Monday, November 14, 2011

Бүтэн сайны бүтэлгүйтэл

Өчигдөр гэртээ бүтэн амарлаа. Амарлаа ч гэж дээ, ккк
Эхлээд гэрээ цэвэрлээд яг дуусах гэж байтал зурагтаар уран гулгалт гарч таараад, тэрийг эгч үзээд суучихав.
Гэнэт, гадуур гарсан гэрийнхэн ирэх дөхөж байгааг мэдмэгцээ хоол хийхээр гал тогоонд үсрэн орж иртэл, хогийн сав дүүрч байгаа дүр зураг.
Юу юугүй хогийн саваа аваад хог хаяхаар гарч одов. Би нэг их хог хаяад байдаггүй юм байна шүү, одоо бодох нь ээ.
Бункерт хогоо хийчихээд гүйгээд иртэл, гэрийн хаалга хаагдчихсан байхыг харсан мөртлөө юу ч саналгүй шууд бариулыг нь дээш нь татаж орхилоо. Таг таг, тас няс хийн хаалга автоматаар түгжигдчихвээ.
Ёоо, юу хийснээ өнгөрсөн хойно нь ухаарах уу? Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж тэр байх даа.
Ингээд эхлээд өөрийгөө харлаа, урт ноосон цамц, тэр нь болоогүй ээ, нүх мүх болсон нэхээстэй, богино шорт, гэрийн шаахай, хогийн сав.... тэгээд сэгсийсэн үс.
Гэнэт сандарч, шатаар уруудан доошоо буун, хажуу талын хүнсний мухлагруу амь аврахыг гуйн гүйж орвол, ашгүй утсаар яриулж туслав. Гадаа хүйтэн байсаныг хэлэх үү? ёстой нусаа хацартаа наадаг байна ш дээ. Гэрийнхэнтэйгээ ярьсан боловч намайг байгаа болохоор хэн ч түлхүүрээ авч яваагүй гэнэ.
Тэгээд цоож онгойлгодог газрын утас олж дуудлаа. Хаа очиж хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэв. Гэм нь санаанд оромгүй үнэтэй байсан шүү.
Хөлдөж үхэхээс аварсан аврагч нартаа баярласан гэдгээ хэлж, хэлсэн мөнгийг нь өгсөөн.
Тал өдрийн амралт харавсан сум шиг нисэн одож, хаалга цоожинд тавих анхааралаа улам сайжруулах тухай бодол өвөртөлсөөр өдрийг өнгөрөөвөө.

6 comments:

:) said...

Neeree ter haalga ongoilgodog humuus hurdan ongoilgoj bgaa biz .

ZAYA said...

Онгойлгох ч гэж дээ, эвдэж байгаа юм чинь. Хурдан эвддэг л юм байна лээ.

Arsun said...

Sandarsan baina shdee. Eej mini neg udaa ajlaas irsen chin buur yadarchihsan suuj baina. 00-d baihad ni duugiin huuhed mulhuj ochood gadnaas ni tugjchihsen gene.

ZAYA said...

Арсун: Сандарахаар барах уу? Гадаа өвөл, би дан цамцтай, шалдан гуяа гялалзуулаад гүйх хоёр чинь эрс тэс байгаа юм чинь.
Ээж чинь тэгээд яаж гарсан болоо?

Arsun said...

Янз бүрээр хэлээд, гуйгаад нэмэргүй, өмнөөс шулганахаас өөр юмгүй, тэгээд гаднаас хүн ирэхийг хүлээж л дээ. Гэтэл бүгчимдээд болохоо байхаар нь хаалгыг өшиглөсөөр байгаад гар багтах нүх гаргаж онгойлгосон гэсэн. Дөнгөж гараад байхад нь би ирэхгүй юу, хэхэ. Муу ээж минь жижигхэн биетэй, яаж дийлсэн юм бол гэж өрөвдсөн шүү.

Aamregled said...

хэхэ аймарр бүтэлгүйтсэн байна ..
бас хэцүү хэцүү ...
би бас юм чирээд ирэхээр түлхүүр байхгүй хүн байхгүй аягүй хэцүү санагддагшт..
түлхүрээ гэртээ ганцаараа л авч явахгүй хонх дарж бусдыгаа уурлуулдаг хүн би шүүдээ

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...