Зураг төсөл боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан технологийн нөхцлүүдийг нарийвчлан судлан боловсруулах нь зураг төслийн багийн үүрэг болно.
Эдийн засгийн нөхцлийг хэрхэн шийдэхийг аливаа санхүүжүүлж буй тал шийдэх учраас, зөвхөн технологийн талаас нь санал хуваалцъя.
1. Гүүртэй огтлолцох хэсгийг судлах. Үүнд авто зам,төмөр зам, гол мөрөн, инженерийн байгууламжийн далд шугам сүлжээ огтлолцож байгаа эсэхийг нягтлах бөгөөд ялангуяа шугам сүлжээ огтлолцох бол түүнийг шилжүүлэх хөрөнгийг хэзээ, хаанаас гаргах талаар санхүүжүүлэх тал болон бусад холбогдох газруудтай тохиролцон бэлэн болгох хэрэгтэй болдог.
2. Хөрсний бүтэц байдлыг нарийвчлан судлан инженер геолгийн судалгааг хийж тухайн хөрсний ачаалал даах чадварыг судлан тухайн гүүрэнд ямар төрлийн суурийн бүтээцийг сонгох технологийн шийдэлийг гаргах ёстой болно. Энэ талаар урьд нь 2 удаа бичлэг оруулсан.
3. Авто замын өгөгдөл өөрөөр хэлбэл гүүрээр зорчих хөдөлгөөний эрчмийн төлөвлөлт, замын хөдөлгөөний дүрэм журам, боломжит дээд доод хурдны хязгаар зэргээс хамааруулан зам гүүрийн өргөн, ачаалал авах төлөвлөлтийг тооцон дагуу огтлолын бүтээцийг шийднэ.
4. Тухайн гүүрийн авах ачааллыг нарийвчлан судлах. Үүнд гүүрийн өөрийн жин, гүүрээр нэвтрэх хөдөлгөөнт ачааллыг тооцно.
5. Дээр өгүүлсэн нөхцлүүдийг судлан үр дүнгээс нь хамааруулан гүүрэнд хэрэглэх материалыг сонгоно.
Гүүрийн олон төрөл хэлбэр байдаг бөгөөд зураг төслийн багт өгөгдсөн үндсэн нөхцөл болох эдийн засгийн нөхцөл, технологийн нөхцлийг аль нэг талыг хэт барилгүйгээр гүүрийнхээ төрөл хэлбэрүүдэд үнэлгээ өгөх зарчмаар сонгоно.
Гүүрийн хэд хэдэн төрөл хэлбэр байх бөгөөд доор сийрүүлье.
Үндсэндээ ган гүүр, төмөр бетон гүүр гэсэн 2 том бүлэгт хуваагддаг.Гүүрийн 2 бүлэг тус тусдаа олон төрөл хэлбэртэй.

1. Дам нуруу
Энэ удаагийн Нарны гүүр нь I хэлбэрийн ган дам нуруу буюу ерөнхий ангилалаар Дам нуруу төрлийн гүүр болно.
2. Рамен хэлбэр. Энэ төрөл нь ганга, жалга, хавцал бүхий гүн судагт голдуу баригддаг. Өөрөөр хэлбэл захын тулгуурууд нь хоорондоо хэт ойрхон байх нөхцөлд их тохиромжтой.
3. Ферм хэлбэр.
5. Дүүжин. Энэ гүүрийг барихад хамгийн их өртөгтэй гүүрийн төрлийн нэг бөгөөд суурьт өгөх ачааллыг багасгах зорилгоор дүүжлэх аргыг хэрэглэдэг гэнэ. Манайд бол огт хийгдэж байгаагүй төрлийн гүүр.Сонирхуулахад хамгийн дээд талын зураг дээрх гүүрийг Нарны гүүрийг барьж байгаа компани барьсан юм билээ.
No comments:
Post a Comment