Дүү охин маань удахгүй маамаалах гэж байгаа болохоор эгч дүүс бид нар уулзуут л төрөхийн эсвэл нярай хүүхдийн тухай яриаг заавал ч үгүй дэлгэнэ.
Нэгэн удаа бид нарын яриаг сонсож байсан 3 настай Ундрал охин (шинэ хүний нагац эгч л дээ), Эхоны зургийг үзэхээр булаацалдахад үзүүлбэл, "маамуу, маамуу" гээд могжгор хуруугаараа зааж, инээх нь эгдүүтэй.
Эхоны зураг тийм ч тод биш ч гэсэн айна нарын ярианаас ерөнхий ойлголт авсан Ундралаас "Энэ хэний зураг вэ?" гэвэл "..... Айнагийн маамаа" гэснээ нэг л юмыг ойлгохгүй байгаа бололтой, "Энэ Маамаагийн зургийг яаж авчихав? гэж ихэд бодож болгоосон байдалтай асуухад бүгд нэрхийтэл инээлдэв.
3 настай нагац эгчид тааруулан ... айнагийн хүйсний нүхээр зургийг нь авсан юм гэж ээж нь хэлвэл, том гэдэстэй айнагийн хүйсний нүхээр харахаар завдан ноцолдож эхлэв.
Хүүхдээ гэж...
6 comments:
Хэхэ. Манай хүү багын ээжээсээ
- Хүүхэд ээжээсээ гардаг тиймээ?
- Тиймээ
- Тэгвэл аав ямар хамаатайен гэж ээжийгээ сандаргаж байж билээ.
Багын-багадаа
hihi, huurhun shuu huuhduud
Гилийн хатан эгч намайг блогтоо оруулахгүй байна шүү. Таныг хайгаад л араас чинь дагаад л мөрдөөд л яваад байна би.
Хэхэ нүхээр нь харуулчкүү дэ этр хөөрхөншдээ хүүхдүүд
хөөрхөн юм
Post a Comment