УИХ-ын гишүүн С. Ганбаатар, С. Баярцогт нарын халз мэтгэлцээн өнгөрсөн 5 дахь өдөр болж, тэр бүр нийтэд нээлттэй байгаагүй тоо баримтыг дэлгэсэн сонирхолтой мэтгэлцээн болов.
Дуэльд дуудагчаар тодроод буй УИХ-ын гишүүн С. Ганбаатар мэтгэлцээнд хангалтгүй бэлтгэлтэйгээ бараг эхнээсээ таниулж орхив.
Халз мэтгэлцээнийг санаачилсан тул их бэлтгэлтэй мэтээр төсөөлөгдөж байтал, сөрөг довтлогч нилээд хэдэн тоо баримтыг ил гаргаж, өөрийн хийсэн ажлаа хамгаалж, бүр санаачлагыг гартаа авч мятрашгүй довтлогчийн дүрд тоглолоо.
УИХ-ын гишүүн С. Баярцогт Оюу толгойн энэ гэрээг хамгийн сайн мэдэх цөөн хүмүүсийн нэг яалт ч үгүй мөн тул гэрээний аль цоорхойгоос, юу гээч гарч ирэхийг түвэггүй мэдэх энэ эрхэм хамгаалалтыг маш амжилттай хийж, улмаар С. Ганбаатар руу хүчтэй довтолсон.
Гэхдээ л даравч далдайна, булавч бултайна гэж хуудуу байгаа санагдсан шүү.
Гэхдээ л даравч далдайна, булавч бултайна гэж хуудуу байгаа санагдсан шүү.
Анх удаагаа хийж буй мэтгэлцээн тул алдаа оноо байлгүй яахав, УИХ-ын эрхэм гишүүдийн мэтгэлцээнийг нэвтрүүлж, нүд чихийг нь нээж буян болж байхад, жирийн иргэн би Баярцогт гишүүнээс асуулт асуумаар санагдлаа.
* Монгол Улсын хөрсөн доор байгаа Оюу толгой хэмээх ордын нөөцийг хэд гэж үнэлсэн юм болоо? (сайн ойлгоогүй, үнэлсэн гэж бодож байсан чинь, үнэлээгүй хаячихсан юм шиг санагдаад явчихсан)
* "Зээлийн гэрээ" биш гэдгээ дахин тодорхой мэтгэлцэж болох уу? гэж даварсан асуулт тавих хүсэлтэй байна.
Мэтгэлцээн ганц удаагийнхаар дуусахгүй байлгүй дээ, ямар ч байсан Ганбаатар ардын баатар. Мэдэхгүй байж мэтгэлцээнд дуудаж чадсан түүний зоригийг үнэлье.
Зоригтой хүний олгосон энэ завшаанаар олон ухаантан мэдээллээ баяжуулж, өөрсдийн мэргэн шийдвэртээ ашиглах болтугай.
1 comment:
Bayrtsogtiin mundagtaa bish baihaa harin ih hurald heden jil suusan hun bolgon turshlaga bagatai shinekovoo ugeer degeedej unagaadag umhii sanaagaar Ganbaatariig degeedej unagaagaad dairaad baisan. Bayrtsogt jijig umhii zaliar l metgetssen uur oligtoi tooj shinshileh yum baigaagui. Ganbaatar uuriinhuu sul taliig sain bodoltsoj uzeltssen bol Bayrtsogtiig ulailgaj bulaig n delgeh l baisan. Said baihdaa 4 terbum tugrugnii hahuuli avsan hun ug n shorond l suuh yostoi ih hurald bus.
Post a Comment