Monday, April 1, 2013

"АКАШИ КАЙКЁО" Bridge

Акаши Кайкёо гүүр нь Японы Хёого мужийн Кобэ хот болон Шикогү арлын Аважи хотыг холбосон дэлхийн хамгийн урт дүүжин гүүр юм.

Гүүрийн уртааш метр нь 3911 м буюу бараг 4 км, 3 алгасалтай, хамгийн урт алгасал нь 1,991 м буюу ойролцоогоор 2 км орчим.
Тус гүүрийн баригын ажлыг 1988 оны 5-р сард эхлүүлж, 1998 онд дуусгасан гэнэ. 10 жил барих болсон гол шалтгааны нэг бол 1995 оны Кобегийн газар хөдлөлт бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг туулан байж Номхон далайн "Акаши" хэмээх хоолой дээр сүндэрлэсэн ажээ.
Завсарын тулгуурын суурийн хийцийг бусад байгууламжтай харьцуулсан байдал
Гүүрэн байгууламжийг үзэхээр очиход үзэгчидэд гүүрийн талаар мэдээлэл өгөх зориулалт бүхий музей, гүүрийн фермэн дам нуруу дотор байгуулсан үзвэрийн газрууд угтах юм билээ. 
Хоёр арлыг холбосон хоолой нь эртнээс загас агнуур эрчимтэй хөгжсөн, усны гүн хамгийн их газартаа 110 метрийн гүнтэй, бараг 4 орчим километрийн өргөнтэй усан гарам дээр уг гүүрэн байгууламжийг ашиглалтанд ороогүй байхад арал хоорондын замын сүлжээ нилээд хүндрэлтэй байжээ. Ямар ч байсан уг гүүр ашиглалтанд орсноор олон арван завьчин ажилгүй болсон ч арлаас арлын хооронд цахилгаан элчит тэрэг, авто машинууд сүлжилдэх болжээ.
Гүүрийн мэдээллийн музейг үзэж байхад энэ зураг их сонирхолтой харагдаж байв.
Кобегийн газар хөдлөлтийн дараа хийсэн хэмжилт судалгаа
Кобегийн газар хөдлөлтийн үед дүүжин гүүрийн үндсэн кабель угсралтын ажил ид өрнөж байсан ба газар хөдлөлтийн дараа гүүрийн тодорхой цэгүүдэд хэмжилтийг хийхэд гүүрийн уртааш метр сунаж урт болсон байв. Гэхдээ тэр суналт бол суурь өөрөө нүүж хөдлөөгүй бөгөөд суурийг тулж байсан газар хөдөлсөн болохыг судалгаа болон хэмжилтээр тогтоожээ. Энэ мэтийн техникийн асуудал гарч байсан ч тус гүүрэн байгууламж амжилттай баригдаж, Япон технологийн нууцыг хадгалсаар...
Тус гүүрэн байгууламжийг мэргэжилтэнгүүд дор хаяж 200 жилийн настай гэх бөгөөд гүүрийн насжилтыг уртасгахад техникийн үзлэг, түүн дээр тулгуурласан засвар арчлалтыг байнга хийдэг тухай гүүрийн мэдээллийн тухай видео дээр гарч байна лээ.
Үзэгчидэд зориулсан гүүрийн ферм доторх хонгил
Засвар арчлалт, техник үзлэг хийх галрей болон арал хоорондын инженерийн шугам сүлжээг угсарсан байдал

Нэг сонирхолтой санагдсан технологи бол дүүжин гүүрийн бэхэлгээний кабелийг байнга зохих хэмжээнд хуурай байлгах төхөөрөмжийг угсарсан юм байна. Энэ нь энэ төрлийн гүүрэнд маш чухал бөгөөд металлыг зэврэлтээс хамгаалах онцгой технологи юм байна.
Эцэст нь хэлэхэд Акаши Кайкёо гүүрийн металл хийц угсарлтын ажлыг манайд Нарны гүүрийг барьсан гүйцэтгэгч компани угсарчээ.


3 comments:

A.Амарсайхан said...

Эхнэрийн ажил гэр хоёрын хооронд 4 км. Хань минь зарим орой 1,5 цаг явж гэртээ ирэх юм. Ажил гэр хоёрыг нь холбоод ийм гүүр тавиулмаар байна. Түгжрээ мүгжрээ гэхгүй гэр лүүгээ ганцаархнаа 5 минут давхиад ирж байг. Яах вэ зарим үед ерөнхийлөгч, ерөнхий сайд гуйгаад байвал гүүрээрээ ганц нэг явуулна аа.

ZAYA said...

А.Амарсайхан: нэг мөр нисдэг тэрэгтэй болбол сайхан шүү, та аваад өгчих байлгүй дээ.
Гүүрийн тухайд бол ард түмний хүсэлт, хэрэгцээ их чухал болохоор нэг таныг саналыг хурааж авлаа.

ZAYA said...

ккк, хашир хүн гэж, Амараа ах хэнд тал засахаа бүүр тойруугаар сайхан хэлж өглөө, ккк

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...