Р. Чойном
Тунгааж бодоогүй юманд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сүүлд дуугар
Хүний амьдралд чухаг мөртлөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж буй
Хүй ертөнцөд элбэг мөртлөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий.
Өнөө үдэш голсон хоол
Өглөө болоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох нь бий
Хот газар булаацалдаг зүйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх нь ч бий
Хадтай газар хадуур хэрэггүй
Модтой газар савар хэрэггүй
Морьтой хүнд бензин хэрэггүй
Мотоцикльтой хүнд ташуур хэрэггүй
Аргалын эвэр тэмээнд хэрэггүй
Адууны сүүл ямаанд хэрэггүй
Архины лонх шувууд хэрэггүй
Алтан бөгж сармагчинд хэрэггүй
Бөөгийн хэрэгсэл ламд хэрэггүй
Бөхийн зодог эхнэрт хэрэггүй
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг
Байгал болоод хүний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий.
/Үргэлжлэл бий/
1 comment:
goy shuleg bnaa, urgeljleliig tesen yadan huleey
Post a Comment