Охин маань жаахан байсан юмаа. 4, 5 настай л байсан байх.
Нэг шөнө унтаж байсан чинь, орны хажууд нэг юм хөдлөх шиг болохоор нь сэрээд харвал цонхны гэрэлд охин минь танигдав.
Би, яасан? гэж асуувал, "ээжээ, шээе ээ" гэдгийн. Өөрөө босчихсон байсан болохоор нь гайгүй биз гэж бодоод, "ээж нь том харж байя, миний охин өөрөө яваад шээчих" гэтэл "За, та яг том харж байгаарай" гээд гүйгээд яваад өгсөн юм. Ээж гуай нойрондоо дийлдээд нам унтаад өгнө биздээ. Ямар юмных нь том харах вэ дээ.
Тэгсэн өчигдөр гэнэт охин маань гомдол мэдүүлдэг байгаа. "Та намайг жоохон байхад том харж байя гээд шөнө ганцааранг минь 00 руу явуулсан биздээ" гээд бөөн инээдэм.
Тийм олон жилийн өмнөх юмыг санаж л байдаг. Санаад нь их л тод үлдсэн бололтой. Одоо чинь манай охин 10 настай шүү дээ.
8 comments:
hihi, ter ued huurhii ih l gomdoj dee
"Миний ээж намайг том харж байгаа" гэж бодоод ОО-д сууж байсан байх даа.
Хаха, чи мөн аргалжээ. Хүүхэд нээрээ аймаар сайн санадаг юм байна лээ. Энэ талаар нэг бичлэг хийнээ.
Ha ha, huuhed mun duu!, eej namaig 6 nastaid neeh uvchtei, haluurch baihad chini zagnaj baisaniig n odoo boltol martdaggui sh dee. :-)
Huuhdee gej.... huurhiin weee
Гилийн хатан: Гомдсон гэж хэлээгүй ч хөөрхий минь, эргээд ирэхэд нь унтаж байхаар ямар сайхан байх вэ дээ.
Дестини: Одоо бол тэгж хэлэх ч үгүй, бас "том харж байгаа" гэж итгэхгүй байх даа. Улаан малгайтын чоно биш дээ том хараад байхдаа яахав гэж шүүмжлүүлсэн.
Арсун: Сайн санадаг юм байна. Зарим юмыг...
Цацрал: Халуурч байхдаа хэт янгуучилсан юм болов уу даа.
Оогий: Хүүхдийн үйлдлүүд хөөрхөн шүү тээ.
Ээжүүдийн фактыг ухаад байх юм бол зөндөө байх шүү... тэгээд л өөрсдөө бол дотроо нэг л сайн ээжүүд ккк. Би охиноо хэдэн сартай байхад нь унтаж байгаад 2 ч удаа орноос унагаж байж билээ. ккк намхан ор тулдаа л толгой тархи нь гэмтээгүй өнгөрсөн.
хөөрхөн юм аа ..
муу дүү нараа ч харахдаа бас сайхан факталдаг байсандаа
Post a Comment