Monday, September 3, 2012

Ажлын сонин сайхан

Нарны гүүрийн барилгын ажлын явц тун дажгүй, графикын дагуу баригдаж байна.  Өнгөрсөн 8-р сарын 25 өдрийн байдлаар гүйцэтгэл 90 гаруй хувьтай байв.

Дээрээс нь авсан зураг. Нарны гүүр бүрэн бүтэн байдлаараа. 
Хуучин тээврийн товчооны зам нь гүүрийнхээ хоёр талаар туслах зам болж  орж ирнэ. Мөн урд талдаа Дулааны шугам сүлжээ орчмоор гүүрийнхээ хоёр талаар туслах замтай юм. Туслах замууд болон урд тал, хойд талд залгагдах Монгол улсын ЗГ-н хариуцан хийж байгаа замууд ашиглалтанд орохгүй бол гүүрээ ашиглаж чадахгүй учраас замынхан ид ажиллаж байна. 
Нарны гүүрийн урд тал буюу үйлдвэрийн цагаан хаалга тийш харагдах байдал
Хойд талын хэсгийн гүүрийн үндсэн дөхөх зам, зүүн талын туслах замын хамт харагдах байдал. 
Энэ улаан алаг өнгө нь гулсалтаас хамгаалах хучилт гэж зөвхөн энэ хэсэгт, өөрөөр хэлбэл гүүр уруудаж байгаа талд нь орсон. Энэ төрлийн хучилт Монгол анх удаа хийгдэж буй бололтой, одоогоор хэр зэрэг Монголд тохиромжтойг нь сайн хэлж мэдэхгүй байна.
Энэ оны 10-р сарын 20 -иор гүүрийг ашиглалтанд оруулахаар Япон, Монголгүй хичээн ажиллаж байгааг та бүхэнд уламжилъяа.

Дээр оруулсан зургууд миний авсан зураг биш болохоор авч ашиглахгүй байхыг хүсье. 

10 comments:

Nogoohon said...

Ямар гоё юм бэ. Япончууд барьж өгч байгаа юм чинь насны юм байх даа. Яагаад Япон гэдэг үг чанар гэдэг үгтэй агаар нэг сонсогддог юм болоо. Яахав дээ, юмыг үнэн сэтгэлээсээ хийсэн шиг л хийдэг улс юм байна гэдгийг энд ирээд өөрийн биеэр мэдрээд сууж байна.

ZAYA said...

Хийх юмаа, хийсэн шиг хийдэг хүмүүс шүү, Япончууд.

Оогий said...

энэ ёстой хэлэх юм бхгүй тасархай ажил. энэ зуны борооноор яав хотын бүх зам эвдэрсэн ганцхан нарны зам нь насны зам гэдгээ харуулаад хээв нэг зөв зүгээр зүгээрийн зүгээр сайхан байна. нарны зам миний явах хамгийн дуртай гоё зам даа

Aamregled said...

гоё байна манай ах ажилладагшт Энхбат гээд

ZAYA said...

Оогий:Насны зам гэхээр сэтгэлд сайхан ч одоо яалт ч үгүй бас засвар шаардлагатай болоод байгаа.
Гэхдээ тийм их хөрөнгө, хүч болоод ухаж сэндийлэх хэрэггүй л дээ, хэрэглэж байгаа юм болохоор элэгдэлгүй яахав. Тохирох засварыг хийчихээд байвал, сайхнаараа байгаад л байна.
Дэлгэрмаа Эрка: Тийм байна. Сайхан гүүр барилцаж, хамт ажиллаж танилцлаа, дүүтэй нь бас хожим таарах ч юм билүү гэж.

Arsun said...

Сайхан зам, саяхан л эхэлж байсан одоо дуусах нь ээ. Манайхан, арай мэргэжлийн бус хүмүүс зам хийгээд байдаг юм биш байгаа.

ZAYA said...

Дэлгэрмаа Эрка: Нэгэн цагт тэгвэл аавтай чинь хамт ажиллаж байсан юм байна шүү.
Арсун:Манайхан мэдэх чадахын хувьд чадна. Гагцхүү, технологич, инженер хүний ёс зүйг барьвал үр дүнд хүрнэ.
Ёс зүй гэж их ярих болж. Даанч хүүхэд байхаас суудаг зан чанар болохоор том хүнд хичнээн ёс зүйн хариуцлага тооцоод үр дүн муутай.

Barimalch said...

100 jiliin nastai ajild oroltsoj buteeltsej baigaad bayr hurgey!

ZAYA said...

Барималч: Баярлалаа.
101 наслахгүй гэсэн үг юм болов уу?
100 жилийн нас гэдэг бөөн ярианы сэдэв болсон шүү дээ,
Үнэндээ засвар арчлалтыг сайн хийвэл олон жил ашиглаж чаднаа л гэсэн Япон хүний үг гуйваад тийм болчихсон юм.
Сэтгүүлч гэсэн нэртэй жаахан охидууд хүний ярианы мөн чанарыг ялгаж чадахгүй нөхдүүд ирж бас их холиох юмаа.

Barimalch said...

50 jiliin daraa gehed Mongolchuud undur soyltoi jolooch nar bolchihno teheer naad 100 batalgaatai buteel chin dahiad 50 jiliin nemelt batalgaatai bolchih magadlaltai. ;)

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...