Monday, November 15, 2010

Амралт боулинг-1

Өнгөрсөн хагас сайнд манайхан хагас өдрийг өөрсдөө зориулж боулинг тоглож, контортоо хоол хийж идэн цагийг хөгжилтэй өнгөрөөлөө.
Шинэ ажилд ороод жил болсон ч зохион байгуулалттай амралт тэмцээ анх удаа болов.
Боулингийн тэмцээнийг анх шагнал урамшуулал дагаж байгаа ч гэж бодсонгүй, огт тоглож байгаагүй болохоороо ямар юм байдаг болдоо гэсэн эхлэн тоглогчийн байр суурьнаас хандаж байлаа. Баг сонгох ажлыг тэмцээн зохион байгуулагчид суглаагаар зохион байгуулсны хүчинд Заяа санаа зовохооргүй багт орчихож.
Өдөр 12 хагаст контортоо цуглаад зохион байгуулагч багийн ахлагчийн хийсэн будаан бөмбөлөгийг хүртэн шууд тэмцээн болох Мишээл экспо дээр байдаг Big боулинг клубруу марш хийв.
Манай ажил чинь тун цомхон баг бүрэлдхүүнтэй, түүн дотроо эмэгтэйчүүд 25 хүрэхтэй үгүйтэй хувийг эзэлдэг, жендерийн асуудал тулгамдчихсан газар. Ингээд 6 багт хуваагдаж, 1 баг 3-4 гишүүнтэйгээр зохион байгуулагдав.



Конторт ирэхэд бэлэн байсан будаан бөмбөлөгийн үйлдвэрлэл дээр Аагий охин хичээнгүйлэн ажилласан нь.





Багууд дотроо хүчтэй гишүүдтэй, баруун гар талаасаа ногоон бөмбөг барьж байгаа Пүүжээ багаа буруу сонгосны гайгаар тун ч базаахгүй дүн үзүүллээ.
Ганбаа ахын боловсруулсан нарийн техниктэй шидэлт, багтаа овоо оноо авчирав.


Зохион байгуулагч Ширата сангийн хийсэн карэ, ямар сайхан амттай байваа. Тэмцээний дараа гэдэс өлссөн байсныг хэлэх үү.
Кобаяши сан, дарга хоёрын хйисэн нарийн жортой хоол.
Баян ходоодыг буузаар шагнасан шүү. Тор дүүрэн. Багаа хойш нь татсан гишүүн өөрөө баян ходоодын шагнал аваад баярхаж суугаа нь энэ. Бусад нь хөөрхий бүгд баян ходоод болохын мөрөөдөл болчихоо юу даа.
Алтан дундаж болсон Мэндээ ахыг Япон будаагаар урамшуулав.
Санамсаргүй тохиолдолоор ийм гурван мундаг залуутай нэг баг болж багийн амжилтаар 1-р байр эзэлж багаа төлөөлөн Заяа шагнал авч байгаа нь. Гишүүн бүр Номандсын хоолын газар үйлчлүүлэх 50.000 төгрөгийн картын эзэн болов оо.
Зарим шагнал эзнээ олдоггүй гэдэг үнэн бололтой. Бөмбөг шидэхдээ би бээр нилээн будилж, урдаас зураг авч байгааг мэдмэгцээ хүнд бөмбөгөөр пинээ биш, хойд талд зогсож байсан багийн ахлагч уруу шидэж холиов. Ёо ёо яаж хүн гэмтээсэнгүй өнгөрвөө. Тэгсэн чинь шагнал авч энэ тэр.
Такэда сангийн сэтгэлээ чилээн байж хийсэн амтат набэ.

Энэ одоо юу вэ? Нөгөө хийдэг ганц хэлдэг гурав гэдэг шиг.




Багийн оноо чухал, өрсөлдөгч бүр дор дороо мэрийлттэй.
Хувийн тоглолтоор эрэгтэй 1, эмэгтэй нэг, багаар 1 баг, алтан дундажийг бас шалгаруулав.
Хамт ажиллаж байгаа нөхдийн халуун сэтгэл шингэсэн сайхан хоол, бас өрсөлдөөнтэй хөгжилтэй тэмцээн болж өнгөрлөө.
Зургийг би аваагүй юм шүү. Хүмүүсийн авсан зургийг цуглуулж орууллаа. Дэс дараа нь алдагдчихжээ. Дараа тухтай янзлая.

6 comments:

3apaa said...

Хаана тоглосын? Боулинг гоё гэж сонсоод л байгаа болохоос тоглож үзээгүйээ.

ZAYA said...

Зараа: Тоглоход зүгээр юм билээ.
Мишээл экспо дээр байдаг боулинг клуб. Сая нэмээд орууллаа.

A.Амарсайхан said...

Нэг ээж хагас өдөржин хүүхдээ зоопаркаар дагуулж явж. Замдаа нэг маруужин авч долоолгож. Үүдэнд гарч ирээд за миний хүү ямар амьтан таалагдав гэсэн чинь маруужин гэсэн байгаа юм.
Тэрүүн шиг надад хоол нь таалагдлаа. Боулингийг бол харахаас залхуу хүрч байна

Гилийн хатан said...

huuh, bi hoolnuudiig haraad shulsee zalgilaa, dahiad l zalgij baina. hehe

Болорхон said...

Харин би хоолнуудыг хараад хийлцэхсэн гэж бодож байна... /сайн охин юм болохоороо ккк/ Боулинг юун залхуу хүрмээр гэж Амраа ах, хичнээн гоё.
Сайхан ажил, сайхан хамт олонтой юм аа, түрүүлсэнд баяр хүргъе ккк

ZAYA said...

Амарсайхан: Харин тийн, би уг нь тоглосноо бичих гэсэн чинь муу хүн юм болохоороо идсэнээ бичээд кккк
Гилийн хатан: Хоол гоё байсан шүү.
Болорхон:Их нарий жор тохируулаад байх шиг байсан. Би чинь энд тэнд хоол хийх ажлаас холуур явах дуртай болохоороо идэх гэж л очсон. хэ хэ

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...