Tuesday, June 5, 2012

Сонгууль ба сонгогчидын соёл

Сонгууль ойртож буй энэ үед бүх хэвлэл мэдээллийн сувгаар сонгуулийн тухай ярьж, бичиж эхэлдэг бичигдээгүй хууль нэгэнтээ тогтож, хаа, сайгүй бичиж, тэмдэглэж байгаа болохоор ямар ч хүнд уншигдахаар орчин нэгэнтээ аль хэдийн бүрдчихсэн байна.
Өнөөдөр  http://olloo.mn/ дээрх "Монголын улс төр дэхь хатан ухаан" нийтлэл нүднээ өртөж, унших зуур сүүлд нь оруулсан уншигчидын сэтгэгдэлийг уншаад, дотор давчдаж, үзэг цаас нийлүүлж буй нь энэ бөлгөө.

Тус нийтлэлд манайдаа улс төрд оролцож яваа эмэгтэйчүүдийг нэр цохон, хэн нь аль намаас дэвшиж буйг, тэднээс тэргүүлэх боломж бүхий эмэгтэйчүүдийг дурдсан байв.
Эдгээр нэр дэвшигчид бодвол улс орноо өөд нь татъя, дан ганц эрчүүд төр барихад орчин цагт арай биш, эмэгтэйчүүд бидний дуу хоолой, мяндсан ухаан төрд минь дутуу гуцуу байна хэмээн сэтгэж, тэр хэцүү замруу зүтгэж байгаа болов уу.
Гэтэл хувь хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, бичиж байгаа нь огтоос таалагдсангүй. Бүгд эх хүнээс төрсөн байж яаж өөрийн ээж шиг эх хүнийг дайрч давшиж болдог байнаа.
Үүн дундаас Ц. Оюунгэрэлийг тодруулъя.
Би хувьдаа улс төрд байхад боломжтой  эмэгтэйчүүдийн нэг бодож байна.
Ажлын туршлага, хувь хүний суурь хүмүүжил, бичиж судлаж байгаа зүйл нь хэнд ч гологдохгүй нэгэн биз дээ.
Сүүлийн үед түүхийн сэдвээс эхлээд роман хүртэл бичиж уншигчидаа баярлуулж, түүний бичсэн нийтлэл ер нь юу ч бай уншсан хүндээ өгөөжтэй, сайхан санагддаг. Би бүгдийг нь уншаагүй ч уншсан хэсэгтээ сэтгэл хангалуун байж чаддаг. Бичнэ гэдэг уншина, сэтгэнэ, бусдыг сонсоно, эцэст нь эргэцүүлж дүгнэж чадна.
Эрэгцүүлж дүгнэж чадах хүнд яагаад шийдвэр гаргах боломж олгож болохгүй гэж. Оюунгэрэл бол УИХ -н гишүүнээр тогтохгүй, сайдын албыг өлхөн хийх нэгэн мөн. Бусдыг дуурайж хий хоосон үсрэгч биш гэж бодож байна. Би түүнийг таних ч үгүй, зөвхөн нийтэд нээлттэй мэдээллийн сувгаар л олж авсан мэдээлэл, бас түүний номын уншигчийн хувьд дүгнэж байна. 
Сэтгэгдэл үлдээчдийн хэт бүдүүлэг байдал, хувийнх амьдралд хэтэрхий соёлгүй дүгнэлт өгч буйд харамсав.
Ер нь хувь хүний  хувийн амьдралруу хэт харагчид өөрсдөө дээшээ гарвал, зөвхөн хувиа бодсон, арчаагүй үйлдэлийг хийдэг байх.
Ц. Оюунгэрэлд амжилт хүсье. Манай тойрогт нэр дэвшээгүй ч өчүүхэн миний санал дутахгүй өөдрөг үзэлтэй эмэгтэй шүү.

3 comments:

byambaa said...

neeree songuuli boloh geed bujignaj bgaa shdee tee, bid end nam jim bnaoo, net harah ch zav garahgui, tegsnee blog hesdeg genee kkk, 7 sariin 1 shig yum boloh vii geed endhiin humuus seremjleed mgl yavah gej bgaa bol 7 sariin suuleer yavaarai gej bgaa gsn. gaigui l soyoltoo l btsgaagaasai tee. oor huseh yum alga yag odoogiin bdlaar

byambaa said...

oo tiim, Oyungerel bas lut huuhen shig sanagdaad bdiin.

ZAYA said...

Бямбаа: Эмэгтэйчүүдэд эрх олгож үзвэл, ялангуяа гуравдагч хүчний нэг хүүхэн бий ш дээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...