Wednesday, July 20, 2011

Гэрт болсон яриа

Ямар ч хүн биеэ өвдөхөөр эмнэлэгт очдог билээ. Гэвч эмнэлэгт очсон мөртлөө өөрийнхөө биеийг яагаад өвдсөн болохыг тэр бүр нарийн ойлгож чадалгүй буцдаг нь нууц биш.
Тэгвэл дээрх номыг зохиогч нь өөрт болон гэр бүлийнхээ зарим гишүүнд тохиолдсон хүнд (өвчин) асуудлыг энгийн бөгөөд эмнэлэгийн мэдлэггүй хүнд ойлгогдохоор тайлбарлажээ.
Дотроо гурван дэд бүлэгтэй ба нэгдүгээрх нь БИЕ. Бие бүлэгт ТАРХИ, ЗҮРХ, УУШИГ, БӨӨР, ЭЛЭГ, ХОДООД, БИЧИЛ БИЕ, ОХИД, ХҮҮХДИЙН ЗАРИМ АСУУДЛААР гэх мэт олон хэсэгтэй.
Тухайн эрхтэн систем хаашаа юутай холбоотой болох, түүний үүрэг, үйл ажиллагаа, үйл ажиллагаа доголдвол юунаас болсон байж болох талтай зэргийг тодорхой оруулсан байв.
Жишээлбэл: Вирус болон нянгийн юугаар үүсгэгдсэн өвчин бэ? гэдгээс шалтгаалаад уух эм яалангуяа антибиотикыг хэзээ хэрэглэх ёстойг, мөн эм дутуу уувал өнөөх нян вирусууд яаж мутацид орж хэрхэн аймшигтай болж улмаар эдгээхэд улам бэрхшээл тулгардаг зэргийг сайхан энгийн үгээр тайлбарласан байв.
Хоёрдугаар бүлэг нь ГЭР. Гэр бүлгээс хамгийн сонирхолтой нь УУРЫГ УУРГАЛАХУЙ. Яагаад ч юм уурлахгүйгээр учраа олж болмоор санагдав. ккк
Гуравдугаар бүлэг сонирхолтой байсан ч лекц нь илүү байсан болов уу гэж санагдсаныг нуугаад яахав.
Хүмүүсээ уншвал тун зүгээр шүү.
Хувийн эрүүл мэндээ хамгаалах тухай энгийн тайлбартай ном сэтгүүл манайд ховор тул их зүгээр санагдлаа.

4 comments:

Гилийн хатан said...

Ene Oyungerel mundag busgui shuu
unshmaar um bna, ter uuriin tuhai

ZAYA said...

Гилийн хатан: Оюунгэрэл улс төрд орохгүй байвал илүү амжилттай байж магад, сүрхий хүүхэн шиг санагдаад байгаам.

ZAYA said...

Сайхан шүлэг шүү,
...Даага гэдэг хөөрхөн амьтан
Даан ч гэнэн хонгор адуу...
Монголчууд аа гэж, өөр хаана ингэж шүлэг бичих билээ дээ.

K said...

юун даага болоод явчихав?

сонин л юм.Оюунгэрэлийг ийм сэдвээр ном бичсэн гэхэд.. нэх гайхаад байх юм байхгүй ч жаахан гайхмаар :D

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...