Saturday, September 8, 2012

Зөв бурууг нь хараад өгөөрэй

Манай гүүрэн дээр босгосон дурсгалын чулуу. (Дурсгалын гэрэлт хөшөө, ккк)
Гүүрэн дээрээ явган хүний замтай бөгөөд өгсөх, уруудах явган хүний шат дөрөв бий. Шат бүр дээр дурсгалын чулууг байрлуулж, гүүрийн нэрийг Монгол, Япон үсгээр сийлсэн юм.

Крилл үсгээр бичигдсэн байдал

Нарны гүүр хэмээн Монгол бичгээр бичигдсэн байдал

Гүүрийн нэрийг Япон хэлний Хирагана үсгээр бичсэн байдал

Гүүрийн нэрийг Япон хэлний Канжи үсгээр бичсэн байдал
Монгол бичгээр бичсэн хэсгийг тольноос харж, Монгол бичгийн багшаас асууж байгаад бичтэл зарим хүмүүс буруу гээд байх юм. 
Утгаа хөөвөл дээрх бичлэг нь зөв санагдах юм. Хэрэв буруу бол яагаад? 

10 comments:

byambaa said...

Minii bodloor zuv bichsen bnaa, toli bichigneesee ch harlaa. Zuv bna. zuv bna gej dahin dahin heley.goy guur barigdaj bgaan bnaa. ajild ni amjilt shuu.

Цагаанаа said...

Ашиглалтанд орчихсон юм уу ?

Giancarlo said...

buona domenica...ciao

ZAYA said...

Бямбаа: Гүгүргэ гэж анх толиноос хараад жаахан гайхаад Монгол хэлний багшаас бас асуусан юмаа. Дутуу сурсан хүмүүс их болжээ. Үгүй гээд гүрийгээд байх юм.
Цагаанаа: Ашиглалтанд арай ороогүй байнаа, 10 сарын дундуур орчим болов уу даа. Би тууз хайчлахаа хэлээд л байна л даа.

Arsun said...

Хамгийн чанартай зам, гүүрийн ажилд гар бие оролцсонд баяр хүргэе.

A.Амарсайхан said...

Энэ гүүрэн дээгүүр салхи татуулаад өнгөрөхдөө энэ бичгийг миний таньдаг хүн бичүүлсэн юм. Би зөв байна гэж хошуу нэмэрлэсэн юм гэж худлаа ярих аян шалтагтай боллоо. Энэ гүүрийг барьсан япончуудаар, барихад нь хэл залгуулж түүхэн гавьяа байгуулсан Заяагаараа бахархаж байна аа.

ZAYA said...

А.Амарсайхан: Баярлалаа, та зөв гэсэн чинь сэтгэл бүүр амарчихлаа, хэрэв буруу бол засаж залруулах болохоор, санаа зовоод байлаа.

byambaa said...

yum asuuya. mgld jpn hunii bulsh yag heden gazar bdg gej burtgegdsen bdg ve, meddeg bol helj ugnuu, please. iimerhuu medeelel avchih site bdg bolov uu?

ZAYA said...

Бямбаа: Энд тэнд байсанг нь нэгтгэсэн гэж сонссон, гэхдээ үнэн эсэхийг нь мэдэхгүй байна.

Болорхон said...

Анх энэ гүүр барих тухай зургуудыг чинь хараад Солонгос байхдаа энэ хэзээ болоо гэж бодож байж билээ. Гэтэл одоо өглөө бүр, орой бүр амьдралын минь салшгүй хэсэг мэт болсонд би үнэхээр их баярлаж заримдаа хүмүүст хэлж суунаа. Би нарны гүүрийг бууж үнсмээр байна гэж. Ажил, гэрийн хооронд 5 минут зарцуулдаг болсон.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...