Monday, November 22, 2010

Мэргэжлийн фото зурагчинтай хамт явсан аялал

Хамт ажилладаг нэг инженер Хонхор өртөө байнга явдаг юм. Байнга л зураг хөрөг авч янз бүрээр хэвлээд хүмүүст тарааж, түүнээсээ их аз жаргалыг мэдэрч байгаа нь нүдэнд илхэн байдаг юм. Би бээр зураг авах дуртай байсан ч ичээд дурсдаг ч үгүй, яавал ингэж авдаг болох вэ? гэж санааширдаг болоод удаж байна.
Удахгүй өвлийн урт амралтаар нутаг буцах болсон зурагчинтай хамт зураг авалтын аялал хийхээр арайхийн нэрэлхүү зангаа дарж гуйвал, уриалгахан аргагүй дагуулж явлаа.Мандахын улаан нарнаар зураг авалтаа эхлэв ээ.
Хамт явсан зурагчин маань вагон, машин гэх мэт зүйлийг илүү сонирхолтойгоор дүрслэн авах юмаа. Би ч гэсэн оролдож үзлээ.
Тохойрон тойрсон эргэлт. Энэ эргэлт л манай мэргэжлийн зурагчингийн нүдэнд өртсөн хэрэг.
Энэ эргэлт нь мэргэжлийн хэллэгээр бол Омего curb гэдэг бөгөөд бүтэн 360 градус эргэж буй төмөр зам. Дэлхийд ховор, ийм эргэлт Монголд байна гэж төсөөлсөнгүй, энэ чинь жинхэнэ чулуу гээд л...
За дараагийн бичлэгт Япон зурагчингийн зургаас оруулнаа. Camer нь ч мундаг юм билээ. Хажууд нь манийн барьж яваа хэрэгсэл ч гэж....
Зураг дээр дарвал томорно. Яг л могой шиг харагдана.
Омего эргэлтээр эргэж Хонхор өртөө рүү довтлох галт тэрэг.
Угаасаа нэг иймэрхүү дүрслэлтэй хүн болохоороо яаж зүгээр байхав. Өнчин бургасыг олзолж обекът болгов.
Далайцэрэнгийн бэлтгэлийн талбай гэнэ лээ. ккк
Монгол хүн байна даа. Малын зураг дарж өөрийгөө баясгалаа.
Ямаа голдуу хонь бэлчиж байв. Цас их орсон болохоор энгэр ээвэр газрын цас малтаж харагдана лээ.
Галт тэрэгний зураг авахаар уулын орой луу хэд хэд мацаж, өнөөдөр хөлний булчин бөөн хөндүүр болжээ.
Аян замын ерөөл өргөх овоо ч таарав.

4 comments:

Arsun said...

Өө бүр ул суурьтай суралцахаар шийдэвээ. Гоё зураг байна, дараа мэргэжлийн зурагчны зурагтай харьцуулж харнаа.

peakfinder said...

Yostoi goyo zuragnuud baina. Nartai castai nutag maan' yamar saihan haradgdana ve?

ZAYA said...

Арсун: Жаахан суралцанаа. Гэхдээ ахынх бас л гоё зурагнууд шүү.
Пийк: Нутагт энэ жил цас орох нь уу даа л гэж бодогдож байлаа. Пийк ээ, чиний сүүлд блогтоо оруулсан зургийг чинь би хуулж авсан байгаа. Хаяа харж баясдаг юм.

Болорхон said...

Миний нутгийн өвөл, гоё шүү... /өвөл шиг өвөл/
Зурагнаас нутгийн өвлийн агаар, уур цасны үнэр үнэртэх шиг болло. Ялангуяа нилийсэн цастай талаар гэрлээ асаачихсан довтлох тэр галт тэргийг...
Ай даа, цас нь хүртэл амттай нутаг минь сайхан харагдаж байна шүү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...