Амралтын өдөр хотоос зүүн тийш гарахдаа, авто замын эвдрэлийг хараад элэг эмтрэв.
Даан ч дээ, хайран хөрөнгө мөнгө, хугацаа хэмээн дотроо халаглаж явлаа.
Офицеруудын ордон өнгөрөөд зүүн тийш Чулуун овооны аюулгүйн тойрог дээр арслан ч юм уу, нохой ч юм уу? хэдэн амьтаны хөшөөг хийж эргэн тойронг нь зүлэгжүүлсэн боловч эвдэрхий замаас болж гарах шороо тоосонд дарагдан гундуухан сүглийнэ.
Орой телевиз үзэж суутал хотын шинэ удирдлага албаны хүмүүсийн хамт зам, гүүрийн засвар шинэчлэлтийн ажилтай танилцаж байна.
Хотын даргын асуулт:
Бороо их орж байна. Барьж байгаа замын чанарт нөлөөлөх зүйл байна уу?
Наранбулаг Хан ХХК-ны хариулт:
Ажил эхэлсэнээс хойш 10 хоног болж байна. Үүний 3 хоногт бороо орсон (Битгий худлаа ярь. 8 сарын 3 өдрөөс хойш лав бороо орсон хоног 5 байгаа гэж би дотроо хэдэрлэв.)
Хотын даргын асуулт: Бороо орвол чанарт нөлөөлөх үү? дахин давтан асуув? Ямар ч байсан шинэ дарга бороо орвол замын чанарт нөлөөлнө гэдгийг хаа нэгтэйгээс сонссон бололтой юмаа.
Нөгөө нөхөр: (жижүүрийн хариултыг пээдийсэн өнгөөр) Технологийн дагуу хийж байгаа гэхийн. ккк Бороо хэдэн өдөрт нь орсонг мэдэхгүй байж ямар технологи юм болоо? Эсвэл борооноор зам бариад ирэх жил нь эвдрэхээр нь дахин хөрөнгө гаргуулж халтуурддагаа "технологи" гэж хэлээд байна уу?
Хотын дарга ч хотын дарга, тийм хачин нөхөрт амаа даруулаад өөрөө сайн мэдэхгүй юм бол, мэдэх хүнээр нь бут даруулж, холоос арга хэмжээгээ хатуухан авч, гүйцэтгэгч компанид хариуцлагыг мэдрүүлээд өгөхгүй. Ямар Бат-Үүл даргыг Монголын ард түмэн танихгүй биш, телевизээр гарч байх хэрэг юу байгаа юм бэ?
Ардчилалын он жилүүдэд Монгол Ардын нам эрхийг нь барьж байсан гэдэг утгаар нь нийслэлийн иргэд таныг дэмжсэн байх гэж бодож байна.
Яг л хуучин мээр шиг замын ажлын талбай хэсэж, шороо тоостой хутгалдах хэрэг байна уу? тэр хуучин мээрийг нийслэлийнхэн таныг таньдаг шиг таньдаг байгаагүй учраас тэр хүн телевизээр гарахыг эрмэлздэг байсан байж болно ш дээ.
Хийх ажил их байгаа шүү, даргаа. Цэгцтэй байвал амжилт таны гарт. Амжилт хүсье.
5 comments:
Дээр үед Энхболд дарга хур хог гээд л хогтой газар цэвэрлүүлж байгаа харагддагсан. Хур хог гээч үгийн сангаас хасагдах бүү хэл дархлагдсан байхоо.
Шинэ удирдлагад итгэж байгаа шүү.
Шинэ бичлэг орууллаа, архины сурталчилгааг эсэргүүцээд.
Чиний барьж буй гүүр дуусах гээд л, би ч мөн хүлээж байна даа.
Арсун: Манайхан арга хэмжэ авахдаа хэлтийлгэж хэлмэгдүүлчих гээд байдаг омогтой хүмүүс шиг санагддаг юм.
Омогдож болно л доо, бас ухамсарлуулах, сэнхрүүлэх аргыг давхар хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Буруу, худлаа ярьж буйгаа мэддэг ичдэг болвол маш том амжилтын үндэс болов уу.
Арсун: Миний барих гэж юу байхав дээ,
Гэрээний хугацаа нь 11 сарын 15 өдөр.
Гүүрний хувьд сайхан гүүр болсоон, яг гүүр угсралтын үндсэн ажил дууссан. Одоо гүүрийн дөхөх зам, туслах замын ажлууд байна. Бороо орохоор өчиггүй зүгээр суух болчих юм.
Урд талд нь залгаад зам, дунд голын гүүрийг нэг хятад компани, хойд талд баруун дөрвөн зам хүртэлх замыг нь Монгол компаниуд хийж байгаа, тэр замууд бэлэн болохгүй бол үүр чинь бүрэн ашиглахад хэцүү л дээ, гэхдээ 10 сарын эхээр нээчих болов уу даа гэж бодоод байна.
Гүүрийн "г" нь гээгдчихсэн байна.
Post a Comment