Sunday, June 24, 2012

Сонгуультай хамааралтай захих үг

Дэлгүүрийн кассны ард үл ялиг дуугарлалт үүссэн тул би ч мөн адил дугаарлан зогслоо. Гэтэл миний ард дуугарлан зогсох хоёр "Сонгууль өгөөд яахав дээ, ямар сонгуулийн дүнгээрээ болох биш" хэмээхийг сонсоод эргэн харвал залуухан эмэгтэй, эрэгтэй хоёр. Миний дугаар ч болсон тул, авсан зүйлээ бичүүлээд, мөнгөө төлөн, гарахаар явахад нөгөө хоёрын яриа санаанд эргэлдэнэ.
Яагаад ийм залуугаараа итгэлгүй болчихсон юм бэ? гэдэг асуултыг асуумаар санагдав. Гэвч нэгэнт асууж чадахгүй тул, өнөөдөр сонгуулийн ажиллагаа ид дундаа яваа тул нэр дэвшигчидэд зориулж хэдэн үг хэлье гэж бодов.
1. Ялж, ялагдаж сурах. Та ялагдсан гэж зарлагдсан бол "Надад саналаа өгсөн цөөнхдөө баярлалаа, надаас олон санал авч чадсан танд амжилт хүсье" гэж зоригтой хэлж сурвал, ард түмэн танд баярлана. Та өөрийгөө сайн таниулбал, дараа таныг ард түмэн заавал сонгоно.
2. Бурууг бусдаас хайж, миний саналыг луйвардчихлаа гэж, яаран бүү мэдэгдэл хийгээрэй. Таны яаран сандран хийсэн, мэдэгдэл, жагсаалаас улбаалан, ямар ч гэмгүй ард иргэд хохирох вий.
3. Дөрвөн жилд нэг удаа явуулж буй сонгуулийн үр дүндээ итгэх итгэлийг ард түмэн олгоход таны үйлдэл бүхэн үнэ цэнэтэй шүү.
Намын дарга, намын удирдлагат хандах хэдэн үг.
1. Сонгуулийн дүнг бүрэн гараагүй байхад, нийтэд ялалтаа зарлахгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
2. Бурууг бусдаас бүү хай, эхлээд өөрөөсөө алдаагаа хайж үзээрэй. Аюгүй бол та өөрөө, танай нам ч хамгийн их буруутай байж магад.
Үргэлжлүүлээд сонгуулийг зохион байгуулж буй шат шатны байгууллагат хандаж хэдэн үг хэлье.
1. Мэдээж та бүхэн хууль дүрмээ барилгүй яахав. Гэхдээ төрийн хүний ноён нуруу, улс төрийн мэдрэмжээ хэр вэ? гэдгээ тунгаагаарай.
2. Шударга сонгуулийг зохион байгуулж чадна гэж өөртөө итгэлтэй байгаарай. Таны шударга байсанг мөнх хөх тэнгэр эрхшээнэ. Үнэн бүхнийг ялна.

Эцэст нь ард түмэн бид сонгуулийн үр дүнг шударга байлгахын тулд идэвхтэй, шударга байх хэрэгтэй. Түүнээс биш, дураараа болог гэж сонгуулийн саналаа өгөхгүй орхиж яахан болох билээ дээ.

2 comments:

ZAYA said...

kkk, үхэх гэж байгаа хүн шиг захьсан байна ш дээ,

naraa said...

Харин ийм итгэлгүй болчихсон байгаа байхгүй юу. Өгөөд ч нэмэргүй, өгсөн хүн маань ямар гарч чадах биш гэдэг үгийг би зөндөө залуу хүний амнаас сонссон. Харин ч тэр тусмаа бид сонголтоо хийх хэрэгтэй шд. Үүнийг өөрчлөхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Тэмцэх хүмүүс нь ийм итгэлгүй байхаар тэд нар ашиглаад байгаа байхгүй юу.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...