалийн музей үзүүлэх гээд явтал, тийм баримал хөшөө байхаар очиж үзсэн юм. Баримал бол тасархай гоё болсон байна лээ. Илүү тодорхой мэдээлэл өгсөнд маш их баярлалаа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...