Thursday, January 27, 2011

Хүсвэл, бүртгэл хүртэл будилна

Би хоёр эмэгтэй дүүтэй, бид гурвын нэрийг эцэг эх маань өгөхдөө том охин болох миний эхний нэрийн араас дүү нарын нэрийн хоёрдохь нэрийг залган өөрчилж өгсөн, хэн ч сонссон сонсголонтой, бас нэг эцэг эхтэй гэж мэдэгдэхээр, царай зүсийг минь зэрвэс харсан хэн гуай ч андуурдаг юм л даа.

Царайны хувьд бол ямар ч банкны ажилтан андуурдаг тул хэн завтай нь нөгөөгийнхөө иргэний үнэмлэхийг авч яван банканд гүйлгээ хийж, ажил төрлөө амжуулдаг нэг муу зуршил бий.

Гэтэл энэ шинэчилсэн бүртгэл гээчид бүрэн бүртгүүлбэл бид гурвын солигдох асуудал огт ор сураггүй болох юм байна, хурууны хээ авсан болохоор тэр асуудал ямар ч найраагүй болжээ, гэж яриад сууж байтал дунд охин дүү маань “Ашигүй дээ, Заяа эгчийн элдэв ажилд явахгүй амар болж “ гэж миний ундууцлыг төрүүлж байсан нь дөнгөж өнгөрсөн намар болсон яриа.

Тэгсэн чинь манай дунд дүү өчигдөр орой надруу утсаар ярьж, та амарч байгаа бол иргэний бүртгэл мэдээллийн төв явж, надад дугаар аваад өгөөч. Миний нэр ...................далай гэж бүртгэгдсэн байна гэнэ. (Уг нь .......................жаргал гэдэг байхгүй юу) Би ойрдоо ажил ихтэй, явах завгүй болоод байна. Манай гэрийнхнийх бүгд зүгээр, нөхрийгөө хэлж, ядаж байхад дандаа томилолтоор яваад, гэж урсгав.

Нэр солигдсон гэдгийг сонсоод, овгоо солиулсан гашуун сургамж бодогдон, яахаараа тэгдэг юм болоо? баларсан юм гэж дэмжин бачуурвал, манай дүү бас тэгж байгаад тайван бодь нөхөр шүү. Урдаас харин,

Би арван жилд байхдаа, миний нэрэнд “л, р” гээд баахан гийгүүлэгч орсон онцгүй нэртэй, хүн хэлэхэд ч хатуу, би ерөөсөө .........................далай гэвэл их гоё сонсголонтой сайхан нэртэй болох юм байна гэж найз нартаа ярин нэг өдөр цаас дүүрэн нэрээ бүүр ..............далай гэж бичин гарын үсгээ зурж үзэн, өөрөө өөртөө өгсөн нэрэндээ гарын үсгийн хэвтэй ч болж гэнэ. Тэрнээс болсон юм байхдаа, миний тэр дэмий эрээчиж, өөртөө өгсөн нэрээр иргэний бүртгэлд намайг бүртгэчихсэн байхын... гэж авдаг байна шүү. Сонин юмаа, арван хэдэн жилийн өмнө ингэж сольмоор байна гэж жинхэнээсээ бодсон юм байхдаа, нэрийг нь үнэхээр тэгж зөрүүлж оруулаад байхдаа яахав дээ, гэж бодлоо.

Худлаа юмыг мянга ярихаар үнэн болдог гэгчээр гэж хэлээд, чи өөрөө аргалж явахгүй бол би ажилдаа орчихсон, амжихгүй, ер нь ч яах гэж эцэг эхээс оноосон нэрээ чи өөрөө голсын бэ? гэтэл их дурамжхан цагаан сарын дараа болохоос гэв.

Ингэхэд энэ иргэний бүртгэл гэж ямар янзын орон гаран нөхдүүд ажилдаг газар вэ? Хүний нэр ч зөв оруулчихгүй, гэтэл юун орон гаран гэж,...Орох ч үгүй дандаа гарч байдаг юм шиг байна шүү гэж дүү маань ундууцан хариулав.

Тэгж, хэлэхээс яахав дээ, ямар нэрээ тийм болгох гэж тэдэнд хэлсэн биш, арай хэтэрхий юмаа, энэ бүртгэл мэдээллийнхэн.

3 comments:

Гилийн хатан said...

хөөх чамд үнэнгээсээ атаархчихлаа. би эгч эмэгтэй дүүгүй хүн чинь энэ насандаа бүтэхгүй ч хойд насандаа би эгч эмэгтэй дүүтэй байх юмсан гэж мөрөөддийн шд

сайхан юмаа

ZAYA said...

Гилийн хатан: Би болохоор ахтай ч байсан болоосой гэж их боддог юм шүү дээ.
Эрэгтэй дүү хоёр бий, гэхдээ л ахтай байсан бол гэж атаархдагийн ш дээ.

Ноён Даашка said...

За даа би болбоос азаар 2 эмэгтэй дүүгийнхээ ах нь болж төрсөндөө өөрийгөө их хувьтайд тооцдог тэгээгүй бол эр эм нь мэдэгдэхгүй гэрийн зарц байхгүй юу?

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...