Monday, October 29, 2012

Сүүлийн үеийн сонин хачин

Сүүлийн үеийн сонин сайхнаас оруулъя гэтэл эхнээсээ бүдгэрээд, яг юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг хугацаа алдчихлаа.
Гүүрийн ажил дуусч, нээлт  хийснээс хойш, хамт ажиллаж байсан андын хурим, төрсөн өдөр, шинэ караокены нээлт, үргэлжлүүлээлээд дүү охины хүүгийн үсны цайллага энэ тэрийг бөөндөж, өдөр бүр халамцуу, орой бүр гөлөмцүү гэртээ харьсаар арваад хоногийг ардаа үджээ.
Халамцсан үеийн биш хэдэн зураг оруулвал юу хийсэн минь арай тодорхой юм шиг байна.
Нарны гүүрээр хамгийн анх давсан тээврийн хэрэгсэл, Эхлээд энийг дараа нь энийг гээд  бэлдсэн боловч хүмүүс эхлээд хөлөөрөө давчихсан. Санаснаас их хүн ирсэн. Нээлтэнд оролцсон бүх хүмүүст баярлалаа.
Хамт ажилласан төслийн удирдлага, Монголд цөөнхөн мэргэжлийн нэг болсон гүүрийн инженер, хяналтын гүүрийн инженерийн хамт, би
Ийм дурсгалын хөшөөг нээсэн.
Нарны гүүрийн харагдах байдал урд талаасаа хойшоо чиглэлд
Нарны гүүрийн харагдах байдал хойд талаасаа урд чиглэлд
Мал дагавал ам тосдоно гэдэг билээ, Тэгвэл бүтээн байгуулалтанд оролцвол, бас чамгүй шүүмжлэл сонсох учиртай бизээ. Эхний цаснаар арван хэдэн машин мөргөлдсөн гэсэн яриаг нийтийн мэдээллийн хэрэгслээр сонсож цочирдов. Эхний цаснаар зуны дугуйтай, бас гүүрний хөдөлгөөний эрчим сэлүүхэн байхаар хурдтай явсан байж болох юм. Ямар ч байсан цаашдаа өнө удаан, өлзий хишгээ хайрлах болтугай хэмээн ерөөл өргөе.
Хамт ажиллаж байгаа залуугийн хурим боллоо.
Манайхан ажил дуусч байгааг хэлэх үү? бөөн эмоцитой хүмүүс очив. 
Хурим дээр дарга үг хэлж, ерөөл өргөх учиртай тул эхлээд биеэ их барьлаа (би орчуулах ёстой юм л даа), ямар шал согтуу, хэл амаа орооцолдуулалтай нь биш, яааг үг хэлж ерөөл өргөх болоход санаанд оромгүй их халамцчихсан, бүүр өөрөө хурим хийж байгаа юм шиг хөөрчихсөн байсан байна лээ, сүүлд тэр зураг мургийг нь харсан чинь...
Хурим дээр манайхны авсан зураг
Хурим сайхан болсоон, Хоёр хосдоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч, үр хүүхдээр олон, үрээгээр дүүрэн, баян тэгш сайхан амьдрахыг хүсье.
За тэр, караокены нээлтэнд очоод будаа болтлоо шахуулж, угаасаа "байхуу цай"-нд дуртай  юм болохоороо их сайхан байлаа. Нуугаад яахав, би дуртай хөөн. Бас л сайхан болсон.
Нэг мэдсэн чинь муу хүн идснээ гэгчээр, баахан уусан идсэнээ бичсэн байна ш дээ. Болихоос сайн хүн болохгүй бол.ккк
Иймэрхүү байдлаар 10-р дугаар сарыг ардаа орхих нь, нэг мэдсэн өөрийн минь төрсөн өдөр ч айсуй.

5 comments:

Arsun said...

Ажлын дараа...

Tsomo said...

Хурим сайхан болсоон, Хоёр хосдоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч, үр хүүхдээр олон, үрээгээр дүүрэн, баян тэгш сайхан амьдрахыг хүсье. 2 hos bish, Hos 2-too baih ug ni tee...

A.Амарсайхан said...

За байз өө, би чинь 10 сарын 17 лхагва /миний машин явдаггүй өдөр, аавынхаа тэргээр явж байсан учраас он сарыг сайн санав/ гаригт Нарны гүүрээр анх давж үзсэн. "Тэрхийн цагаан нуур" минь барьсан гээд бодохоор сэтгэл хөдөлсөн шүү. Баяр хүргэе. Мэдсэн бол нээлтэнд очиж гөлөмцдөг байж.

Тэмээчин бүсгүй said...

Гоё гүүр байна ш дээ. Цэлийгээд сайхан харагдаж байна.

Баяр хүргэеээ!

ZAYA said...

Арсун: Аргагүй их ажил байсан байна шүү, одоо ч цэгцлэх асуудал дуусаагүй л...
Цомо: Нээрээ тийм байна шүү.
Амарсайхан: Та ирэхгүй дээ, Хэрэв сонирхвол, Монгол-Япон төв дээр семинар хийх гэж байгаа та оролцоорой.
Тэмээчин бүсгүй: Баярлалаа. Сайхан гүүр болсон шүү. Амны билгээс ашдын билэг.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...