Friday, January 7, 2011

Улаанбаатарын орой

Нар шингэх үеийн Улаанбаатар хот минь. Зураг авдаг өдөр утаа тогтохооргүй салхитай байсан болохоор ийм дүр зургийг харсан юм.
3-р цахилгаан станцын утаа.

7 comments:

Дeстини said...

Цахилгаан станцууд хотод дэндүү ойрхон байна. Нийтийн орон сууц олноор баривал гэр хороололын утааг багасгасдаг болов уу, үгүй л болов уу даа. Нөгөө байшингуудаа яаж халаах вэ.

BuBu said...

ehnii zurag yanztai!

ZAYA said...

Дестини:
Станцууд хэт ойрхон, гэхдээ гэр хорооллын гаргадаг утаа хамгийн их хортой юм гэсэн. Түүхий нүүрс шатааж, ямар ч шүүр байхгүй хаягддаг гэнэ.
Улаанбаатарт ийм дүр зургийг бараг харахгүй шүү. Салхитай, хүйтэн өдөр л утаа арай бага байдаг юм.
Бубу: Баярлалаа

Arsun said...

Атомын цахилгаан станц л хэрэгтэй дээ. Эсвэл байгалийн хий ашиглах.

Cаарал said...

Улаанбаатарын агаарын бохирдолд станцууд бараг нөлөөлдөггүй юм. Утаатай одоогийн болон утаагүй өмнөх үеийг харьцуулаад үзэхэд станцуудын хүчин чадал болон утаа цэвэрлэх тоног төхөөрөмжид ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгээд ч станцуудын утаа 4 уулын дунд тогтдоггүй, хангалттай өндөрт хаягддагаас уулан дээрх салхиар туугддаг.
Зургийн тухайд миний хувьд утаа бус улайж жаргаж буй тэнгэр л эхлээд нүдэнд тусч байна. Нар улайж жаргавал маргааш нь сайхан өдөр болдог, нар улайж мандвал тэр өдөр цаг агаар мууддаг гэдэг.

ZAYA said...

Арсун: Тийм шүү, одоо их ярих болж, сайхан станцтай болох болтугай.
Саарал: Огт бохирдуулдаггүй гэвэл арай биш, ямар ч байсан гэр хорооллын утаанаас арай дээр утаа гаргадаг гэсэн.

Jirgee said...

Гоё зураг байна

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...