Нарны гүүрийн барилгын эхний жилийн төлөвлөгөөт ажил амжилттай гүйцэтгэгдэж байна. Эхний жил төлөвлөсөн гадсан суурийн ажил болон ган тулгуур угсралтын ажил бүрэн дууслаа.
Доор оруулсан зургийг үзвэл ойлгомжтой болох биз ээ.
Хамгийн эхний зураг дээр гүүрийн төмөр замын урд талын захын тулгуурын төмөр бетон угсралтын ажил, дараагийн зураг дээр гүүрийн завсарын тулгуурын угсралт, Хойд тадын захын тулгуурын төмөр бетон угсралтын зургийг орууллаа. Нарны зам дээгүүр гарах хэсгийн завсарын тулгуур хоорондын зай,
Доор оруулсан зургийг үзвэл ойлгомжтой болох биз ээ.
Хамгийн эхний зураг дээр гүүрийн төмөр замын урд талын захын тулгуурын төмөр бетон угсралтын ажил, дараагийн зураг дээр гүүрийн завсарын тулгуурын угсралт, Хойд тадын захын тулгуурын төмөр бетон угсралтын зургийг орууллаа. Нарны зам дээгүүр гарах хэсгийн завсарын тулгуур хоорондын зай,
Энэ жилд гадсан суурийн ажил голчилсон тул ийнхүү нүдэнд харагдах болтлоо нилээн их цаг хугацаа орлоо.
Гадсан суурийг нээлттэй ухмалын аргаар биш, гадлагч машиныг ашиглан ган болон төмөр бетон цутгамал гадсыг өрөмдөх маягаар угсарсан тул маш нарийн бөгөөд инженерийн ур ухаан шаардсан ажлууд байлаа.
Нарны гүүрийн талаар өөр мэдээлэл хүсвэл миний "нарны гүүр" гэсэн ангилалаас үзээрэй.
Зураг дээр харагдаж буй захын завсарын тулгууруудын нүднээс далд газар доор 10-11 метрийн гадсан суурь угсрагдсан бөгөөд ил харагдаж буй тулгуур нь жолоочийн болон зорчигчийн үзэгдэх орчинг сайжруулах үүднээс дан дангаар төлөвлөсөн юм байна.
Дан ган тулгуур 20, дөрөв дөрвөөрөө 1 завсарын тулгуур болж, үндсэндээ 5 завсарын тулгууртай.
Ирэх жилийн ажил 4 сард эхлэх ба ган дам нуруу угсралтаар эхлэх бөгөөд цаг хугацааг хэмнэсэн нарийн технологоор угсрах юм.
Гүүрийг 2012 оны 11 сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
8 comments:
saixan ajil bna
Хэрэгтэй юм хийж байгаа шүү. Сүүлийн үеийн шалгарсан технологиор хийж байгаа юм байна гэж ойлголоо. Нарны гүүр маань зөвхөн дээгүүр нь гарах зориулалттай гүүр байхаас гадна инженерчлэлийн сайн байгууламж, хотын үзэмжинд чимэг нэмэх архитекторын бүтээлийн хослол болон босоосой. Амжилт хүсье!
Za ih l tanil gazraar guur tavih gej baigaa yum baina daa. Saihan sanagdchihlaa. Ene haviar chini 2 huluuruu zunduu tavargaj yavsan yum. Modon guureer, zarimdaa tumur zam deeguur alhaad l.
Mundag ajild gar bie oroltsoj baigaa yum baina gej oilgoloo. Amjilt husii.
Сайхан юм аа. Амжилт
Дараа очиход шинэ гүүрээр давхих нь ээ. Сайхан ажил байна. Ванкувэрт "тэнгэрийн галт тэрэг" гэж байдагсан. Ерөнхийдээ гүүр маягийн, гэхдээ түүгээр нь зөвхөн хотын унааны хүн тээврийн галт тэрэг явдаг.
Хараад хараад хаахна гэдгийг мэдсэнгүй шүү. Улаанбаатараа танихгүй шахам болжээ. Бахархаж байна шүү. Амжилт хүсъе танд болон танайханд.
Гоёо гүүртэй болохнээ
Баригдаж байгаа гүүрний ойролцоох нэгэн байгууллагын хоолыг 7 жил хороож явлаа гэж. Гэтэл одоо тэр ажлаасаа гараад гадгаад явсанаас (ирсэнээс) хойш 7 жил өнгөрсөн байх юм. Ажлын газар маань аль ч талаасаа автобусны буудлаас хол, нэг бол цагаан хаалганаас алхана, нэг бол тээврийн товчооноос явган гүүр давж очдог. Явган модон гүүрний огцомыг ч хэлэх үү, ядаж байхад өвөл нөгөөдөх нь мөстөөд хөлдчихнө, цэвэрлэх ачтан буянтан байдаггүй. Манай ажлынхнаас өвөл болгон ёс юм шиг 1-ээс доошгүй хүн гүүрэн дээр хальтарч унан хөл гараа бэртээдэг байсан. Нарны гүүрний сураг аль дээрээс л сонсогдож, хэзээ нэг аятайхан гүүртэй, ажлынхаа хажууд автобусны зогсоолтой болноо гэж ярилцдаг байлаав шүү дээ. Одоо л манай ажлынхны нар нэг гарах болж байх шиг байна.
Гүүр болон гүүрэн зам том хотын автозамын ачааллыг багасгах гол арга зам гэж би ойлгодог юм. Элдэв татвар нэмж ядуу ард иргэддээ ачаалал нэмж муйхарлаж байхаар аль болох олон гүүр барьсан нь илүү зөв шийдэл мэт санагддаг. Саяхнаас автомашины онцгой татварыг бас л нэмэхээр яриад эхлэв үү дээ. Өмнө нь авдаг байсан тэр их татвар хаашаагаа ч алга болдог юм бүү мэд. Ядаж л шинэ гүүр барихад зарцуулмаар байгаа юм. Нэг мэдсэн баахан улстөржөөд явчихаж. Дурсамжтай газрын зургууд оруулсанд баярлалаа, манай ажлынханд буянтай ажил хийж байгаад чинь бас баярлалаа. Боломжтой бол гүүрний ажлын явцын тухай хааяа шинэ сонин мэдээ дуулгаж байгаарай.
Post a Comment